Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Унгар улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбалатай өнөөдөр уулзлаа. Унгар улсын Засгийн газраас хандивласан хоёр ширхэг амьсгалын аппаратыг Элчин сайд Борбала Анна Обрушански хүлээлгэн өгөв.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Халимаг Улсын анхны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар элэг нэгт ахан дүүстэй уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэн Улаанбаатар хотод тухлан саатахыг хүслээ.
ДэлгэрэнгүйШвейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй Хотын Засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Сургалт, судалгааны төвөөс хорооны ажилтнуудыг чадавхжуулах Харилцан суралцах арга зүй (ХСАЗ)-н хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 2021 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 29-ний хооронд иргэд, олон нийтээс цахимаар болон харьяа хороогоор дамжуулан санал авч байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал авах хяналтын тооллого хийхтэй холбогдуулан аравдугаар сарын 16-ны бямба гарагт нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж гарлаа.
ДэлгэрэнгүйБайгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээг “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор зохион байгуулна.
Дэлгэрэнгүй2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд Хан-Уул дүүрэг дэх “Ногоон хэрэм” төгөл, “Баянгол агро парк” болон “Шинэ Налайх”, СХД дэх “Бумбатын рашаан” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ. Дээрх газруудад хамгаалалтын хашаа барьж, усалгаа, арчилгаа, тордлогоог нь шийдсэн байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны харья “Ойн судалгаа хөгжлийн төв”-д үрээр ургуулсан 10000 тарьц, суулгацыг эдгээр байршлуудад тарьсан.
ДэлгэрэнгүйНҮБ-ЫН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 15 ДУГААР БАГА ХУРЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЦАХИМ ЧУУЛГАНД БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.УРТНАСАН ОРОЛЦОХДОО ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоунтай уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
ДэлгэрэнгүйНОК-оос долоо хоног бүр цар тахлын нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийж буй. Өнөөдрийн мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, мэргэжилтэн Д.Цэнджав, НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар өглөө.
ДэлгэрэнгүйКоронавирусийн халдварын нөхцөл байдал, эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэнджав коронавирусийн халдвараар өвдсөний дараа ямар эмчилгээ хийлгэвэл зохилтой талаар мэдээлэл өгсөн юм.
ДэлгэрэнгүйНЗДТГ-ын Цэргийн штабын батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулгаас тун удахгүй эхлэх цэрэг татлагын талаар тодрууллаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р сургууль олон улсын аюулгүйн шаардлага, стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайтай болж, өчигдөр нээлтээ хийлээ. Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл хэрэгжүүлж буй.
ДэлгэрэнгүйУИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд зохион байгуулсан.
ДэлгэрэнгүйКоронавирусийн халдвараас сэргийлэх гурав дахь тун буюу нэмэлт тунгийн дархлаажуулалтыг Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-ны А/517 дугаар тушаалаар эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын явц ямар байгааг НЭМГ-ын мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодрууллаа.
Дэлгэрэнгүй