У.Хүрэлсүх: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дагаж жимс, жимсгэнэ, нарийн ногоо, эмийн ургамал зэргийн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, олон мянган хүн ажилтай болно
ДэлгэрэнгүйНЗДТГ, Удирдлагын академитай байгуулсан санамж бичгийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 2019 оны “Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай” 299 дүгээр тогтоолын дагуу төрийн албанд анх томилогдсон албан хаагчдад зориулсан богино хугацааны чиглүүлэх багц сургалтыг хамтран зохион байгуулахаар гэрээ байгуулсан.
ДэлгэрэнгүйЕрөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Ойн салбарын үндэсний чуулган” Төрийн ордноо үргэлжилж байна. Чуулганд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хэмжээнд 120 сая мод тарьж, ургуулах “Хариуцлагын гэрээ”-г байгуулав. Гэрээнд Хотын дарга болон салбарын сайд нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйАгаарын тухай хуулийн 15.1.-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална”, 15.3-т “Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооно” гэж заасан байдаг. Энэ дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг шинэчлэн баталлаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд нэгдлээ.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийг “Хүүхдэд ээлтэй хот” болгох зорилгын хүрээнд Улаанбаатар хотын гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тус санамж бичигт тусгажээ.
ДэлгэрэнгүйЭрүүл мэндийн яамнаас өнөөдөр халдварын тархалт буурч байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, халдварын тархалт буурч байгаа нь гуравдугаар тунтай холбоотой болохыг онцолсон. Өнөөдрийн байдлаар 484.980 хүн буюу нийт хүн амын 15 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагджээ. Харин нийслэлийн хувьд нэмэлт тунгийн хамрагдалт 23.6 хувьд хүрээд байгаа юм.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн өнөөгийн байдлыг ярилцахаар тус салбарын төрийн бус байгууллага, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компани /ТҮК/, хувийн болон орон нутгийн өмчит хувьцаат компаниуд болон Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны төлөөлөлтэй уулзлаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү иргэдтэй уулзаж байгаа юм.
ДэлгэрэнгүйМОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ОЙ СУДЛАЛЫН УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Н.БААТАРБИЛЭГ: ӨНӨӨГИЙН БАЙДЛААР МОНГОЛ ОРНЫ ОЙН САЛБАРТ ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛД 1000 ХҮРЭХГҮЙ БОЛОВСОН ХҮЧИН АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ НУТАГ ОРНЫХ НЬ 10 ХҮРТЭЛ ХУВЬ НЬ ОЙГООР БҮРХЭГДСЭН МАНАЙ ОРНЫ ХУВЬД ХАНГАЛТТАЙ ҮЗҮҮЛЭЛТ БИШ ЮМ.
ДэлгэрэнгүйЦахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Засгийн газрын тогтоолоор байгуулсан тус хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, нарийн бичгийн даргаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ ажилладаг юм.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын 2021 оны А/837 дугаар “Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” захирамж гарсан. Энэ дагуу нийслэлд амьдарч байгаа гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг аливаа эрсдэлээс хамгаалах, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, халамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг өчигдөр нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь төлөөлөгчдийн газрын дарга Тамура Ерико болон бусад албаныхантай уулзлаа. Уулзалтад ЖАЙКА-гаас зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааг танилцуулан, хамтын ажиллагаа, замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төслүүдийн талаар санал солилцов.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа.
Дэлгэрэнгүй