card
ИМАРТ МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА

ИМАРТ МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА

Скай хайпермаркет” ХХК буюу Имарт Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарч амжилтаа ахиуллаа.

Дэлгэрэнгүй
Улаанбаатар хот Европын холбооны 40 гаруй хоттой найрамдалт, хамтын ажиллагаатай

Улаанбаатар хот Европын холбооны 40 гаруй хоттой найрамдалт, хамтын ажиллагаатай

Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
Д.Сумъяабазар: Чунчин хоттой харилцаагаа бэхжүүлэн, олон салбарт хамтарч ажиллана

Д.Сумъяабазар: Чунчин хоттой харилцаагаа бэхжүүлэн, олон салбарт хамтарч ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунчин хотод албан томилолтоор ажиллаж буй.

Дэлгэрэнгүй

"Иргэдийн дансны гүйлгээ, орлогоос татвар авахгүй

Хувь хүний орлогын албан татварын хуулийн нэмэлт өөрчлөлт ирэх 2023 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.

Дэлгэрэнгүй
“Нэг их наядын хөрөнгө оруулж, казино байгуулах лиценз авна”

“Нэг их наядын хөрөнгө оруулж, казино байгуулах лиценз авна”

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.12.26/ УИХ-ын даргад Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөр тааварт тоглоомын тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж, мэдээлэл хийлээ.

Дэлгэрэнгүй
М.Анхцэцэг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

М.Анхцэцэг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Хүндийн өргөлтийн ДАШТ арванхоёрдугаар сарын 5-наас 16-ны өдрүүдэд Колумбын Богата хотод үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй
Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна

Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдөр тохиодог уламжлалтай.

Дэлгэрэнгүй
Суулт хийж буй иргэдэд хоёр цаг тутамд эрүүл мэндийн үзлэг хийж байна

Суулт хийж буй иргэдэд хоёр цаг тутамд эрүүл мэндийн үзлэг хийж байна

Хотын дарга Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх үүрэг өгсөн.

Дэлгэрэнгүй
“Ирэх оноос дизель түлшийг 10 хувийн хямдралтай үнээр нийлүүлнэ”

“Ирэх оноос дизель түлшийг 10 хувийн хямдралтай үнээр нийлүүлнэ”

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд нар томилогдоод нэг улирал өнгөрч байна. Энэ хугацаанд хийсэн ажил болоод цаг үеийн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ.

Дэлгэрэнгүй
Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон гардуулав

Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон гардуулав

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн тамирчид, багш, дасгалжуулагч, бүжгийн спортын хамтлагийг төрийн дээд цол, одонгоор шагнав.

Дэлгэрэнгүй
Бүгд найрамдах улсаа тунхаглан зарласан түүхэн ойн баярын мэнд хүргэе

Бүгд найрамдах улсаа тунхаглан зарласан түүхэн ойн баярын мэнд хүргэе

Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын эрхэм хүмүүн ТАНАА!

Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарт шинэчлэл дагуулсан шинэ технологиуд

Эрүүл мэндийн салбарт шинэчлэл дагуулсан шинэ технологиуд

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд цахим шилжилт хийх, шинэлэг санааг хуваалцсан “UB healthcare week 2022” цогц арга хэмжээг энэ сарын 16-18-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас зохион байгууллаа

Дэлгэрэнгүй
Нийслэлийн санхүү, төсвийн өнөөгийн байдал, 2023 оны төсвийн төслийг танилцуулж байна

Нийслэлийн санхүү, төсвийн өнөөгийн байдал, 2023 оны төсвийн төслийг танилцуулж байна

Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “... Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд танилцуулж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусган боловсруулна” гэж заасны дагуу Нийслэлийн 2023 оны төсвийн төсөлд нийслэлийн иргэд та бүхнээс санал авахаар танилцуулж байна. Нэг. Нийслэлийн төсвийн өнөөгийн байдал Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан төсвийн орлогын ангиллын дагуу нийслэлийн төсвийн орлого нийтдээ 24 нэр төрлийн татварын болон татварын бус орлогын нэр төрлөөс бүрдэж байгаагаас 17 нэр төрөл нь татварын орлогоос, 5 нь татварын бус орлогоос, 2 нь хөрөнгийн түрээс болон өмч хувьчлалын орлогын нэр төрлөөс бүрдэж байна. Нийслэлийн төсвийн орлогын дийлэнх хувийг буюу 62.3 хувийг Хувь хүний орлогын албан татвар бүрдүүлж байгаагийн 50 орчим хувийг Цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ дангаар эзэлж, үлдэх хувийг үл хөдлөх хөрөнгө, буу, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл, газар, ус гэх мэт тодорхой нэг обьектод хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулдаг хязгаарлагдмал эх үүсвэр бүхий орлого бүрдүүлж байна. 2022 онд нийслэлийн төсөвт 1 их наяд 705.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 821.8 тэрбум төгрөгийн урсгал зардал, 716.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, нийслэлийн төсвөөс улсын төсөвт 167.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр батлагдсанаас эхний 10 сарын байдлаар нийслэлийн төсөвт 1 их наяд 226.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 895.4 тэрбум төгрөгийн зарлага, санхүүжилтийг хийгээд байна. 2022 оны эхний 10 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө 156.6 тэрбум төгрөгөөр буюу 11.3 хувиар тасарсан дүнтэй байна. Төсвийн орлогын гүйцэтгэлийг дүүрэг бүрээр танилцуулбал: Нийслэлийн 2022 оны эхний 10 сарын төсвийн орлогын гүйцэтгэл /сая төгрөгөөр/ Хот дүүрэг 2022 оны батлагдсан төлөвлөгөө 10 дугаар сарын гүйцэтгэл Төлөвлөгөө Гүйцэтгэл Давалт тасралт Хувиар 1 Хотын шууд 539,850.4 420,060.7 413,248.4 (6,812.3) 98.4 2 Налайх 10,451.2 8,515.2 8,813.9 298.7 103.5 3 Багануур 12,493.6 9,626.3 10,892.0 1,265.6 113.1 4 Багахангай 1,051.9 832.6 947.9 115.2 113.8 5 Сонгинохайрхан 66,603.6 56,293.1 53,573.2 (2,719.9) 95.2 6 Баянгол 167,269.1 139,983.4 98,901.8 (41,081.6) 70.7 7 Чингэлтэй 155,578.9 118,951.6 114,505.3 (4,446.2) 96.3 8 Сүхбаатар 300,005.2 233,543.8 221,364.3 (12,179.6) 94.8 9 Хан-Уул 232,291.7 202,085.3 184,084.6 (18,000.7) 91.1 10 Баянзүрх 220,056.5 192,951.5 119,887.4 (73,064.1) 62.1 НИЙТ ДҮН 1,705,652.3 1,382,843.5 1,226,218.6 (156,624.9) 88.7 Хотын шуудын төсвийн орлого бүрдүүлэлтэд дамжуулан зээлийн хүүгийн орлого болон өмч хувьчлалын орлогын тасалдал голлох сөрөг нөлөөллийг үзүүлж байгаа бол Цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Газрын төлбөрийн давалт төсвийн орлого бүрдүүлэлтэд эерэг нөлөөллийг үзүүлж байна. Нийслэл, дүүргийн 2022 оны орон нутгийн төсөвт нийт 821.8 тэрбум төгрөгийн урсгал зардал санхүүжүүлэхээр батлагдснаас 505.3 тэрбум төгрөг буюу 61.5 хувийг хотын шуудын урсгал зардал, 316.5 тэрбум төгрөг буюу 38.5 хувийг дүүргүүдийн урсгал зардал эзэлж байна. Хотын шуудын төсвийн урсгал зардлын задаргааг танилцуулбал дараах байдалтай байна. /тэрбум.төг/ Зардлын төрөл Дүн Хувь 1. Нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардал 131.8 26.1% 2. Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардал 36.6 7.3% 3. Хот тохижуулах зардал 52.6 10.4% 4. Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, борлуулалт, хадгалалт хамгаалалтын зардал 32.3 6.4% 5. Цалин, НДШ - ийн зардал 66.8 13.2% 6. Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал /гэрэл цахилгаан, халаалт, цэвэр бохир ус/ 13.3 2.6% 7. Нийслэлд хэрэгжих хөтөлбөр 24.3 4.8% 8. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал 13.0 2.6% 9. Засаг даргын нөөц хөрөнгө 16.8 3.3% 10. Нийгмийн халамжийн сан 3.4 0.7% 11. Бусад зардал 114.4 22.6% Дүн 505.3 100.0% 2022 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 643.4 тэрбум төгрөгийн, 2021-2022 онд он дамжин санхүүжих 36.0 тэрбум төгрөгийн, нийслэлийн 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 14.6 тэрбум төгрөгийн, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021-2022 онд он дамжин санхүүжих 13.8 тэрбум төгрөгийн нийт 707.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсан. Эхний 10 сарын байдлаар хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд үндэслэн нийт 274.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. № Эх үүсвэр Ажлын тоо Төсөвт өртөг 2022 онд санхүүжих дүн Олгосон санхүүжилт Олгосон санхүүжил тийн хувь 1 Нийслэлийн төсөв /2022 он/ 387 1,236,379.4 575,433.4 220,031.2 38.2% 2 Нийслэлийн төсөв /2021-2022 он/ 235 117,833.8 18,970.4 6,695.7 35.3% ДҮН 622 1,354,213.2 594,403.8 226,726.9 38.1% 3 Нийслэлийн замын сан /2022 он/ 156 126,602.9 67,992.3 32,417.7 16.6% 4 Нийслэлийн замын сан /2021-2022 он/ 63 35,963.4 17,000.9 7,401.1 23.6% ДҮН 219 162,566.3 84,993.2 39,818.7 46.8% 5 ОНХСАН /2022 он/ 77 15,403.8 14,648.1 5,332.8 36.0% 6 ОНХСАН /2021-2022 он/ 172 18,250.9 13,757.8 2,462.9 18.0% ДҮН 249 33,654.6 28,405.9 7,795.7 27.0% НИЙТ ДҮН 1090 1,550,434.2 707,802.8 274,341.3 39.0% Хоёр. Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн талаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар нийслэлийн 2022 оны төсвийн суурь орлогыг 1,625.3 тэрбум төгрөг, суурь зарлагыг 607.0 тэрбум төгрөгөөр тус тус тооцон, нийслэлийн төсвөөс улсад төвлөрүүлэх орлогыг 593.4 тэрбум төгрөг байхаар Монгол улсын 2023 оны төсвийн тухай хуулийг баталлаа. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд баталснаар нийслэлийн төсвийн суурь орлогыг 2022 оны түвшнээс 238.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийслэлийн төсвөөс зайлшгүй санхүүжих урсгал зардлыг 259.5 тэрбум төгрөгөөр бууруулан хянаж, улсад төвлөрүүлэх орлогыг энэ оны түвшнээс 425.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн батлаад байна. 2023 онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 32.1 тэрбум төгрөг хуваарилагдаж байгаа бөгөөд энэхүү хөрөнгийг холбогдох хууль, журамд заасан итгэлцүүрийн дагуу нийслэл, 9 дүүрэгт хуваарилан нийслэлийн иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй байгаа төсөл, арга хэмжээнд зарцуулах юм. Нийслэлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөө нь үйлдвэрлэлийг инновацид тулгуурлан хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмж татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, хүний хөгжлийг дэмжих, ажлын байр, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, авто машины түгжрэлийг бууруулах зорилгоор шинэ суурьшлын бүс, дэд төвүүдийг хөгжүүлэх, нийтийн тээврийн бодлогын цогц шинэчлэлтийг хийх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлнэ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгоно. Иймд ТА БҮХЭН нийслэлийн 2023 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, нийслэл Улаанбаатар хотод нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний талаар санал хүсэлтээ [email protected] хаягаар ирүүлэхийг хүсье.

Дэлгэрэнгүй
Асуудлыг технологиор шийдэхүй

Асуудлыг технологиор шийдэхүй

-“Дижитал хот”-ын талаар онцлох ойлголтууд- Аж үйлдвэржилтийн эринд ноёрхож байсан аналог технологийн үе төгсөж, мэдээлэл харилцаа, өндөр технологийн дэвшлийн зуунд бид амьдарч байна.

Дэлгэрэнгүй
Д.Сумъяабазар: Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч байна

Д.Сумъяабазар: Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч байна

2022 онд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэн хийж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй