card
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2020 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАГДЛАА

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2020 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАГДЛАА

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ хэлэлцэн баталлаа. Төв банкны бодлого ирэх жил эдийн засгийн болон банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чиглэнэ.

Дэлгэрэнгүй
МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр боллоо. Хуралд Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу Төв банк(Монголбанк)-ны тухай хуулийн Хяналтын зөвлөлтэй холбогдсон хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Сүүлийн жилүүдэд Төв банк(Монголбанк)-ны тухай хуульд орсон өөрчлөлтүүд, олон улсын тэргүүн туршлага, нийгмийн хэрэгцээ шаардлага хүлээлтийг харгалзан Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Дэлгэрэнгүй
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД 380 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОВ

ИПОТЕКИЙН ЗЭЭЛД 380 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОВ

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нийт 380 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 5,287 иргэнд олгоод байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 175.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,513 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,616 иргэнд, банкуудын өөрийн эх үүсвэрээс 105 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,158 иргэнд тус тус олголоо.

Дэлгэрэнгүй
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН ОУВС-ГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛAА

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН ОУВС-ГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛAА

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2019.12.04/ албаны хүмүүсийн хамт ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён СеокХюн Ёоныг хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
Монгол Улсын хэмжээнд 2.1 сая төгрөгөөс дээш мөнгөн орлоготой 116 мянган өрх байна

Монгол Улсын хэмжээнд 2.1 сая төгрөгөөс дээш мөнгөн орлоготой 116 мянган өрх байна

2019 оны 3 дугаар улирлын байдлаар Монгол Улсын нийт 912 мянган өрхийн 4.6 хувь буюу 42 мянган өрх 300 мянган төгрөг хүртэлх орлоготой байна.

Дэлгэрэнгүй
“ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЭВ

“ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЭВ

Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд олон нийтэд хандан санхүүгийн залилан, луйвраас урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ, мэдээллийг хүргэх юм.

Дэлгэрэнгүй
Б.БАТДАВАА: ВАЛЮТЫН НӨӨЦ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИМПОРТЫН 6 САРЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ТҮВШИНД БАЙНА

Б.БАТДАВАА: ВАЛЮТЫН НӨӨЦ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИМПОРТЫН 6 САРЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ТҮВШИНД БАЙНА

Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваатай ярилцлаа.

Дэлгэрэнгүй
Б.ЛХАГВАСҮРЭН: ТОМООХОН СОРИЛТУУД ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ЭНЭ ЦАГ ҮЕД ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАНД ТОМИЛОГДЛОО

Б.ЛХАГВАСҮРЭН: ТОМООХОН СОРИЛТУУД ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ЭНЭ ЦАГ ҮЕД ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАНД ТОМИЛОГДЛОО

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй Монголбанкнаас цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар ярилцлаа. Энэ нь түүний Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсоны дараах хэвлэлд өгч буй анхны ярилцлага юм.

Дэлгэрэнгүй
Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа

Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа

КАПИТАЛ БАНКИНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН МӨНГӨН ХӨРӨНГӨ БАЙРШУУЛСАН ТУХАЙ: Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулан харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн. Тус банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө 2012 онд 31.4 тэрбум төгрөг, 2013 онд 126.5 тэрбум, үүнээс хадгаламж нь 105.0, 2014 онд 209.4 тэрбум, үүнээс хадгаламж нь 190.0, 2015 онд 238.0 тэрбум, үүнээс хадгаламж нь 185.0, 2016 онд 224.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 180.0, 2017 онд 228.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 20.0,  2018 онд 105.3, үүнээс хадгаламж нь 2.4 тэрбум төгрөг тус тус байсан.

Дэлгэрэнгүй
ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВНА

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВНА

Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу Монгол Улсад зээлийн мэдээллийн үйлчилгээг Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээд эрхлэн явуулахаар заасан.

Дэлгэрэнгүй
МОНГОЛБАНК 14.4 ТОНН АЛТ ХУДАЛДАН АВЛАА ​

МОНГОЛБАНК 14.4 ТОНН АЛТ ХУДАЛДАН АВЛАА ​

Монголбанк 2019 оны эхний 11 сард 14.4 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 18.9 тонн үнэт металл худалдан авснаас 4.5 тонноор бага буюу 24%-иар

Дэлгэрэнгүй
Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар экспортлогч, хөрөнгө оруулагчид, судлаачид байр сууриа илэрхийлэв

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар экспортлогч, хөрөнгө оруулагчид, судлаачид байр сууриа илэрхийлэв

Гадаад валютын нөөц сэдэвт хурлыг Монголбанкнаас санаачлан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН БАНКТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН БАНКТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Экспортлогчдыг олон улсын банк, санхүүгийн болон хандивлагч байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулах арга хэмжээ авч, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг багасгах чиглэлээр олон улсын болон бүс нутгийн банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах, зуучлах стратеги зорилтын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны охин  компани болох  “Ди Би Эм лизинг” ХХК Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын Банк (ЭЗХАОУБ)-тай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг ОХУ-ын Москва хотноо энэ оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулав.

Дэлгэрэнгүй
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 59.5 хувиар өсжээ

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 59.5 хувиар өсжээ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.8 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 8.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 545.4 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Дэлгэрэнгүй
“МОНГОЛБАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ЖУРАМ”-ЫН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

“МОНГОЛБАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ЖУРАМ”-ЫН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу “Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн журам”-ын төслийг 30 хоногийн турш олон нийтээс санал авахаар танилцуулж байна. Баримт бичгийн төсөлд ирүүлэх саналаа [email protected] мэйл хаягаар ирүүлнэ үү. "Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн журам"-ын төсөлтэй энд дарж танилцана уу.

Дэлгэрэнгүй