Хүчит 128 бөхийн барилдаан болно

A- A A+
Хүчит 128 бөхийн барилдаан болно

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөр 2019 оны 12 дугаарын 29-нд тохионо. Энэ өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан ч Ням гарагтай давхцаж байна.

Ойн өдрөөр Ерөнхийлөгч Төрийн соёрхол болон Монгол Улсын гавьяат бусад төрийн шагнал гардуулах юм байна.

Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох ажээ.