Коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор тусгаарлалтын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа. -Коронавирусийн халдвар авсан иргэд гэртээ тусгаарлагдаж болохоор зохицуулалт хийсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд халдварын тархалт их байна. Ийм үед эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ, иргэд, олон түмний хамтын ажиллагаа чухал. Иргэддээ амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол ариутгаж байхыг зөвлөж байна. Хэрэв та коронавирусийн халдвар авсан нь батлагдвал өрхийн эмчтэйгээ холбогдож, эмчийнхээ хяналтад гэртээ тусгаарлагдаж болно. Гэхдээ ХӨСҮТ-ийн тусгай мэргэжлийн баг үзлэг, шинжилгээ хийж, гэртээ тусгаарлагдах бололцоотой эсэхийг тодорхойлж, гэртээ тусгаарлагдах зөвлөгөө болон зөвшөөрөл өгдөг. Гэртээ тусгаарлагдах бололцоогүй гэж үзвэл заавал эмнэлэгт хэвтэж, эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх шаардлагатай. -Халдвар авсан хүний ойрын хавьтал болсон тохиолдолд хэрхэх вэ? -Ойрын хавьтлыг гэр бүлийн болон гэр бүлийн бус гэж хоёр ангилдаг. Гэр бүлийн бус буюу хамт ажилладаг гэх мэт ямар нэг байдлаар хавьтал болсон тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төв, холбогдох мэргэжлийн хүмүүст үнэн зөвөөр хэлэх хэрэгтэй. Мөн сандарч, тэвдэлгүйгээр гэртээ очиж, болж өгвөл гэр бүлийнхнээсээ тусдаа байж, амны хаалтаа зүүж, аяга таваг гээд бүх зүйлээ тусдаа хэрэглэж, өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Мөн өрхийн эмчид бүртгүүлнэ. Өрхийн эмч таныг дүүргийн Онцгой комисст бүртгүүлж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинжилгээ авах баг гэрээс тань очиж, шинжилгээ авч, зөвлөгөө өгнө. Өөрөөр хэлбэл, та Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлалтад байх хэрэгтэй. Хэрэв та гэр бүлийн ойрын хавьтал болсон бол гэртээ тусгаарлагдах уу, эмнэлэгт тусгаарлагдах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Гэр бүлийн бусад гишүүн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эмчийнхээ хяналтад эмчилгээ, үйлчилгээ авна. Таны гэр бүлийн гишүүдэд дүүргийн Онцгой комиссын дэмжих үйлчилгээний баг хүнс, тэжээлийн зүйл, ус хүргэж өгөх, хог зайлуулах зэрэг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллах юм. Ойрын хавьтлуудын өрхийн ажиглалт, хяналтыг дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран зохион байгуулж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар тантай өдөрт хоёр удаа цахим ярилцлага хийн, биеийн байдлыг асууж, зөвлөгөө өгнө. Архаг эмгэгтэй хүн байвал өвчний түүх нээж, өдрийн эмчилгээ хийнэ. Танд ямар нэгэн эм хэрэг болбол эмийн сан явах шаардлагагүйгээр өрхийн эмчийн бичгээр хямдралтай, эрүүл мэндийн даатгалаар эм авах боломжийг нээж өгсөн. Нэн шаардлагатай тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төвөөс автомат даралтын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг эмчийн заалтаар өгч байгаа. Өрхийн эмч нар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс томилсон нарийн мэргэжлийн эмч нартай байнга холбоотой ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжлийн эмч нар таны биеийн байдалд үнэлгээ хийж, өрхийн эмчид зөвлөгөө өгнө. Улаанбаатар хотын баруун, зүүн хэсэгт архаг өвчтэй хүмүүст шинжилгээ хийх хоёр газар ажиллаж байна. Мөн өрхийн эмчийн заалтаар гэр бүлийн шаардлагатай хүмүүст тусгай машинаар үйлчилнэ. -Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд эмнэлгийн үйлчилгээ яаж авах вэ? -Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд нарийн мэргэжлийн болон түргэн тусламжийн үйлчилгээ авах бол өрхийн эмчээр дамжуулан авах боломжтой. Сэтгэцийн мэргэжлийн эмч нарын баг гэртээ тусгаарлалтад байгаа иргэдэд онлайнаар зөвлөгөө өгөх, онлайн хэлэлцүүлгийг өдөрт хоёр удаа зохион байгуулж байна. Иргэн та энэ талаарх мэдээллийг авахыг хүсвэл өрхийн эмчдээ хандаарай. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдтэй манай эмч нар 24 цагийн турш холбогдон мэдээлэл солилцон, ажиллаж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийг Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн заалтаар хэвтүүлж, эмчилгээг нь үргэлжлүүлэх боломжийг хангаж өгсөн. Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол ариутган, Өрхийн эрүүл мэндийн төвтэйгөө нягт холбоотой байхыг уриалж байна.
ДэлгэрэнгүйЗэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б зодуулсны улмаас эмчилгээ авч чадалгүй нас барсан ноцтой хэрэг гарлаа. Хүнд гэмтэл авсны улмаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан түүний үхэлд Зэсвэгт хүчний жаншин штабын удирдлага тэр тусмаа Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга ямар арга хэмжээ авч, хэн хариуцлага хүлээх вэ? Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд ЗХЖШ-ыг удирддаг. Харамсалтай нь түүний шууд командлалд байдаг Зэвсэгт хүчний 326 дугаар ангид дэглэлт зодуурын улмаас амиа алдсан цэргийн үхэлд хэн нэг оффицер биш Ерөнхий командлагч хариуцлага хүлээх ёстой болоод байна. Өмнө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгой дэглэмийн үед дөнгөж төрсөн эхэд хүнлэг бус хандсаны төлөө бүх салбараа төлөөлөн Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байсан. Харин энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулга амташсан хэрээ 13 дахидаг гэгчээр Зэвсэгт хүчний ангид гарсан цэргийн үхэлд бас л Засгийн газрыг буруутган, Засгийн газрыг огцрохыг турхиран, өөрөө сугарч үлдэхээр улстөржүүлж эхэлжээ. Энэ нь Х.Баттулга гэдэг эрх мэдэлтэйгээ зууралдаж, дахин нэр дэвшижийн тулд бурууг бусдад тохон нэр цэвэр үлдэх ёсгүй хэмээн цэргийн алба хаагчид түүнийг буруутгаж байна.
Дэлгэрэнгүй“Эрдэнэс-Тавантолгой” ХК үндсэн болон гэрээт, туслан гүйцэтгэгч компанийн ажилчдыг Коронавируст халдвар/SARS-CoV-2/-ын эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг төлөвлөсөн хуваарийн дагуу зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй1942 онд маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Монголын анхны хүүхдийн зуслан “СЭЛБЭ* байгуулагджээ.
ДэлгэрэнгүйДотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны элсэлтийн журмын талаар Сургалт эрхэлсэн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатартай ярилцлаа. –Танд энэ өдрийн мэнд хүргэе. Их, дээд сургуульд шинээр элсэн суралцагчдын хувьд хамгийн эрэлттэй байдаг. Дотоод хэргийн их сургууль энэ хичээлийн жилд хэдэн хөтөлбөр, мэргэжлээр элсэлт авах вэ? -ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ, ШШҮХ, ТТХГ-аас манай их сургуульд хүний нөөц, алба хаагчийг бэлтгэх захиалга ирүүлсний дагуу 2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох цагдаа, хил, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, шүүхийн шинжилгээ, эрх зүйн чиглэлийн нийт 14 хөтөлбөрт элсэлт авахаар болоод байна. –Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн журмын гол онцлогуудын талаар элсэн суралцагчдад мэдээлэл өгөхгүй юу? -Дээд боловсролын сургалтын байгууллага нь элсэлтийн журмаа жил бүр шинэчлэн баталж мөрддөг. Манай сургуулийн хувьд бакалаврын элсэлтийн шалгалтын журмыг Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар баталж, Их сургуулийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2021 оны хоёрдугаар сарын 16-наас олон нийтэд хүргэсэн. Бид элсэлтийн шалгалтын журамд хөтөлбөр бүрт элсүүлэх суурь шалгалтын босго оноог жил бүр шинэчлэн тогтоодог. Тухайлбал, энэ хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын босго оноо 500-560, хавсарга шалгалтын босго оноог 480 байхаар ялгамжтай тогтоож, хавсарга шалгалтыг 1 хичээл байхаар заасан. Ингэснээр тухайн элсэгчийн оноог суурь 1, хавсарга 1, нийт 2 шалгалтын нийлбэрээр тогтооно. Мөн элсэгч нь элсэлтийн цахим бүртгэлд зөвхөн нэг хөтөлбөрийг сонгож өөрийн мэдээллээ үнэн зөв оруулах шаардлагатай. Манай Их сургуульд элсэгч нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлээгүй байхаас гадна Зөрчлийн тухай хуульд заасан танхайрсан, хүний эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд халдсан ноцтой зөрчил үйлдсэн болон захиргааны зөрчлийг удаа дараа давтан үйлдээгүй байх зэрэг шалгууруудыг хангасан байх нь чухал. – Танай их сургуульд элсэх сонирхолтой эмэгтэй элсэгчид их байдаг. Хичээлийн шинэ жилд эмэгтэй элсэгчдийг элсүүлэх үү? -Дотоод хэргийн их сургууль зөвхөн захиалагчаас ирүүлсэн тоо, хүйсийн дагуу элсэлт авдаг. Энэ хичээлийн жилд төрийн тусгай албан хаагч бэлтгэх үндсэн хөтөлбөрүүдэд эмэгтэй элсэлт авахгүй. Учир нь захиалагч байгууллагаас эмэгтэй элсэгч элсүүлэх захиалга ирээгүй. Харин ШШГЕГ-аас Нийгмийн ажил хөтөлбөрт 13 эмэгтэй элсэгч авахаар захиалга ирүүлсэн байгаа. Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүйн хөтөлбөрт хүйс харгалзахгүй авна. Тус хөтөлбөрт элсүүлэх хяналтын тоог Дотоод хэргийн их сургууль тогтоодог учраас хүйс заагаагүй. Энэ хичээлийн жилд эрх зүйн хөтөлбөрт 120-иос илүүгүй иргэн элсүүлэхээр төлөвлөсөн байгаа. –Элсэлтийн нэмэлт шалгалтын талаар тодруулна уу? -Их сургуулийн элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлсэн элсэхийг хүссэн шалгуулагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтын суурь ба хавсарга шалгалтын онооны нийлбэрээр буурах эрэмбээр жагсаана. Мөн тухайн хичээлийн жилд элсүүлэх элсэгчдийн тоог 40 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх тооны элсэгчээр тасалбар болгон нэмэлт шалгалтад хамруулах юм. Нэмэлт шалгалтад эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын шалгалт, сэтгэл зүйн сорил ярилцлага, гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтууд багтдаг. Нэмэлт шалгалтуудыг авах хугацаа, норматив, шалгуур үзүүлэлтийг Дотоод хэргийн их сургуулийн цахим хуудасны элсэлтийн цахим бүртгэл хэсэгт байршуулсан байгаа. Иймд Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцахаар бэлтгэж буй шалгуулагчид элсэлтийн шалгалтын журамтай танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. –Шалгуулагчид элсэлтийн цахим бүртгэлд хэрхэн хамрагдах боломтой вэ? -Дотоод хэргийн их сургуулийн элсэлтийн цахим бүртгэл 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Иймд элсэгчид Их сургуулийн www.uia.gov.mn цахим хуудасны “Элсэлтийн цахим бүртгэл” хэсэгт хандаж үнэ төлбөргүй бүртгүүлэх боломжтой. –Дэлхий нийтээр цар тахлын улмаас цахим орчинд ажиллах хэрэгцээ шаардлага нэмэгдсэн. Танай сургуулийн хувьд цахим сургалтыг хэрхэн зохион байгуулсан бэ? -Дэлхий нийтээр цар тахлын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр танхимын сургалтыг цахим сургалт руу шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Дотоод хэргийн их сургууль цахим сургалтын E-mind програмаар хичээл сургалтыг цахимаар тасралтгүй явуулж байгаа. Сургалтыг цахимд байршуулан, цахим хурал, webinar хэлбэрээр явуулж байна. Сонсогч, суралцагчид дор бүрнээ гар утас, зөөврийн болон суурин компьютер ашиглан програмд хандан багшийн байршуулсан хичээлийн нэмэлт материал, видео, аудио лекц, дасгал, даалгаврыг судлах боломжтойгоос гадна багш, сонсогчтой шууд холбогдон хичээл, сургалтаа явуулж байгаа нь давуу тал юм. Явцын болон улирлын, төгсөлтийн шалгалтуудыг тестээр болон бичгээр, webinar хэлбэрээр амжилттай зохион байгуулж байна. –Төрөлжсөн уншлагын танхимууд, конференц заал, цахим лабораториуд, усан бассейн гээд сургалтын таатай орчныг хэдийнэ бүрдүүлсэн тус Их сургуулийн оюутны хотхон бусад их, дээд сургуулийн хөгжлийн жишиг загвар болох зорилт тавин ажиллаж байгаа гэсэн. Цаашид хэрхэн өргөжих талаар дурдахгүй юу? -Монгол Улсын Их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Дотоод хэргийн их сургуулийн шинжлэх ухаан, инновацын чадавхыг нэмэгдүүлнэ” гэж заасан байгаа. Энэ дагуу Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх зорилт дэвшүүлэн, Шинжлэх ухаан, инновацийн кластер, Спорт-албаны сургалтын байгууламж, Мөрдөх албаны сургууль, Тусгай хүчний сургууль, Лицей сургууль, Оюутны дотуур байр зэргийг шинээр байгуулж бусад их, дээд сургуулийн хөгжлийн жишиг загвар болох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль болохоор төлөвлөн ажиллаж байна.
ДэлгэрэнгүйLac Mon Vic LLC компани нь байгалийн ухааны эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажил, эмчилгээний идэвхтэй гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2020.10.01 өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн шинэхэн компани юм.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонсохын зэрэгцээ бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
ДэлгэрэнгүйС.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр тулгагдан 20 жилийн ял авсан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат дүүгээ суллахыг шаардан Сүхбаатарын талбайд тав хоног өлсгөлөн зарлаад байгаа билээ. Тэрээр өнөөдөр тус хэргийн талаар ноцтой мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй“Мөнх дэлгэрэх билэг” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд их бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулж, салбар дахь хувийн хэвшлийн байгууллагуудтай тогтвортой хамтран ажиллаж байна.
ДэлгэрэнгүйЗалуучуудын дунд Око хэмээх нэрээрээ алдаршиж, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Засгийн газартай хамтран гарааны бизнесийг хөгжүүлэх экосистемийг бүрдүүлэх ажилд олон жил өөрийн хувь нэмрээ оруулж яваа залуу бол Д.Бат-Октябрь.
Дэлгэрэнгүй“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ЭТТ бондын анхдагч зах зээлийн захиалгыг албан ёсоор эхлүүлж, цан цохих арга хэмжээ өнөөдөр /2021.03.30/ Монголын Хөрөнгийн Биржид боллоо. ЭТТ бондын хувьд Санхүүгийн Зохицуулах Хорооны 2021.03.26-ны өдрийн 96 тоот тогтоолоор
ДэлгэрэнгүйУОК-ын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшинд шилжсэн хугацааг дөрөвдүгээр сарын 5-ны 06:00 цаг хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор...
ДэлгэрэнгүйАрдчилсан намынхан өчигдөр /2021.03.28/ цахимаар болон цаасаар хоёр талд сонгууль зохион байгуулж, дарга нараа сонголоо.
ДэлгэрэнгүйМонголчууд бид дижитал шилжилтийг эрчимжүүлж, Цахим үндэстэн болох уриалгыг дэвшүүлэн, түүнийхээ төлөө идэвхтэй ажиллаж байгаа билээ. Энэ талаар болон технологийн ертөнцөд өрнөж байгаа үйл явдлуудын талаар Google компанийн ахлах инженер Б.Баттулгатай ярилцлаа.
ДэлгэрэнгүйСКАЙтел ХХК, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жилийн ойг угтан 100 хэрэглэгчдэд 100 бэлэг илгээж байна.
Дэлгэрэнгүй
















