Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирсан, олон улсын стандартад нийцсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал Гаруда 2019” гардуулах арга хэмжээг 7 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна.
ДэлгэрэнгүйХотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламтай ярилцлаа. - Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагын эхэнд та газрынхаа үйл ажиллагааны зорилго болоод ойрын хугацаанд хийж байгаа ажлынхаа талаар товч танилцуулахгүй юу?
ДэлгэрэнгүйНийслэлийн иргэдийг эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулах зорилготой “Эрүүл иргэн” аяныг энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн 142 Өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулж буй билээ.
ДэлгэрэнгүйНэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ Улаанбаатар дэлхийн томоохон хотуудаас сүүл мушгидаг. Дэлхийн жишгээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 16-20 ам метр байдаг бол Монголд 3.2 буюу нэг иргэнд үүнээс зургаа дахин бага талбай ногдож буй юм. Тиймээс нийслэлийн удирдлага Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулахаар төвийн дүүрэг бүрт бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажилд онцгойлон анхаарч буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр АТГ-ын эзэмшилд байсан 0.23 га талбайн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргалаа.
Дэлгэрэнгүй“Буянт Ухаа- 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламж гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан, иргэд төлөөллүүд оролцов.
ДэлгэрэнгүйУИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
ДэлгэрэнгүйТөрийн бодлогыг хэрэгжүүлэх мөн хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Монгол экспорт экспо - 2019” үзэсгэлэн худалдаа нь хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид, аж ахуй нэгжүүдийн экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд сурталчилан таниулах, борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна.
ДэлгэрэнгүйХөдөлмөрч хичээнгүйлэн урлагт хүчин зүтгэж яваа авьяаслаг, дуучин бол Төрийн соёрхолт Д.Болд. Тэрбээр үргэлж шинэ санааг эрэлхийж сонсогчиддоо бэлэг барьдаг. Өөрийн уран бүтээлээс гадна урлагтай дурласан залуу уран бүтээлчтэй хамтран уран бүтээлээ туурвидаг үлгэр жишээ ч залуу. Тэгвэл тэрбээр сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа “Vandebo” хамтлагтай хамтран уран бүтээл туурвихаар болсон байна.
ДэлгэрэнгүйЗасгийн газраас угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргаад байгаа
ДэлгэрэнгүйЛам нар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.
ДэлгэрэнгүйХовд аймгийн Булган сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэр 35 зорчигчтой автобус өчигдөр шатсан осол гарчээ.
Дэлгэрэнгүй11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. Улаанбаатар хотыг соёл, урлаг тэр дундаа кино урлагаар дамжуулан олон улсад сурталчлах, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан уг наадмыг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн наадам нь нийслэлийн 380 жилийн ойтой давхцаж байгаа тул нийслэлийн ЗДТГ-аас санхүүжүүлсэн бөгөөд энэ жил есөн орны 18 кино бүтээлийг үзэгч олонд толилуулах юм байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдааныг энэ сарын 29-нд хуралдуулахаар товлов. Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хуралд нийслэлийн үе үеийн удирдлага, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцоно. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
ДэлгэрэнгүйНийслэлийн ИТХ-ын Тэргүүлчдийн ээлжит хуралдаан болж, Ерөнхий хяналтын сонсгол болон нийслэлийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэн, товлолоо.
ДэлгэрэнгүйЭрүүл мэндийн сайдын А/451 дүгээр тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 04-17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй
















