УИХ-ын гишүүн Болдын Жавхлан энэ сарын 2-ны өдөр Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэрбээр 2019 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан юм. Тодруулбал, энэ онд Дархан сумын 10-16 дугаар багийн хэмжээнд -2200 хүний суудал бүхий Спорт цогцолборын барилга -Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн спорт заалны барилга -Од цогцолбор сургуулийн спорт заалны барилга -Олон улсын худалдааны төвөөс Хабитат, Мангирт чиглэлийн авто зам -Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх Багийн хөгжлийн төвийн 2 барилга -Нийтийн орон сууцны засвар үйлчилгээ -24 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл -150 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг -Хоккейн талбай зэрэг нийт 8.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. М.ГҮНЖИЛХАМ
- 2024-07-18
- 2024-03-05
- 2023-12-06
- 2023-04-25
- 2023-02-15
- 2023-01-27