САЛБАР ХУРАЛДААН- II “ОЙЖУУЛАЛТ, НӨХӨН СЭРГЭЭЛТ” сэдвийн хүрээнд үндсэн илтгэлүүдийг сонсож хэлэлцүүлэг, асуулт хариултаар үргэлжилж байна. Хуралдааны илтгэл, мэдээллүүдийг www.terbummod.mn сайтаас болон #ОЙН_ҮНДЭСНИЙ_ЧУУЛГАН цахим группээс авч өөрсдийн саналаа цахимаар илэрхийлэх боломжтой.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд ‘’Ойн салбарын үндэсний чуулган’’, тодорхой чиглэсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр “ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт анхны салбар хуралдаан болж байна.
ДэлгэрэнгүйБайгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй “Ойн салбарын үндэсний чуулган” эхний өдрөө “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө. Чуулганд тахимаар болон цахимаар 200 орчим эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож санал хүсэлтээ илэрхийлж, асуудал, шийдлээ хэлэлцлээ.
Дэлгэрэнгүй“ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ыг 2021.11.08-11.15 өдрүүдэд Улаанбаатар хотноо Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк группын Үйл ажиллагаа хариуцсан захирал Аксел ван Тротзенбург, Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла Ферро нар бараалхлаа.
ДэлгэрэнгүйСансарын аяллыг Монголд төлөвлөн шаргуу хөдөлмөрлөж байгаа “MARS-V” төслийн багийнхан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасантай уулзлаа. Эх орныхоо говь, цөлийн газарзүй, уур амьсгалын онцлогийг давуу тал болгон олон улсад таниулах, аялал жуулчлалын хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлохоор дэлхийд танигдан ажиллаж байгаа “MARS-V” төслийн багийнханд салбарын сайд амжилт хүсээд бүх талаар дэмжин ажиллах болно гэв.
ДэлгэрэнгүйӨнгөрсөн жил цар тахлын улмаас “Говийн гайхамшигт 6” талуудын уулзалт хойшилсон бол энэ жилийн арга хэмжээг 2021 оны 11 сарын 3, 4-нд зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалтаар Говийн гайхамшигт 6 амьтдад тулгамдаж буй усны хангамжийн асуудал, зэрлэг амьтанд ээлтэй шугаман дэд бүтцийн стандартын хэрэгжилт зэргийн талаар талууд хэлэлцэж байна.
ДэлгэрэнгүйДорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хэрлэн голын сав газрын захиргааны хамтарсан ажлын хэсэг Хэрлэн голын сав газарт хамаарах Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган, Баянтүмэн, Хэрлэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Чойбалсан, Матад, Баян-Уул, Баяндун сумдад 2021 оны Уст цэгийн тооллогын ажлыг зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс зохион байгуулсан арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулсан бол өнөөдөр соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шилдэг бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж байна.
Дэлгэрэнгүй“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс өнөөдөр “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулсан.
ДэлгэрэнгүйИх эзэн богд Чингис хаан мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-н өнөөдөр тохиож байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд өнөөдөр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн удаах асуудал нь сургууль, цэцэрлэг, спортын талбайн газар ашиглалтын байдал байлаа. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль /ЕБС/, цэцэрлэгийн биеийн тамир, спортын талбайг стандартын дагуу тохижуулах, аж ахуйн нэгжид олгосон газруудыг судалж, сургуулийн эзэмшилд буцаах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа нар танилцуулав.
ДэлгэрэнгүйЭнэ сард нийтээр тэмдэглэх тэмдэглэлт хоёр өдөр тохиож буйтай холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохицуулах тушаалыг Нийслэлийн Эрүүл мэндийн дарга гаргасан байна. Тушаалд зааснаар арваннэгдүгээр сарын 5, 26-ны өдөр дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтэл, хүүхэд, дотор, шүдний кабинет, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет 09:00-15:00 цагийн хооронд ажиллах аж.
Дэлгэрэнгүй