"АЛТАРГАНА" олон улсын их наадам Булган аймагт болно

A- A A+

Дэлхий даяар тархан суурьшсан Буриад зон олны түүх, соёлын уулзалтын хамгийн том арга хэмжээ болох "АЛТАРГАНА" олон улсын их наадам 2024 оны 07 сарын 26-28 ны өдрүүдэд Булган аймагт зохион байгуулагдана.

Алтаргана наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд буриад дууны уралдаан нэртэй эхлүүлснээс хойш буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа зохион байгуулахаар болсон нь энэ удаа Булган аймагт тохиож байна.

Энэ жилийн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулна.