card
Хүүхдийн шүдний өвчний оношилгоо, эмчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжинэ

Хүүхдийн шүдний өвчний оношилгоо, эмчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжинэ

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар өнөөдөр Япон улсын Эрүүл хотыг дэмжигч байгууллагын ерөнхийлөгч Мицуюу Чиба, Шүдний эмнэлгийн холбооны зөвлөх Мурашигэ Фүжино, Масару Хасегава, Инагаки Томиказу нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ЗДТГ-ын хэлтсийн дарга Б.Нацагдорж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нар оролцов.

Дэлгэрэнгүй
ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд ЦССҮТ-д ажиллав

ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд ЦССҮТ-д ажиллав

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн дунд хугацааны хяналт үнэлгээг Монгол Улсын Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-тай хамтран хийж байгаа билээ. Энэхүү үнэлгээний ажлын хүрээнд өнөөдөр ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд ЦССҮТ-д ажиллаж “Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хадгалалт, халдвар хамгаалал, ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдал”, “Лабораторийн үйл ажиллагаа”, “Дархлаажуулалт, өртөлтийн дараах сэргийлэлт, донорын сургалт, сурталчилгаа” гэсэн 3 асуудлын хүрээнд үнэлгээ хийлээ.

Дэлгэрэнгүй
Төсвийн орлого, зарлагыг иргэдэд ойлгомжтой мэдээлэх зорилготой зохион байгууллаа

Төсвийн орлого, зарлагыг иргэдэд ойлгомжтой мэдээлэх зорилготой зохион байгууллаа

“Трансперенси Интернешнл Монгол” ТББ, “Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн” хамтран төсвийн ил тод байдлыг хангах зорилгоор “Ил тод байдал ба иргэний төсөв боловсруулах аргачлал” сургалт зохион байгууллаа. Сургалтад Сонгинохайрхан дүүргийн албан хаагчид, иргэдийн төлөөллийг хамруулсан.

Дэлгэрэнгүй
“Дайчин нөхөрлөлийн замаар”-2019 тойрон аялал үргэлжилж байна

“Дайчин нөхөрлөлийн замаар”-2019 тойрон аялал үргэлжилж байна

Монгол улс, Оросын Холбооны улсын хүндэт зочид, залуучуудын хамтарсан “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялал 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ойг зохион байгуулах ажлын хэсэг, аяллыг зохион байгуулах удирдлага, Зэвсэгт хүчний Жанжин штаб,

Дэлгэрэнгүй
ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН ТАНИЛЦУУЛАХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН ТАНИЛЦУУЛАХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын тухай ээлжит хоёр дахь тайланг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2015 онд хэлэлцэж Засгийн газарт хандаж 150 зөвлөмж өгсөн. Монгол Улс 2020 оны 5 дугаар сард эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлсэн тухай буюу удаах гурав дахь удаагийн тайлангаа Хүний эрхийн зөвлөлөөр хэлэлцүүлэх юм.

Дэлгэрэнгүй
Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт шинэчилсэн стандарт ирэх сараас мөрдөнө

Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт шинэчилсэн стандарт ирэх сараас мөрдөнө

Сүүлийн жилүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар эрчимтэй хөгжин, МУ-ын хэмжээнд 7800-аад хоолны газар, цэг ажиллаж байгаагаас бизнесийн салбарт 5000 гаруй ресторан, бар, кафе, цайны газарт 30 000 гаруй ажилтан ажиллаж байна. Энэхүү нийтийн хоолны салбарын орлого 2016 онд 231.4 тэрбум, 2017 онд 298.8 тэрбум төгрөг, 2018 онд 397,2 тэрбум төгрөгт хүрч жил бүр өсжээ. Мөн дотоод худалдааны салбарын борлуулалт нь 2018 оны байдлаар 22 их наяд төгрөгт хүрч, салбарт 210 гаруй мянган ажиллагсад ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний  16,5%-ийг эзэлж байна

Дэлгэрэнгүй
ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ 53 МЯНГАН ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА

ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ 53 МЯНГАН ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА

1921 оны ардын хувьсгалын үр дүнд монгол улс  эдийн засгийн хувьд хараат бус бүрэн эрхт орон  болсныхоо хувьд тухайн үеийн  МАХН үндэсний аж үйдвэрийг үүсгэн байгуулах, бэхжүүлэх талаар чухал арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байдаг. Тухайлбал, 1922 онд Налайхын чулуун нүүрсний уурхайг улсын болгож хотын хэрэгцээний нүүрсийг улсын хяналтан дор хангах арга хэмжээ авч, Алтанбулагийн булигаарын заводыг улсын мэдэлд шилжүүлсэн. 1926 онд Улаанбаатар хотын Туйпууны ба мод хөрөөдөх заводыг байгуулж, барилгын материал үйлдвэрлэх Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн “Монголын барилгын хоршоо”-г байгуулжээ. 1927 онд Улаанбаатар хотод Төмрийн заводыг ашиглалтанд оруулсан юм.

Дэлгэрэнгүй
ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР ТҮҮХЭН ОЙГОО БҮТЭЭЛЧЭЭР ТЭМДЭГЛЭНЭ

ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР ТҮҮХЭН ОЙГОО БҮТЭЭЛЧЭЭР ТЭМДЭГЛЭНЭ

ХХААХҮЯ-аас  хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн ойн хүрээнд “Монгол улсын хөнгөн аж үйлдвэрийн салбарт бүтээлч ажил өрнүүлэх, улсын зөвлөгөөн”-ийг Монгол улсын хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн өнөөгийн байдалд

Дэлгэрэнгүй
Нийт нутгийн 60 гаруй хувьд өвөл, хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байна

Нийт нутгийн 60 гаруй хувьд өвөл, хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байна

Цаг уур орчны шинжилгээний газраас Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн тооцоолж гаргасан байна.

Дэлгэрэнгүй
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэцэг өргөх ёслол боллоо

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэцэг өргөх ёслол боллоо

БНМАУ-ын хилийн 7 дугаар заставыг 1939 оны тавдугаар сард 15-нд японы нисэх онгоц бөмбөгдсөн бөгөөд 28-ны үүрээр японы  40 орчим онгоц  манай цэргийн байршлыг бөмбөгдөн, давшилтад орсноор Халхын голын район дахь байлдаан эхэлж, 1939 оны 9 дүгээр  сарын 16-ны өдөр, Москвагийн цагаар 02.00 цаг, Улаанбаатарын цагаар өглөөний  07:00 цагт  гал зогсоосноор Халхын голын дайн Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн ялалтаар дууссан юм.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр Оросын Цэргийн нисэх хүчний агаарын үзүүлбэр болно

Өнөөдөр Оросын Цэргийн нисэх хүчний агаарын үзүүлбэр болно

Өндөр түвшний нисгэгчдээс бүрдсэн тус багийнхан Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр буюу наймдугаар сарын 28-ны өдөр 12:00-14:00 цагт Хүй долоон худагт нисэхийн үзүүлбэр үзүүлэх юм. Оросын нисэх хүчний харьяа агаарын үзүүлбэрийн "Русские Витязи" буюу "Оросын Баатрууд" баг нь анх 1991 онд Москва хотын ойролцоох Кубинка агаарын баазад 6ш Су-27 онгоцтой байгуулагдаж байсан түүхтэй. 1991 онд анхны үзүүлбэрээ Англи улсад Лукерсын агаарын шоуд үзүүлж гараагаа эхэлж байсан бөгөөд АНУ-д гэхэд 2 удаа очиж байсан байна.

Дэлгэрэнгүй
Сумдыг цахилгаанаар тасралтгүй хангах шуурхай ажиллагааны зааварчилгаанд гарын үсэг зурав

Сумдыг цахилгаанаар тасралтгүй хангах шуурхай ажиллагааны зааварчилгаанд гарын үсэг зурав

Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумд БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Чинхуа" группээс цахилгаанаар хангагддаг. Гэтэл тухайн сумдын хэрэглэгчдийг олон хоногоор удаа дараа цахилгаан хязгаарлах асуудлууд гарсан ба уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын "Чинхуа" группийн удирдлагуудтай Цэхэ боомтод уулзаж баруун сумдын 20000 орчим хэрэглэгчийг тог цахилгаанаар тасралтгүй хангах талаар санал солилцлоо.

Дэлгэрэнгүй
“Баярлалаа бяцхан номын сан” төслийг өргөжүүлэх талаар санал солилцлоо

“Баярлалаа бяцхан номын сан” төслийг өргөжүүлэх талаар санал солилцлоо

БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Гадаад хамтын ажиллагааны газар  БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон БНСУ-ын Шинэчлэлийн хүрээлэнгийн судалгааны багтай уулзалт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх авто замыг аравдугаар сард хүлээлгэн өгнө

100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх авто замыг аравдугаар сард хүлээлгэн өгнө

Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын шинэчлэлтийг ажлыг хийж гүйцэтгэхээр Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь 2019 оны долоодугаар сарын 1-ний өдөр зам барилгын ажлыг эхлүүлж, 2019 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээг хийсэн.

Дэлгэрэнгүй
ОЛОН УЛСЫН МОРИН ПОЛО ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР МОНГОЛЫН АДУУНЫ СОЁЛЫГ СУРТАЛЧЛАВ

ОЛОН УЛСЫН МОРИН ПОЛО ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР МОНГОЛЫН АДУУНЫ СОЁЛЫГ СУРТАЛЧЛАВ

Энэ оны 8 дугаар сарын 25-ны өдөр Швейцар Улсын Женев хотноо болсон Швейцарын Jaeger-LeCoultre компанийн нэрэмжит олон улсын морин поло мастерс аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам хоёр дахь жилдээ монгол гэр барьж, монгол соёл ахуйг сурталчлав.

Дэлгэрэнгүй