card
Э.Оюунболд нарын бүх давааг хүчингүй болгож, барилдах эрхийг 2 жилээр хасахаар шийдвэрлэв

Э.Оюунболд нарын бүх давааг хүчингүй болгож, барилдах эрхийг 2 жилээр хасахаар шийдвэрлэв

Баяр наадам зохион байгуулах үндэсний хороо өчигдөр /2019.10.24/ хуралдаж, шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон улсын аварга Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүйд тооцох шийдвэр гаргалаа.Мөн олгосон цол, чимэг, бай шагналыг хурааж, барилдах эрхийг 2 жилээр хасахаар тогтов.

Дэлгэрэнгүй
Ирэх даваа гарагаас сурагчдын амралт эхэлнэ

Ирэх даваа гарагаас сурагчдын амралт эхэлнэ

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 тушаалаар 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бүтцийг шинэчлэн баталжээ.

Дэлгэрэнгүй
 “Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд” форум болно

“Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд” форум болно

Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох  Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойтой золгож байна. “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа

Дэлгэрэнгүй
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы УИХ-ын чуулганд хэлсэн үг

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы УИХ-ын чуулганд хэлсэн үг

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ! Эдийн засагт сэргэлт үргэлжилж байгааг макро эдийн засгийн олон тоон үзүүлэлт батлан харуулж байна. Инфляци зорилтот түвшний орчимд тогтвортой хадгалагдаж, банкны салбар санхүүгийн зуучлалын үүргээ хэвийн үргэлжлүүлж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд эдийн засагт бий болсон сэргэлтэд чухал хувь нэмэр орууллаа.

Дэлгэрэнгүй
Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх анхны зөвшөөрлийг ХасБанк авлаа

Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх анхны зөвшөөрлийг ХасБанк авлаа

Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, “Клирингийн системийн оператор болон төлбөр тооцооны төлөөлөгчийн үйл ажиллагааны журам”-ыг үндэслэн Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх зөвшөөрлийг анх удаа ХасБанканд олголоо.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо

Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар үр дүнг үнэлж дүгнэх, тогтолцоог боловсронгуй болгоно гэж заасан байдаг. Уг заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журмыг батлуулан, сургууль цэцэрлэгүүдийг байгууллагын менежмент, сурлагын чанар, хүмүүжил төлөвшил, сургалтын орчин гэсэн үндсэн үзүүлэлтээр шалгаруулдаг юм.

Дэлгэрэнгүй
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 23-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Номын их хүрээ буюу Сарьдагийн хийдийн тууринд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

Номын их хүрээ буюу Сарьдагийн хийдийн тууринд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

Нийслэл хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Сарьдагийн хийдийн тууринд түүхч, судлаач, эрдэмтэн зохиолчдын хамт очиж хүндэтгэл үзүүллээ. Учир нь Сарьдагийн хийд бол Өндөр

Дэлгэрэнгүй
Дуучин Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нарын хамтран дуулсан “Сүүдэр буусан өглөө” дууны клип цацагдаж эхэллээ

Дуучин Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нарын хамтран дуулсан “Сүүдэр буусан өглөө” дууны клип цацагдаж эхэллээ

Дуучин Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нарын хамтран дуулсан “Сүүдэр буусан өглөө” шинэхэн дууны клип энэ сарын 16-ны өдөр сонсогчдын хүртээл боллоо.

Дэлгэрэнгүй
 “МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ ГАРЦАА ТОДОРХОЙЛЛОО

“МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ ГАРЦАА ТОДОРХОЙЛЛОО

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Ноолуур” хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд 1570 ажлын байрыг шинээр бий болгож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг 30 хувь, борлуулалтын хувь хэмжээг 27 хувиар өсгөжээ. Энэ бол Монгол Улсын ноос ноолуурын салбарын томоохон амжилт гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Гэвч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх экспортыг нэмэгдүүлэх, чанарын баталгааг олон улсад таниулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэх болон ноос ноолуурыг зах зээлийг тэлэх, түүхий эдийн чанар гарцыг илүү сайжруулах зэрэг асуудал дээр учир дутагдалтай байгаа юм. Энэ мэт Монголын ноос ноолуурын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр “Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форумыг зохион байгуулж байна. Монгол Улсын ноос, ноолуурын салбарт 300 орчим аж ахуйн нэгж ажилладаг бөгөөд эдгээрийн дийлэнх нь бүтээгдэхүүнээ гадаадын орнуудад экспортолдог аж. Өнгөрсөн жил салбартаа нийт 1.3 орчим их наяд төгрөгийн борлуулалт хийсний 30 хувийг дотооддоо борлуулсан бол үлдсэн 70 хувь нь гадны орнуудад экспортолсон байна. УИХ-ын гишүүн Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ: “МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ ТЭМДЭГ” БОЛ ДЭЛХИЙД ҮНЭ ЦЭНЭЭ БАТАЛГААЖУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТ ЮМ “Монголын Хаан Ширхэгт Тэмдэг” бол манай дотоодын бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн мөн гэдгийг дэлхийд танилцуулж тодорхойлох систем юм.
Манай орны гол түүхий эдийн онцлог давуу талыг дэлхийд таниулж, үнэ цэнийг нь баталгаажуулснаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үндэсний брендийг бий болгоход энэхүү “Монголын Хаан Ширхэгт Тэмдэг” чухал үүрэг гүйцэтгэх юм. Энэхүү үзүүлэлтийг 3-н компани хангаад байна. Үүний араас бас олон компани нэгдэх байх аа гэжбодож байна. ГУРВАН КОМПАНИ “МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” ТОХИРЛЫН ТЭМДГИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХАНГАСАН “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэг гэж бий. Энэ тэмдгийг бид монгол ноос ноолууран ширхэг дээрээ илүү дотоод, гадаадын хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлдэг гэдгээ баталгаажуулж байна гэсэн үг. Ингэснээр дэлхийн зах зээлд монгол ноолууран бүтээгдэхүүнийг баталгаажуулж, хэрэглэгчдийн итгэлийг төрүүлэх, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх чухал ач холбогдолтой.  Бид энэ тохирлын тэмдгийг авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд олгохдоо монголын газар нутгаас түүхий эдээ бэлтгэсэн байх, бүтээгдэхүүнээ хууль тогтоомжийн дагуу үйлдвэрлэсэн, үйлдвэрлэлдээ хэрэглэж буй химийн бодис олон улсын стандартын шаардлагыг хангасан байх, байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулах шаардлагыг тавьж байгаа. Бид ноос ноолуурын салбарын мэргэжлийн байгууллага буюу баталгаажуулалтын байгууллагыг бий болгохоор 2017 оноос Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуйн нэмүү өртгийг дэмжих техник туслалцааны төсөлтэй хамтран ажиллаж байна. Ингэснээр малчны хотноос эцсийн бүтээгдэхүүн хүртэлх нэмүү өртгийн сүлжээ тус бүрт чанарыг хяналтыг хэрхэн яаж хийх вэ гэдэг тал дээр амжилттай ажиллаж байна. Үүний үр дүнд “Говь”, “Жинст мөрөн”, “Ханбогд ” гэсэн гурван компани “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдгийн үзүүлэлтийг хангаж, батламжаа өнөөдөр гардан авах гэж байна” гэдгийг Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг ярьсан юм. ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ИРЭХ ХОЁРДУГААР САРААС ХӨНГӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛНЭ Үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн гол нь хөнгөлөлттэй зээлийн асуудал тулгардаг байна. Хөнгөлөлттэй зээлд аж ахуйн нэгжүүд хамрагдаж чадвал боловсон хүчин, эрдэм шинжилгээний ажил, бүтээгдэхүүнээ хөгжүүлчихнэ. Гэтэл өнөөдөр Хөгжлийн банкнаас олгож буй зээлийн хүү 12 хувь, арилжааны банкуудаар дамжихаар 13 хувь болж харьцангуй өндөр байгаа аж. Үйлдвэрлэгчдийн хувьд зээлийн эргэн төлөлт нь нэг жил байгаа нь хүнд тусч байна гэдгийг үйлдвэрлэгчдийн төлөөлөл хэлж байлаа. Энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллаж буй талаар салбар яамны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батхүү мэдээлэл өгөхдөө “Хавар тавдугаар сардаа багтан бүх мөнгөөрөө ноолуурын түүхий эдээ худалдан авдаг. Тэгээд боловсруулалтын түвшинд явсаар байгаад зах зээл дээр борлуулж амжаагүй байхад нэг жил дуусдаг. Тиймээс энэ жил Хөгжлийн банкны удирдлагуудтай ярилцсаны үр дүнд ирэх хоёрдугаар сараас үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг олгож дуусгаж, урьдчилсан худалдан авалт хийх боломжийг олгоно. Ингэснээр зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгаж чадаж байгаа юм” гэв. МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН 30 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА Тэрбээр “Монголын хаан ширхэгт” ноолуурт тавигдах шаардлагын талаар тайлбарлахдаа “Өнөөдөр “Монголын хаан ширхэгт” батламжийг гардуулах гэж байгаа нь чанарт чиглэсэн бодлогын арга хэмжээний нэг юм. Бид ямааны ноолуурыг самнахдаа борлонгоос дээш самнахгүй, нарийн ширхэгийг гарган авах стандартыг тавиад өгч байгаа. Мөн хөдөлмөрийн мөлжлөг, компаниудын нийгмийн хариуцлага, байгаль орчинд ээлтэй байна уу гэх мэт олон талын шаардлагуудыг тавьдаг. Энэ шалгууруудыг давж гарч буй үйлдвэрлэгчид өндөр чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа.  Манай улсын хувьд мал аж ахуйн салбарт хүүхдийн хөдөлмөрийн мөлжих асуудал байхгүй гэж хэлж болно. Олон улсын амьтны эрхийг хамгаалах байгууллагаас “БНХАУ болон Монгол Улс ямааныхаа ноолуурыг самнахдаа зовоож байна” гэдэг хуурамч мэдээлэл цацаж, монголын ноолуурын нэр хүндийг унагах оролдлогуудыг хийж байна гэдгийг хэлж байлаа. Өнгөрөгч 2018 оны хоёрдугаар сард “Ноолуур” хөтөлбөрийг батлуулсан. Ингээд Хөгжлийн банктайгаа хамтарч ажиллан нийт 108.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг авч, ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүддээ өгсөн. Энэ бол нэгхэн жилийн дотор гарсан үзүүлэлт. Энэ амжилтандаа бид ханаж болохгүй. Өнөөдөр бид дэлхийн зах зээлийн дөнгөж 30 хувийг эзэлж байна. Бид цаашдаа “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” хөтөлбөрт заасны дагуу нийт ноолуурынхаа түүхий эдийг 60 хувийг гүн боловсруулалтад хамруулах ёстой. БНХАУ, Монгол Улс нийлээд жилдээ 25 орчим тонн ноолуурыг дэлхийн зах зээлд нийлүүлдэг аж. Сүүлийн үед дэлхийн зах зээлд тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг маш ихээр анхаарч, ажиллаж байна. Энэ нь зөвхөн Монголд л байх боломжтойг албаныхан онцолж байв. “МАЛЧИД ТУСГАЙ БАЙРАНД ЯМААГАА САМНАЖ, НООЛУУРАА НИЙЛҮҮЛДЭГ” “Сүүлийн гурван жил ноолуурын үнэ тогтвортой байна. Малчид бид үнэ ханшид сэтгэл хангалуун байгаа. Энэ жил гэхэд малчид ноолуураа 110 мянган төгрөгөөр худалдаалсан. Бид ноолуур тушаачихаад л малынхаа тарга хүчийг авахуулах гээд чанарт илүү анхаарч малаа малладаг. Ямааны ноолуураа тушаахдаа янз бүрийн хаг, хог, шимэгч бактергүй байх шаардлагаас гадна тусгайлан бэлдсэн байр саванд ямаагаа самнадаг. Ихэвчлэн  нарийн ширхэгтэй залуу ямааны ноолуур өндөр үнэ хүрдэг. Манайх сүүлийн жилүүдэд “Говь” компанид ямааныхаа ноолуурыг нийлүүлж байгаа” тухай Баянхонгор аймгийн Баянговь аймгийн Улсын аварга малчин Г.Гэрэлдаш ярьсан юм. энэ үеэр Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглалтын холбооны тэргүүн Г.Энхболд ярихдаа "Манай байгууллагаас түүхий эдийн анхан шатны чанарт анхаарахын тулд малчдадаа сургалтыг тогтмол хийж байна. Чанарын сургалтыг өгөөд эхлэхээр малчдын хоршоо бэхжиж, ямар төрлийн ургамал идсэн малнаас ямар ширхэгтэй ноолуур гарч байна вэ гэдгийг малчид өөрсдөө хийх түвшинд хүрсэн байна. Өнөөдрийн форумд Хөвсгөл аймгийн Улаан уул сумаас долоон малчин ирж, өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байна. Малчдын байгууллагаас малчдадаа бэлчээрээ хуваарьтай ашиглуулдаг болж, бэлчээрээ хамгаалах тал дээр хамтын зохион байгуулалтад орж ажилладаг болсон” гэлээ.

Дэлгэрэнгүй
АНУ-ын Элчин Сайдын Яамны Консулын хэлтсийн даргыг хүлээн авч уулзав

АНУ-ын Элчин Сайдын Яамны Консулын хэлтсийн даргыг хүлээн авч уулзав

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн шинээр томилогдсон АНУ-ын Элчин Сайдын Яамны Консулын хэлтсийн дарга Брайн К.Вингейтийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
Улирлын томуугийн эсрэг вакцинд 87.036 хүн хамрагдаад байна

Улирлын томуугийн эсрэг вакцинд 87.036 хүн хамрагдаад байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
АГААРЫН ЧАНАР, ОРЧНЫ БОХИРДОЛД 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ДУУСТАЛ 24 ЦАГААР ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

АГААРЫН ЧАНАР, ОРЧНЫ БОХИРДОЛД 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ДУУСТАЛ 24 ЦАГААР ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох”

Дэлгэрэнгүй
Их хэмжээний цас орж, хүйтэрнэ

Их хэмжээний цас орж, хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, хүйтэрч, замд хальтиргаа гулгаа үүсч, даваа гүвээ хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын явц 86,4 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын явц 86,4 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр баригдаж буй дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Дэлгэрэнгүй