Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.05.31) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР: -Дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Өвчлөл өндөр байгаа энэ үед хүн бүр халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлана уу. Ирэх сарын 15-н гэхэд Монгол Улсын ихэнх иргэд вакцинд бүрэн хамрагдсан байхаар тооцоолон ажиллаж байгаа. Вакцинжуулалттай холбоотой ташаа мэдээллийг түгээж, буруу ойлголт өгөхгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна. Сүүлийн 24 цагт 6026 хүнд шинжилгээ хийхэд 927 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 558439 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд дөрвөн хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 829, орон нутагт 98 тохиолдол илэрсэн байна.
ДэлгэрэнгүйХан-Уул дүүргийн Прокурорын газраас 2021 оны 05 дугаар сарын 19 –ний өдөр Н.Түвшинбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.
ДэлгэрэнгүйУлсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Баярцогт нарын 5 хүнд холбогдох 470 хавтас хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд С.Баярцогтын нийт эдлэх ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сар хорих ялаар тогтоов. Мөн С.Баярцогтоос 1 сая 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ. С.Баярцогтод холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ гэмт хэргийг тус хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан /мөнгө угаах/ гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар дээрх шийдвэрийг гаргасан байна. Харин прокуророос Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг даруй суллахаар шийдвэрлэжээ. Хэргийн явцыг сануулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих, Б.Ариунсан, Б.Бадрал нарт тус бүр албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ял оногдуулсан байна. Мөн С.Баярцогтоос гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос С.Баярцогтод 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Улмаар С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 4 жил 8 сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутай гэж өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сар хорих, Б.Ариунсан, Б.Бадрал нарт тус бүр нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял шийтгэжээ.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолт өнөөдөр Сэлэнгэ аймагт үргэлжиллээ.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай автозам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ.
ДэлгэрэнгүйМонгол ардын намын Хяналтын хороо өнөөдөр /2021.05.13/ хуралдаж, намынхаа гишүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
ДэлгэрэнгүйДолоо хоног үргэлжилсэн өлсгөлөн болон улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ эвлэрэн ойлголцох санаачлага гарган АН-ыг оролцуулсан хамтарсан Ажлын хэсэг байгуулсан юм
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн хэвлэлийн хурал дээр вакцины асуудлыг улстөржүүлсэн улстөрчид бий, тэр нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон түүний нөхөр гэж зарласан билээ.
ДэлгэрэнгүйХулхи хийгээд хууль бус АН-ынхан өнөөдөр хоёр талдаа жагсаал цуглаан зохион байгуулж байна. Тэд хэсэг бүлэг хүмүүсийн эрх мэдлийн төлөө жирийн дэмжигч иргэдээ ашиглаж, ард түмнийг өдөөн турхирч байна.
ДэлгэрэнгүйСүүлийн 24 цагт улсын хэмжээнд Covid-19 халдварын 639 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 45459 боллоо.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон Цагаан хад суурьшлын бүс, Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн хөрөнгөөр барьж эхэлж буй Нүүрс баяжуулах үлдвэрийн нээлтэд оролцлоо.
ДэлгэрэнгүйАН-ын тамгатай холбоотой давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 10-ны 13.30 цагт эхлэхээр товложээ. Хуралдаанаар нэхэмжлэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэх юм. Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлт, нэхэмжлэгч талаас нэмж шинээр өмгөөлөгчид авсан ба тэдгээр өмгөөлөгчдийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлтийг тус тус гаргасан. АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ 2020 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр УБЕГ-т Ц.Туваан миний тамгыг өгөхгүй байна, шинэ тамга гаргаж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийн дагуу УБЕГ-ын улсын байцаагчийн шийдвэр гарч, АН-ын ашиглаж байсан тамга хүчингүй болж С.Эрдэнэд 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд УБЕГ-аас шинэ тамга олгосон. Үүнийг АН-ын нөгөө тал эсэргүүцэж, АН-ын тамгыг шинээр С.Эрдэнэд олгосон УБЕГ-ын шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, ХЗДХ-ийн сайдын 2018 оны А/216 журмыг зөрчсөн гэж үзэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Уг гомдлыг нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 2-нд хэлэлцээд УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, АН-ын шинэ тамгыг хүчингүй болгож хууль ёсоор ашиглах боломжгүй болгосон юм.
ДэлгэрэнгүйАН-ынхан дотоодын хэрүүл тэмцлээ цэгцэлж чадахгүй явсаар хоёр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн, үймээн шуугиан дэгдээж эхэлсэн.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг хуулийн хугацаандаа маргааш /2021.05.02/ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор бүртгэх учиртай.
ДэлгэрэнгүйАрдчилсан нам удахгүй болох сонгуулийг угтаж гадны лобби компанитай тохиролцож хамтран ажиллахаар болсон гэрээ хэдхэн хоногийн өмнө ил болсон. Энэ асуудлыг “Бидэнд хамаагүй” гэж Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүд мэдэн, будилж байсан ч “DCI” группт захиалга өгч хамтран ажиллаж байгаа хүмүүсийг илчилсэн цахим шуудангууд ил боллоо.
Дэлгэрэнгүй















