БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн хүрээнд магистр болон докторын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалт /2020 он/

A- A A+
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн хүрээнд магистр болон докторын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалт /2020 он/

Бичгийн шалгалтад тэнцсэн Магистрантур, докторантурын бүртгүүлэгчдийн ярилцлагыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөрт Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн  байрын 2 давхар 200 тоотод зохион байгуулна.

* Ярилцлагад ороход шаардлагатай материалууд:

  • Иргэний үнэмлэх, гадаад паспорт;
  • Бакалавр болон магистрын зэргийн диплом. Хятад, англиас бусад хэл дээр байгаа бол баталгаат орчуулгын хамт;
  • Гадаад хэлний мэдлэгийн гэрчилгээ. HSK, IELTS, эсвэл TOEFL-ын дүнгийн хуудас гэх мэт.

*Дээр дурдсан материалын эх хувь болон хуулбарын хамт ярилцлагад орно.

Ярилцлагад тэнцсэн бүртгүүлэгчдийн нэрсийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “Гадаадад суралцах” цэсэд байрлуулна. Сонгон шалгаруулалтын дүнгийн талаар тайлбар өгөхгүй болно.

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ