Хүүхдээ багаас нь номонд дуртай болгоорой

A- A A+
Хүүхдээ багаас нь номонд дуртай болгоорой

Алдрай бяцхан үрсээ номонд дуртай болгох, ном уншдаг хүн болгох нь эцэг эх бүрийн хүсдэг зүйл билээ. Тиймээс үр хүүхдээ ном уншиж сургахад дараах зүйлсийг анхаарч байгаарай. 

* Уншиж сурч байхад нь үргэлж магтаж байгаарай

* Хүүхэд нэг үгийг уншиж чадахгүй бол аяархан шивнээд хэлчих

* Хэт удаан уншиж, гацаж түгдэрч байсан ч дундуур нь бүү ор

* Хүүхдээ бусад хүүхдүүдтэй бүү харьцуул. Хүүхэд бүр өөрийн цаг хугацаатай байдаг

*  Уншиж сурахад туслах, сонирхолтой, харилцан уншиж болохуйц номууд ав

* Уншсан зүйлийг шалгаж асуулгүйгээр зүгээр л уншаад төрсөн сэтгэгдлээ хуваалцаарай. 

* Номыг өөрөөр нь сонгуулах

* Танин мэдэхүйн шинжлэх ухааны номуудыг (хүүхдийн зурагт тайлбар толь гэх мэт) санал болгох

* Хувийн сонирхолд нь тааруулах,

* Гоё зураг, хавтастай байх