"Соёл урлагийн менежмент Монголд" хөтөлбөрийн төгсөгчид гэрчилгээгээ гардан авлаа

A- A A+

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл урлагийг дэмжих сан болон ХБНГУ-ын Freie Universitat Berlin -ний дэмжлэгээр “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, ХБНГУ-ын “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн эдийн засгийн хүрээлэн”-гийн хамтын ажиллагааны хүрээнд “Соёл урлагийн менежмент Монголд” -Соёл урлагийн удирдлага, менежмент, залуу манлайлагчдын мэргэжил дээшлүүлэх ахисан түвшний сургалт, солилцооны хөтөлбөр Улаанбаатар болон Бэрлин хотноо амжилттай хэрэгжиж, хөтөлбөрийн анхны төгсөгчид гэрчилгээгээ гардан авлаа.

Соёл, урлагийн салбарын байгууллагын менежмент, удирдлага зүй, хүний нөөцийн ур чадварыг олон улсын мэргэжлийн арга зүйгээр дээшлүүлэх замаар соёл урлагийн дэд бүтэц, түүний тогтвортой хөгжил, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх зорилго бүхий энэхүү хөтөлбөрт тайз дэлгэцийн урлаг, галерей, энтертайнмэнт, орон нутгийн соёлын төв, сонсголгүй иргэдийн соёлын төв, соёл урлагийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага зэрэг төрийн болон төрийн бус соёл урлагийн олон талт үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын удирдлага, менежерүүд бүхий 9 мэргэжилтэн хамрагдсан юм.

Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд санаачлагдан 2019 онд хэрэгжиж эхэлсэн “Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөр нь 2020, 2021 онуудад үргэлжлэн хэрэгжих юм.

Эх сурвалж: БСШУСЯ