Монгол улсын цэргийн нисэх хүчин Оросын хоёр МиГ-29 сөнөөгч онгоцтой болжээ. Цэргийн онгоцыг нийслэл Улаанбаатар хотын дэргэдэх Налайх дүүрэгт байрлах цэргийн нисэх буудалд энэ сарын 15-нд авчирсан байна.
Оросын тал Монгол улсын батлан хамгаалахын яаманд өөрийн сансрын цэргийн хүчний эгнээнд байсан МиГ-29 онгоцоо шилжүүлэн өгсөн байна. Монгол улсад авчирсан цэргийн сөнөөгч онгоцнуудыг хүлээлгэн өгөх ёслол энэ сарын 26-нд буюу Монгол улс тунхагласны 95 жилийн ойн баярын өдөр болох юм.
Оросын талаас шилжүүлэн өгсөн цэргийн онгоцнуудыг Монгол улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламжийн хүрээнд үнэ төлбөргүй өгчээ. Буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын засгийн газар хоорондын протоколд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2019 оны 9-р сарын 3-нд Улаанбаатар хотноо айлчлах үеэрээ гарын үсэг зурсан юм.