Монголын минь сүр хүч болсон эрчүүдийн маань нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж, мэсгүй эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлсэн “La Salute” эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан билээ.
ДэлгэрэнгүйНийслэлийн Эрүүл мэндийн газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын санхүүжилтээр энэ сарын 18-наас 24-нд өрнөсөн “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд “Нянгийн тэсвэржилтийг бууруулахад эм зүйчдийн үүрэг” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйЕрөнхий боловсролын сурагчдын ээлжийн амралт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ.
ДэлгэрэнгүйЖендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ)тэмцэх 16 хоногийн аян “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан дор 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлсэн билээ. Тус аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой юм.
ДэлгэрэнгүйМонгол улсын цэргийн нисэх хүчин Оросын хоёр МиГ-29 сөнөөгч онгоцтой болжээ. Цэргийн онгоцыг нийслэл Улаанбаатар хотын дэргэдэх Налайх дүүрэгт байрлах цэргийн нисэх буудалд энэ сарын 15-нд авчирсан байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтан Та бүхэнд Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэнд хүргэж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
ДэлгэрэнгүйНянгийн тэсвэржилт, түүнээс үүдэн ирээдүйд тулгарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү долоо хоногийн гол зорилго нь нянгийн тэсвэржилтийн талаарх дэлхийн хүн амын мэдлэгийг сайжруулах, олон нийт, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, бодлого боловсруулагчдын дундах сайн дадлыг дэмжихэд оршино.
ДэлгэрэнгүйСайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 17,5 км автозамыг Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж дууслаа.
ДэлгэрэнгүйНҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь Европын Холбооны санхүүжилтээр ХХААХҮЯ, НҮБХХААБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)” төслийн хүрээнд “Сүүний үйлдвэрүүдэд мөрдөх Хүнсний аюулгүй байдлын менежментийн систем ба oлон улсын стандартууд” сэдэвт олон улсын сургалтыг өнөөдөр Хангарди ордонд зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Парис хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажил, цаашдын төлөвлөлтийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийг Хот байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа, Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэбат, Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дулааны инженер П.Цэрэнжаргал нар хийв.
ДэлгэрэнгүйНЭМҮТ: Бяцхан охиныг өвчлүүлсэн халдварын үүсгэгч нь юу байв?
Дэлгэрэнгүй2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх болсонтой холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГООС дараах зүйлийг тодрууллаа.
Дэлгэрэнгүй“Монгол ардын Жангар баатарлаг тууль”-ийг түгээн дэлгэрүүлэх, туулиар дамжуулан өсвөр үеийнхнийг монгол уламжлалаа хүндэтгэн дээдлэх, эх оронч үзэлтэй болгох зорилгоор Улсын нийтийн номын сангийн 376 салбар тус бүрт таван ширхэгийг бэлэглэлээ. Туулийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, түүхч, ахмад зохиолч, Жангар, Гэсэр судлаач, Ардын аман билэгзүйч Д.Суръяа эмхэтгэн 1986 онд хэвлэхэд бэлэн болгосон байна. Тэрбээр 1910 онд Халимагт тод үсгээр хэвлэсэн 10 бүлэг, 1958 онд Өвөр Монголд хэвлэсэн 13 бүлэг зохиолыг эх болгон, Монгол Улсын олон аймаг, ястны дунд үе дамжин ирсэн тууль, үлгэр, домгийн хувилбаруудыг 60 гаруй жил судлан, 17 бүлэг, удиртгал, төгсгөл, тайлбарын хамт нэгэн боть болгон баринтаглажээ.
Дэлгэрэнгүй