АН-ын удирдлагууд С.Зориг агсны хөшөөний урд талбайд 4:11 мэдээллийн цагаараа мэдээлэл өглөө. Энэ удаад АН-ын удирдлагууд болон гишүүд, дэмжигчид Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж, жагсаал зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар дүүрэг, “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн Сэлбэ дэд төвд ажиллалаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Б.Энхболд нар Аймгийн онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж, улсын хэмжээнд хийж буй вакцинжуулалтын талаарх нэгдсэн мэдээлэл өгч, орон нутаг дахь дархлаажуулалтын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар сонсож, мэдээлэл солилцож, зарим үүрэг даалгаврыг өгөв.
ДэлгэрэнгүйЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс Баянзүрх дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт ажиллалаа. Өнөөдөр Вероцел, Файзер вакцин хийж байгаа учраас дархлаажуулалтын цэгт ачаалал их байв.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслан, Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Хүүхэд залуучуудын театр, "Бамбарууш кафе", Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, "Хүрээ амаржих" газарт ажиллалаа.
ДэлгэрэнгүйЗасгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр боллоо.
ДэлгэрэнгүйМонгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чир үүрэг бүхий 44 Салбар комиссоос сонгогчдын санал санал авах ажиллагаа өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлж, хэвийн үргэлжилж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилийн чанад дахь монголчуудтай 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр цахим уулзалт хийв. Уулзалтыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж, иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тухайлбал, Иргэдэд туслах сангийн үйл ажиллагаа, “Дэлхийн монголчууд-II” зорилтот хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд “Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа”-г иргэдэд танилцуулж, “Ковид19” цар тахлыг богино хугацаанд даван туулах, хилийн чанадад гацсан иргэдээ эх оронд нь авчрах, цахим шилжилт, Е-Mongolia зэрэг асуудлаар тодорхой мэдээлэл өгөв. Иргэд вакцин татан авах ажлыг амжилттай зохион байгуулж, иргэдээ хос тунд хамруулж, дархлаажуулалтыг эрчимтэй хийж байгаад талархлаа илэрхийллээ. Мөн ирэх сарын 1-нээс хил нээхэд эх орондоо ирж дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй байгаагаа зарим хүн хэллээ. БНСУ-д амьдарч буй монголчууд эх орондоо орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж байгаа эсэхийг тодруулж байлаа. Мөн “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ-ын тэргүүн А.Хосхүү, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нар Монголчуудын холбоодын олон талт хамтын ажиллагаа, “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд холбоодын оруулсан хувь нэмэр, цаашдын хамтын ажиллагааны талаар тодорхой саналуудыг Засгийн газрын тэргүүнд тавив. Иргэдтэй хийх ийм уулзалтыг тогтмолжуулах, ингэхдээ ерөнхий сэдвээр биш эрүүл мэнд, боловсрол, хэл соёл, аялал жуулчлал гэхчлэн сэдэвчилсэн уулзалт хийж, салбарын сайд, холбогдох албаны хүмүүсийг оролцуулж зарим асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллаж болно гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн уулзалтын үеэр гарсан саналыг нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Гадаад харилцааны сайдад үүрэг болголоо. Уулзалтад 32 орноос 150 гаруй иргэн оролцлоо. Энэ үеэр Чингис хааны музей байгуулахад хилийн чанадаас хуулбарлан авсан зарим үзмэрүүд, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан гаргасан түүхийн баримт, гэрэл зургийн цомхон үзэсгэлэнг Гадаад харилцааны яамнаас дэлгэн үзүүлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт барьж буй Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай очиж танилцан, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох баг тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
ДэлгэрэнгүйЗасгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Монгол Улс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хилээ нээхээр төлөвлөжээ
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар нийслэл хотод хэрэгжиж буй “Шинэ дэд төв”-үүд болон түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын явцтай танилцлаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан отроор яваа Дундговь аймгийн зарим малчинтай уулзав.
ДэлгэрэнгүйЗасгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журмыг хавсралтаар баталсан.
Дэлгэрэнгүй
















