Хүндийн өргөлтийн ДАШТ арванхоёрдугаар сарын 5-наас 16-ны өдрүүдэд Колумбын Богата хотод үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн гавьяат дасгалжуулагч Ц.Хосрбаярын удирдлага дор шигшээ багийн дөрвөн тамирчин өрсөлдөж байна. Тэгвэл өнөөдөр/2022.12.15/ эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн төрөлд 143 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртэж байгаа юм.
- 2024-07-28
- 2024-07-28