Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4.2.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд өнөөдөр “Нийслэлийн хүүхдийншүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. ЭМЯ, НЗДТГ, НЭМГ, НШЭНТ-өөс хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээн нь ЕБС-ийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, дадал хэвшил бий болгох зорилготой юм.Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.Тэмцээний нэгдүгээр үе шатанд дүүргийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төвтэй хамтран тухайн харьяа дүүргийн ЕБС-иудын 4, 5 дугаар ангийн сурагчдаас шилдэг гурван багийг сонгон шалгаруулжээ.Хоёрдугаар шатанд буюу “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-д есөн дүүргийн 25 сургуулиас нийт 25 баг буюу 9-10 насны 200 хүүхэд амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ сорьж, шүд угаах аргачлалаар өрсөлдөж байна. Шилдгээр шалгарсан сургууль, цэцэрлэгийн бага ангийн багш нар “Амны хөндийн эрүүл мэнд“ сургалтыг сурагч, тэдний эцэг, эх асран хамгаалагч нарт зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллах юм. Энэхүү туршлагаар цаашид нийслэлийн бусад сургуулийн багш нарыг сурган, тэднээр дамжуулан бага ангийн хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч нарт зөв мэдлэг, дадал хэвшил олгохоор зорьж буй юм.Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулиас хамтран хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд зөв угаах дадлыг хэвшүүлэх зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын гарын авлага боловсруулж хэвлүүлсэн.Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төрийн өмчит ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 3100 гаруй багш, сургуулийн эмч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн шүдний эмч, нийгмийн ажилтныг сургалтанд хамруулсан бөгөөд төрийн өмчит 231 цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын арга зүйч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, шүдний эмч, 142 Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч зэрэг нийт 658 хүнийг дээрх гарын авлагад багтсан сэдвийн дагуу сургагч багшаар бэлтгэсэн байна.Монгол Улсын хүн амын дийлэнх хувь нь хот суурин газарт шилжин амьдарч, амьдралын хэв маяг, үндэсний уламжлалт дадал заншил нь өөрчлөгдсөн, нийт аймгийн 47.7 хувь нь фторын агууламж багатай ундны ус хэрэглэж байгаагийн зэрэгцээ чихэрлэг, өтгөрүүлсэн, хийжүүлсэн ундааны хэрэглээ сүүлийн 20 гаруй жилд 2-3 дахин нэмэгдэж сүү, цагаан идээний хэрэглээ 40 гаруй хувиар буурсан, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, зохистой хэрэглээний талаархи хүн амын мэдлэг, дадал хангалтгүй байгаа зэрэг нь шүд цоорох өвчин, цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэг, яс сийрэгжих өвчнийг үүсгэх гол шалтгааны нэг болж байна.Сүүлийн жилүүдэд хүүхэд, ялангуяа 02-12 насныханы дунд шүд, амны хөндийн өвчлөл ихэссэн төдийгүй 2016 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 3-5 насны хүүхдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувь, эрчим 8.2 гарчээ.Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд шалтаан, мөн амьсгалын замын халдвараас гадна 200 гаруй халдварт өвчний суурь болдог ажээ.
ДэлгэрэнгүйУлсын гуравдугаар төв эмнэлэг жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх “Ойлгое, хүндлье-Гэр бүлийнхээ төлөө” аянд нэгдэж, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг зохион байгууллаа. Дэлхийн 180 гаруй улс орон жил бүрийн 11 сарын 25-наасс 12 сарын 10-ны хооронд “Жендерт суурилсан хүчирхийлэлийн эсрэг” тэмцэн үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд тус эмнэлгийн хамт олон “Ойлгоё, Хүндлье-Гэр бүлийнхээ төлөө” уриан дор хүчирхийллийн эсрэг аяныг өрнүүлэн ажилласан.
ДэлгэрэнгүйМонгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт бэлтгэж буй мэргэжлүүдээс гагнуурын чиглэлээр анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO стандарт бүхий сургалтыг явуулах боломжийг бүрдүүлэх нэгэн шинэ төсөл өнөөдөр /2019-12-06/ нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй“Монгол-Туркийн аялал жуулчлалын салбарын бизнес форум” 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Истанбулд болж, форумыг нээж Монгол Улсын БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Сэрдэр Чам, Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болд нар үг хэлэв.
ДэлгэрэнгүйСанхүүгийн зохицуулах хороо, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх II үе шатны төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бѳгѳѳд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хурандаа генерал С.Лувсангомбо гуайд хүндэтгэл үзүүллээ
ДэлгэрэнгүйОлон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ын “Global Aviation Training Office” сургалтын байгууллагаас “6TH GLOBAL
ДэлгэрэнгүйСанхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын мэндчилгээ
ДэлгэрэнгүйНийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Богд хан ууланд амралтын өдрүүдэд аялах нийтийн тээврийн шинэ чиглэл нээх асуудлаар үүрэг өгөх тухай” асуудлыг хэлэлцлээ.
ДэлгэрэнгүйНийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тус асуудлыг хуралдаанд танилцуулсан юм.
Дэлгэрэнгүй"Эмийн зохистой хэрэглээг хэвшүүлцгээе!" супер нян, антибиотикт тэсвэртэй нян
ДэлгэрэнгүйУлс орон даяар мал тооллогын ажил маргааш буюу арванхоёрдугаар сарын 7-ны Баасан гарагаас эхэлнэ. Нийт арван хоног хүртэл үргэлжлэх мал тооллогоор мал сүргээс гадна тэжээвэр амьтад, хашаа, худаг, тэжээлийн цэгийн тооллого нэгэн зэрэг болох юм.
Дэлгэрэнгүй2020 онд тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярыг зохион байгуулах ажлын хэсгээс 95 жилийн ойн лого болон уриа үг шалгаруулах уралдаан зарласан билээ.
ДэлгэрэнгүйНИТХ-ын 2019 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 25/21 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт шинээр хороод байгуулагдсантай холбогдуулан тус хороодод Өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулах, салбарлуулан зохион байгуулж ажиллуулах талаар СХД, ХУД-ийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай уулзаж, харилцан санал солилцлоо.
ДэлгэрэнгүйӨмнөговь аймагт төрийн үйлчилгээг явуулдаг нийгмийн салбарын 12 байгууллага шинэ жилийн арга хэмжээг "АРХИГҮЙ ШИНЭ ЖИЛ" болгон тэмдэглэнэ.
Дэлгэрэнгүй
















