Бүтээгч хариуцлагатай 16 настнууд “ИРГЭНИЙ АНДГАЙ” өргөнө

A- A A+
Бүтээгч хариуцлагатай 16 настнууд “ИРГЭНИЙ АНДГАЙ” өргөнө

Монголын Залуучуудын Холбоо 2017-2044 оныг бүтээн байгуулалтын он болгон зарлаж “Залуусаа бүтээе” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Бүтээлч залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Иргэний андгай өргөх ёслол”-ыг 17 дахь жилдээ Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Нийслэлийн боловсролын газар, 21 аймгийн Засаг даргын тамгын газар, 21 аймгийн Залуучуудын холбоо, 9 дүүргийн Залуучуудын холбоо, Монголын Сурагчдын Холбоо, ЕБС, МСҮТ-ийн захиргаа, Залуучуудын зөвлөлтэй хамтран зохион байгуулах гэж байна.

2019 оны 11 сарын 26-ны “Бүгд найрамдах улс тунхагласны өдөр” Улс орон даяар нэгдсэн байдлаар бүтээлч сурагчдын “Иргэний Андгай өргөх ёслол” ЕБС, аймаг, дүүрэг тус бүрт зохион байгуулагдах ба амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан 800 сурагч төрийн ордонд Иргэний Андгай өргөж, Иргэний үнэмлэх болон МЗХ-ны гишүүний “Андын Гэрэгэ” гардан авна.

Бүтээлч уур амьсгал, бүтээлч үг хэллэг, бүтээлч сурлага, бүтээлч ном, бүтээлч анги танхим, бүтээлч эзэн байх цаг үе ирлээ.

Тийм учраас та бүхэн өдөр болгон өглөө гэрээсээ гарахдаа өнөөдөр би юу бүтээх билээ, би яг бүтээгч шиг байж чадаж байгаа бил үү? Хариуцлагатай Монгол иргэн хүн байхын тулд юу эзэмшсэн байх ёстой юм? гэдгээ заавал өөртөө нэг тунгааж байгаарай. Одоо бидэнд ганцхан БҮТЭЭХ л зам байна.

“Иргэний Андгай өргөх ёслол”-д бүтээгч хариуцлагатай, их бүтээн байгуулалтыг түүчээлэх 16 настнуудаа урин дуудаж байна.

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХУГАЦАА:

  • 2019 оны 11 сарын 26-ны дотор Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль тус бүр дээр зохион байгуулагдана.
  • 2019 оны 11 сарын 26-ний өдөр 21 аймаг, 9 дүүрэг, 339 суманд “Иргэний андгай өргөх ёслол” зохион байгуулагдана.
  • 2019 оны 11 сарын 26-ны өдөр амжилт бүтээлээрээ манлайлсан 800 сурагч Төрийн ордны их танхимд “Иргэний Андгай” өргөж иргэний үнэмлэх, “Андын Гэрэгэ” гардан авна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.myf.mn сайтаас авна уу.

Холбоо барих: /80008101, 80088980/ 

https://www.facebook.com/events/409723089976987/