Улсын Онцгой комиссын шуурхай штаб өнгөрсөн Баасан гаригт /2020.04.10/ мэдээлэл хийх үеэр “Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Ингэхдээ АНУ, Австрали зэрэг улсаар дайран, нэн яаралтай ирэх шаардлагатай иргэдээ онгоцонд суулгана” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгаарлах байрны хүрэлцээ, нөөц бололцоо хязгаарлагдмал байгааг харгалзан, дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хийхээр төлөвлөж байсан Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг түр хойшлуулжээ. Дээрх нислэгийг энэ сардаа багтаан зохион байгуулах юм байна.
Дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар 43 улсад 7624 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Тодруулбал, Солонгост 2000, АНУ 1270, Австралид 906, Казакстан 560, Энэтхэгт 549, Туркт 437, Их Британид 365 иргэн Японоос 300 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ. Эдгээр дундаас
Бага насны хүүхэдтэй гэр бүл 830
Эрүүл мэндийн шалтгаантай 86
Өндөр настан 278
Жирэмсэн 32
Бага насны хүүхэд 307
Оюутан 973
Байрлах газаргүй болсон 409
Санхүүгийн боломжгүй болсон 89 болон бусад шалтгаантай 4,000 гаруй иргэн байгаа юм. Санхүүгийн боломжгүй болсон иргэдийн ихэнх нь Австралид байгаа монгол иргэд аж.