Коронавируст халдвараар өвдөөд эдгэсэн иргэдийг нэмэлт тунд хамруулах тушаалыг Эрүүл мэндийн сайд гаргалаа. Энэхүү тушаалд зааснаар коронавируст халдвараар өвчилсөн 18-аас дээш насны иргэдийг эдгэсэн өдрөөс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулж болно гэж заажээ.
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотын төр захиргааны байгууллагын ажилтан, ажиллагсад, их хотын сайн сайхан, хөгжил дэвшил, хүн ардын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж буй төрийн нийт албан хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа хүчний байгууллагын алба хаагчид, цэцэрлэг, сургуулийн багш, ажилчид, эрдэм номд шамдан суралцаж буй оюутан, сурагчид, хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд, өв уламжлалаа дэлгэрүүлж, үүх түүх хуучлан суугаа өтгөс буурал Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ДэлгэрэнгүйМонголын Хүүхдийн ордон, НЗДТГ-тай хамтран хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах үүднээс “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйНИТХ-ын ээлжит Х хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулсан юм. Тэрбээр “2020 оны байдлаар Монгол Улсын ДНБ-ий 66 хувийг нийслэл хот дангаараа бүрдүүлж байна.
ДэлгэрэнгүйНИТХ-ын ээлжит Х хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Ковид-19” халдварын нөхцөл байдлын тухай байлаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар нөхцөл байдал ямар байгааг мэдээлэв.
ДэлгэрэнгүйМонголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ажилтнууд дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунд хамрагдлаа. Тус байгууллагаас бизнесийн салбарын аж ахуй нэгж, компаниудыг нэгдсэн журмаар нэмэлт тундаа хамрагдахыг уриалсан юм.
ДэлгэрэнгүйНИТХ-ын ээлжит Х хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр 91 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хурлыг нээж НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн мэндийг хүргэж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн дараа шинэчлэн батлагдаж, олон улсын хөрөнгө оруулалт, мега төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болсон, мөн Улаанбаатар хот өөрийн дүрэмтэй болно гэсэн юм.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар барилгын салбарын төлөөлөлтэй уулзаж, хот байгуулалтын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төслүүд, тэдгээрийн явц, тулгамдаж буй асуудал, бэрхшээл, гарц шийдлийг тодорхойлох, цаашид ажлын явцыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос “Ковид-19” халдварын нөхцөл байдал, орны хүрэлцээ, эрүүл мэндийн байгууллагын цахим шилжилтийн талаар тодрууллаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас албаны төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэсэн юм.
ДэлгэрэнгүйСүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр, Герман Улсын Элчин сайдын яамны хойно барьж буй барилгын хашаа явган хүний зорчих хэсэг рүү түрж орж, нийтийн эрх ашигт харшилсан тул Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барьж буй “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д нэг хоногийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ.
ДэлгэрэнгүйНийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НЗДТГ-тай хамтран нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Нийслэл хотын шилдэг гэр бүлийг алдаршуулах” ёслол боллоо. Ёслолын үеэр нийслэлийн Хүмүүнлэг, Оюунлаг, Бүтээлч, Спортлог, Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэсэн таван номинацид шалгарсан 11 гэр бүлийг олон нийтэд алдаршуулан, хүндэтгэл үзүүлэв.
ДэлгэрэнгүйНийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ-ын Сургалт, судалгааны төвөөс нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд аравдугаар сарын 23-нд мэтгэлцээний тэмцээн зохион байгуулсан. Тус тэмцээний ялагчдыг тодруулж, өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө.
Дэлгэрэнгүй