Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар холбогдох хүмүүсийн хамт өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцаж, төсөл хэрэгжүүлж буй талбарт ажиллалаа
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүс өнөөдөр нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа. БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ХАШААГ БУУЛГАЖ, ГОЁЛЫН БУТ ТАРИВ Хотын дарга эхний ээлжинд хотын төвд өрнөж буй бүтээн байгуулалттай танилцсан бол удаах зорин очсон газар нь Богд хааны ордон музей байлаа. Богд хааны ордон музейн гадна орчинд авто зогсоол, орц гарц, зүлэгжүүлэлт, чулуун замын ажил, сити 00, гэрэлтүүлэг, сандал ширээ, мод тарилт, 60 метр урт дулааны шугам шинэчилж хүчитгэх ажлыг хийж буй юм. Богд хааны ордон музейг тойрсон 161 метр урт хашааг буулгаж, оронд нь 2500 орчим анхилам үнэрт гоёлын бут суулгажээ. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын захирамжилсны дагуу тус музейн ойролцоо байршуулсан хэд хэдэн том хэмжээний самбарыг буулгасан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Бусад хөгжингүй улс орнууд эзэн хааны ордноо ихэд хүндэтгэн эрхэмлэж, тохижилтод нь гойд анхаардаг. Манай улсад энэ соёл дутмаг байгаа нь харамсалтай. Тиймээс ч энэ жилийн бүтээн байгуулалтад Богд хааны ордон музей орчмын тохижилтыг багтаалаа. Энэхүү ордны болоод бусад тохижилтын ажилд оролцож буй үндэсний компаниудад талархах нь зүйтэй гэсэн юм. Богд хааны ордон музей орчмын тохижилтыг ирэх есдүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж буй ажээ. БАЙГАЛИЙН БОРЖИН ЧУЛУУ, ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ МОДЫГ ТОХИЖИЛТОД АШИГЛАЖЭЭ Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дугуй цагаан орчимд болон Туул голын эрэг орчмын Бага тэнгэрийн ам, АСЕМ вилла хотхоны баруун талд хийж буй амралт, зугаалгын цогцолбор байгуулах ажлууд үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр тухайн байршлуудад ажиллалаа. Дугуй цагаан орчимд хүүхдийн модон тоглоом, явган зам, сити 00, тойрог бүхий тохижилтын талбай, террас, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт хийж байна. Тус байршилд тохижилтын ажлыг гүйцэтгэж буй нь “Цагаан толгой нуур” ХХК. Тус компанийн захирал Б.Батцэнгэл дараах байр суурийг илэрхийллээ. -Нийтдээ 2.1 га талбайд тохижилт хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар эхний гурван тойрог болон туслах замын ажил дуусч байна. Үлдсэн тойрог болон хүүхдийн тоглоом, угтах хэсгийн барилгын ажлыг тун удахгүй ашиглалтад оруулж дуусгахаар ажиллаж байна. Хүүхдийн тоглоом болон явган замд ашиглаж буй модыг Сэлэнгэ аймгийн ойн цэвэрлэгээний модноос авч, үйлдвэрт боловсруулан тохижилтод ашиглаж байгаа. Дугуй цагаанаас дээш өгсөөд горхины дэргэд террас байгуулна. Тэрхүү террас нь хүмүүс горхины дэргэд суугаад амарч тухлахад зориулж хийснээрээ онцлог. Явган хүний замыг мод, чулуугаар бүтээж байна. Халтиргаа гулгаагүй мод, чулууг сонгосон. Энэ нь бетон замаас урт настайн дээр эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм. Мөн хүүхдийн модон тоглоом хийж байна. Тохижилтын ажил эхлэх үед хүмүүс шүүмжлэх хандлагатай байсан ч одоо бол уулзсан болгон дэмжиж байгаагаа илэрхийлэх болсон гэлээ. Дугуй цагаан орчмын тохижилтын ажил төлөвлөсний дагуу үргэлжилж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт тохижилт хийхдээ байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй байхаар хуульчилсан байдаг. Тэр дагуу байгалийн тогтоц, унаган төрхийг хадгалсан ногоон байгууламж байгуулсны дээр тохижилтод байгалийн боржин чулуу, ойн цэвэрлэгээнэс гарсан модыг ашиглаж буй юм. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайг байгалийн унаган төрхийг хадгалсан, өвөрмөц байдлаар, байгальд ээлтэй байх шийдлүүдийг нэвтрүүлсэн байна. Дугуй цагаан орчмын явган хүний замын өргөн 3.5 метрээс багагүй байхаар бүтээжээ. АСЕМ ВИЛЛА ОРЧМЫН ТОХИЖИЛТ 90 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ БАЙНА Туул гол дагуу хоёр байршилд тохижилт, бүтээн байгуулалт хийж байна. Хүмүүсийн хүсэн хүлээж буй Туулын эрэг дагуух тохижилтын ажлын явцын талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзоригоос тодрууллаа. -Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт, зугаалгын цогцолборын бүтээн байгуулалтыг 3.7 га талбайд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Иргэдийг амралт, чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэхэд чиглэсэн тохижилтын ажил 50 хувьтай өрнөж байна. Эхний ээлжийн ажлыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулах юм. Харин АСЕМ вилла хотхоны эсрэг талд хийж буй тохижилтын ажил 90 хувьтай үргэлжилж байгаа. Тус байршилд явган хүний болон авто зам, сүүдрэвч, асар, сити 00, гэрэлтүүлэг, голын эргийн усан дээрх тавцан, шорлогны талбай гэхчилэн иргэд тухтай амрах орчинг иж бүрнээр нь бүрдүүлсэн. Уг бүтээн байгуулалтын ажил тун удахгүй дуусна гэлээ. Нийслэлд өрнөж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байгааг дурдаад, төлөвлөсөн цаг хугацаандаа багтаан чанартай гүйцэтгэж дуусгахыг Хотын дарга санууллаа.
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн гурван том хогийн цэг байдаг. Тэдгээрт өдөрт дунджаар 3000 тонн хог хаягдал төвлөрүүлдэг бөгөөд энэ хэмжээ улам бүр нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Дэлгэрэнгүй"Алсын хараа 2050" болон Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд хүн бүрийн оролцоо чухал
ДэлгэрэнгүйНийслэлийн Байгаль орчны газрын Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтсээс долоодугаар сарын 27-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд
ДэлгэрэнгүйОлимпын гүүр буюу Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Нарны замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, асфальт бетон хучилт хийх гэж байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр нийслэлийн Баянгол дүүрэгт ажиллалаа.
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотын хэмжээнд автобусны 800 гаруй буудал бий. Эдгээрээс саравч, сүүдрэвч байгуулж, сандал суудал тавьж тохижуулсан нь 300 гаруй. Зуны амралтын эрин дуусаж, хичээл сургууль эхлэх дөхөж байгаатай холбогдуулан автобусны буудлуудыг угааж, ариутгах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр нийслэлийн Баянгол дүүрэгт ажиллалаа.
ДэлгэрэнгүйХБНГУ-ын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл 2600 км замд дугуйн аялал хийхээр төлөвлөсөн билээ
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-аас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд бүх нийтийн цэвэрлэгээг есөн дүүрэгт өрнүүлэхээр Улаанбаатар хотын ерөнхий менежерийн удирдамж гарсан
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотын авто замын сүлжээ 1,181.5 км-ээр хэмжигдэнэ. Эдгээрээс гол болон туслах зам 711.3 км, орон сууцны хороолол доторх зам 470.2 км байдаг. Нийслэлийн хэмжээний авто замыг тохижилт үйлчилгээний 15 компанийн 650 гаруй үйлчлэгч нар цэвэрлэдэг.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр БНСУ-ын Кёнсанбүг мужийн Захирагч Ли Чол Ү-г хүлээн авч уулзлаа
ДэлгэрэнгүйМонголын эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээрээ санхүүждэг болоод хоёр жилийн нүүрийг үзэж байна. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сард эрүүл мэндийн салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтыг бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл хэн үр бүтээмжтэй сайн ажилласан нь хөдлөмөрөө шудрагаар үнэлүүлэх боломж бүрдсэн юм. Шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүрийн өртөг, зардлыг шинэчлэн тооцож, эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна. Энэхүү эрүүл мэндийн салбарт хийгдсэн цогц шинэчлэлийн хэрэгжилт нь цаг хугацааны хувьд Коронавирусын цар тахлын үетэй давхцсан хэдий ч ЭМЯ-аас шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсээр байгаа билээ. Үүний нэг гол үр дүн нь 2022 онд лавлагаа шатлалын томоохон эмнэлгүүд болон дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүдээс ажилчдынхаа цалинг үе шаттай 10-40 хүртэлх хувиар нэмэгдүүлж байгаа явдал юм. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Улсын гуравдугаар эмнэлэг 40 хувиар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг 20 хувиар, Гэмтэл согог судлалын үндэсний төв 10-25 хувиар, Амгалан амаржих газар 20-35 хувиар, Хавдар судлалын үндэсний төв 43 хувиар, ЗӨСҮТ 13 хувиар, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэг 10-25, Баянгол дүүрэг дэх ЭМТөв 20 хувиар, Арьс өвчин судлалын үндэсний төв 20 хүртэлх хувиар тус тус эмч, ажилчдынхаа үндсэн цалинг нэмжээ. Мөн Хавдар судлалын үндэсний төв эмч, ажилчиддаа 15 сая хүртэлх төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон бол Гэмтэл согог судлалын үндэсний төв 2022 он гарсаар эмч, эмнэлгийн ажилчиддаа 500.000 төгрөгийн урамшуулал олгож, сувилагч нарын үндсэн цалинг 10-25 хувиар нэмжээ. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 2021 онд нийт ажилчдынхаа цалинг 30 хувь нэмэгдүүлсэн бол 2022 онд гүйцэтгэлтэй нь уялдуулан 20 хувь нэмэгдүүлсэн байна. Амгалан төрөх 2022 оны 7 сарын 01-ний өдрөөс эмч эмнэлгийн ажилчдын цалингаа 10-20 хувиар нэмсэн байна. Цаашид ч эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжих явцаа сайжруулж, зөв зохион байгуулалттай ажилласнаар өшөө ч нэмэх боломжтой хэмээн хэлж байлаа.
Дэлгэрэнгүй
















