Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 1800-1200 тусгай дугаарт есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-ны хооронд нийт 1163 дуудлага ирсэн байна. Эдгээрийн 38 хувийг тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэхтэй холбоотой санал гомдол эзэлсэн бол 20 хувийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ковидын эсрэг хариу арга хэмжээний тандалтын багийн үйл ажиллагаатай холбоотой дуудлага эзэлжээ.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар А/753 тоот захирамж гаргалаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
ДэлгэрэнгүйНийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах “Сэлбэ” дулааны станц шинээр ашиглалтад орлоо.
ДэлгэрэнгүйКоронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нийслэлийн хэмжээнд 6539 байсан бол өнгөрсөн долоо хоногт 6443 болж буурсан байна.
ДэлгэрэнгүйӨнгөрсөн өдрүүдэд сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн тоо цөөн, хангамж, хүртээмж хангалтгүй байгаа нь иргэдийг бухимдуулаад байсан. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр сайжруулсан түлш борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм.
ДэлгэрэнгүйНэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монголын ресторан зоогийн газрын холбоо, “БЭХ” Баар эрхлэгчдийн холбоо хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын ажилчдын ачааллыг хөнгөвчлөх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ковид-19” халдвар авсан иргэдэд эм, тариа тараах, эмчийн үзлэг хийх ажилд автомашинтай жолоочоор дэмжлэг үзүүлж эхэллээ.
ДэлгэрэнгүйНэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээс хойш коронавируст халдвараар өвчилж буй хүүхдүүд болон зайны сургалтын талаарх мэдээллийг долоо хоногт гурван удаа авдаг байсан.
ДэлгэрэнгүйНийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг гуравдугаар тун буюу нэмэлт дархлаажуулалтыг наймдугаар сарын 16-наас хийж эхэлсэн. Гэвч иргэдийн гуравдугаар тунд хамрагдалт муу байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт 382 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музей Монгол Арт галерейтай хамтран гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйТус хурал нь 2030 он хүртэлх дэлхий дахины хөгжил, сайн сайхан, хүрээлэн буй орчныг хамгаалахын төлөө Ази, номхон далайн бүсийн орнуудын хамтын оролцоо, хичээл зүтгэлийг нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтойг Н.Уртнасан сайд онцлоод Монгол Улс “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичгийг УИХ 2020 онд баталж, Ногоон хөгжлийг тусгайлсан бүлэг орсон гэдгийг тодотгон хэлэв.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсанг “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. Тэрээр нэг сая мод тарих мөрөөдлөө биелүүлж, хуурай газарт хур дуудах төхөөрөмжөө бүтээгээд байгаа юм.
ДэлгэрэнгүйУгаарын эрсдэлээс сэргийлж, утааг бууруулж, ухаалгаар зөв хэрэглэж сурцгаая.
ДэлгэрэнгүйНийслэлд өнгөрсөн есдүгээр сарын 13-наас “Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын аян эхэлсэн. Тус дархлаажуулалтад 2-11 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж байгаа бөгөөд зорилтот бүлгийн нийт 172.220 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн.
ДэлгэрэнгүйӨнөөдрийн байдлаар цар тахлын эмчилгээ, үйлчилгээнд 2200 гаруй эмч, ажилтан ажиллаж байна. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байгаа юм.
Дэлгэрэнгүй















