Монгол улсын Засгийн газар болон Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл” хөтөлбөр ажилтай хэрэгжүүлж байна.
ДэлгэрэнгүйЭрчим хүчний яам, Сангийн яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, олон улсын хөгжлийн ассоциаци хамтран Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байна.
Дэлгэрэнгүй“Ээлтэй орчин - Эрүүл ирээдүй” хэлэлцүүлэгт эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын төлөөлөл танхимаар болон цахимаар оролцож дуу хоолойгоо нэгтгэлээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар оролцсон.
Дэлгэрэнгүй“Эрчим хүчний шилжилт ба тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг хоёр үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн.
ДэлгэрэнгүйЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах, шинэчлэн өргөтгөх ажлын хүрээнд 2022 онд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон дэлхийн банкны санхүүжилтээр 2021 оноос 3, 4, 5, 8 -р гол магистраль шугамуудыг үе шаттайгаар өргөтгөн шинэчлэхээр ажиллаж байна. Эдгээр шугамын насжилт хэтэрч өвлийн оргил ачааллыг даахгүй болсноос үүдэн дулаан хангамж доголдох, тасалдах асуудлууд гарч байгаа тул 2025 он хүртэл зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн бүрэн шинэчлэх юм. Мөн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд засвар үйлчилгээ, нягтын шахалт, туршилтуудыг гол магистраль шугамуудад хуваарийн дагуу хийхээр төлөвлөн 05 дугаар сарын 01 нээс эхлэхээр бэлтгэл ажлаа хангасан байна. Шугам засварт зогсох хугацааг богино байхаар зохицуулсан ба шинээр солигдох, өргөтгөх шугамуудын ажлын эзлэхүүнээс хамаарч зогсох хугацаа өөр өөр байна. Айл өрхийн хэрэгцээний халуун усыг хязгаарлах хугацааг урьдчилан төлөвлөсний дагуу тухайн засвар хийгдэхээс 7 хоногийн өмнө олон нийтийн сүлжээ болон цахим хуудсаар дамжуулан мэдээлэх ба дэлгэрэнгүй мэдээллийг манай компанийн шуурхай албаны 7004-7005 тоот утсаар лавлах боломжтой.
ДэлгэрэнгүйЭрчим хүчний сайд Н.Тавинбэх холбогдох албаны хүмүүсийн хамт нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр салбарын өнөөгийн нөхцөл байдал Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан томоохон ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
ДэлгэрэнгүйХэрэглэгч таны гэрт халуун ус, дулаан хэрхэн очдог вэ
Дэлгэрэнгүй“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярсайхан, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ нарын зурсан санамж бичгийн зорилго нь шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр сургалт, судалгааны ажлыг гүйцэтгэх, харилцан туршлага солилцох, талуудын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэнэ.
Дэлгэрэнгүй“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярсайхан БНСУ-ын T.E.S компанийн Ерөнхий захирал Жанг Хүн нар Соронзон орны бойлер, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байгуулан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, нийлүүлэлт болон хамтын ажиллагааны санамж бичигт 2022 оны 06 дугаар сарын 08 ны өдөр гарын үсэг зурлаа.
ДэлгэрэнгүйЭрчим хүчний сайд Н.Тавинбэх нийслэл хотыг төвлөрсөн дулаан хангамжаар ханган ажиллаж байгаа “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрчим хүчний салбарын хувьд өвлийн өндөр ачааллыг тасралтгүй найдвартай үйл ажиллагаагаар хангаж хаврын улиралтай золгоно гэдэг маш том үүрэг хариуцлага байдаг бөгөөд энэ ч утгаасаар салбарын сайд 2021-2022 оны өвөл давсан дүнтэй газар дээр нь танилцсан юм. Цаашлаад 2022-2023 оны өвлийн бэлтгэл ажил, зуны засварын үйл ажиллагаа, олон улсын төсөл хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн ажлын явцын талаар санал солилцож, үүрэг даалгавар чиглэлүүдийг өглөө . “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хувьд өнгөрсөн жилүүдэд эрчим хүчний салбарын нэн тэргүүнд баримтлах хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр дээр хариуцлагатай ажиллаж ирснийг Эрчим хүчний сайд онцлон тэмдэглэлээ.
ДэлгэрэнгүйСүүлийн үед цахилгаан дулааны эрчим хүчний тарифыг нэмэгдүүлсэн байна, төрөөс хариуцсан төлбөрийг нөхөж авах гэж байна гэх мэдээлэл нэлээд их цацагдлаа.
Дэлгэрэнгүй“Эрдэнэс Тавантолгой” ХК 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж байна.
ДэлгэрэнгүйБайгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Таван толгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг 2022 оны намар бүрэн зогсоож тухайн бүсэд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хөрс орчны бохирдлыг бууруулах шийдвэр гаргажээ.
Дэлгэрэнгүй"Лондон пост" хэвлэлд гарсан нийтлэлийг www.eagle.mn сайт орчуулан нийтэлжээ.
Дэлгэрэнгүй