Ч.Анужин “Манжуурын мисс 2019”-ийн дэд мисс боллоо

A- A A+
Ч.Анужин “Манжуурын мисс 2019”-ийн дэд мисс боллоо

Монгол, Хятад, Орос  гурван улсын гоо бүсгүйн  “Манжуурын мисс – 2019” тэмцээн энэ сарын 23-нд болсон талаар CCTV мэдээллээ. Тус тэмцээнд Хятадын оролцогч 22 настай, Сан Шипэ тэргүүлж, олон улсын миссийн титмийг зүүсэн бол Монгол Улсын мисс Ч.Анужин дэд байрт, Оросын мисс Головина Александра гуравдугаар байрт оржээ.

Дээрх тэмцээнд гурван улс тус бүрээс 12, нийт 36 гоо бүсгүй оролцсон бөгөөд шүүгчид үндэсний хувцасны загвар, усны хувцас, гоёлын даашинзтай үзүүлбэр зэрэг шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн аж.