Монгол Улс 70.9 сая толгой малтай боллоо

A- A A+
Монгол Улс 70.9 сая толгой малтай боллоо

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын урьдчилсан дүнг дөнгөж саяхан танилцуулсан юм. Улсын хэмжээний мал тооллого энэ арванхоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд явагдаж урьдчилсан дүнгээр 70 сая 949.9 мянган толгой мал тоологдож, Монгол Улс түүхэндээ хамгийн олон мал тоолуулжээ. “Малчин өрхийн тоо энэ онд 1700-гаар өссөн бол малчдын тоо 2018 онтой харьцуулахад 1.2 хувиар буурсан байна” хэмээн Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын ахлах мэргэжилтэн Э.Мягмарханд мэдээллээ.