Ханиад томууны дэгдэлт ихтэй энэ үед хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралт эхэлж та бүхэн хүүхдийнхээ болон сурагч дүү нарынхаа цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар бодож байгаа нь мэдээж. Тэгвэл дараах мэдээлэлтэй танилцаарай.
Монголын Оюун ухааны Академи
Сурагчдын амралтад зориулсан богино хугацааны спорт өрөлт, рубик шоо, хүрд цээжлэх сургалтууддаа элсэлт авч байгаа юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9516-9200, 7732-9200
“Шинэ өнөөдөр” сургууль
Сурагчдын амралтаар хичээллэх аэробикийн сургалтад бүртгэж байгаа аж. Аэробикийн дугуйланд хамрагдсанаар хүүхэд уян налархай, сунгалттай, хөдөлгөөний эвсэлтэй мөн хэд хэдэн үзүүлбэр үзүүлж чаддаг болохыг хичээл орох ОУХМ Б.Ичинхорлоо хэлжээ.
Бүртгэлийн утас 89962886
Хүүхдийн Ордон дараах дугуйлангуудад ѳвлийн ээлжийн нэмэлт элсэлт авч байна.
Үүнд: Дуулаач, ятга, шанз, тѳгѳлдѳр хуур, цэнгээнт, Монгол бүжиг, балет, англи хэл, бага ангийн чадваржуулах сургалт, морин хуур, драм, математик зэрэг сургалтууд багтжээ.
Лавлах Утас: 99287220; 96533333
Тэмүүлэл спорт төв
Сурагчдын амралтад зориулсан хямдралтай, түргэвчилсэн усанд сэлэлтийн сургалт явуулж байна.
Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн баруун талд, Их Монгол хороолол, 902-р байрны ард Тэмүүлэл спорт төв. Харилцах утас 8811-0061, 8896-6557
Хүүхэд Боловсрол Хөгжлийн төв
Сурагчдын амралтад зориулсан бямба, ням болон бусад гарагт хичээллэх уран нугаралт, шатар зэрэг сургалтууддаа элсэлт авч байгаа аж.
Хаяг: Хан-Уул дүүрэг, Нисэх, 10-р хороо “Хүүхэд Боловсрол Хөгжлийн Төв”
Мөн Монгол Улсын Консерватори буюу Хөгжим бүжгийн коллеж нэгдүгээр сард элсэлт авдаг байна. Тус сургалтад I-IX анги хүртэлх хүүхдүүд үнэ төлбөргүй суралцана. Харин X-XII анги хүртэл жилийн 300 гаруй мянган төгрөгийн төлбөр төлдөг байна. Энэ жилийн элсэлтийн хувьд дотроо яг аль сургуульд, ямар мэргэжлээр элсэлт авах нь хараахан тодорхой болоогүй байгаа аж. Монгол Улсын Консерватори нь сонгодог хөгжмийн сургууль, бүжгийн сургууль, циркийн сургууль, ерөнхий боловсролын сургууль, ардын хөгжмийн сургууль гээд таван сургуультай. Дотроо 12 тэнхимтэй байна. Өвлийн амралтаа гэртээ ойрхон сургалт, дугуйланд хамрагдаж үр дүнтэй өнгөрүүлээрэй хүүхдүүд ээ.