Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн тогтмол зохион байгуулдаг.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын захиргааны шинэ байранд яаралтай ор дэлгэх үүргийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгсөн билээ. Яармагт баригдсан захиргааны шинэ байранд ор дэлгэснээр эмнэлгийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай, ор хүлээж буй өвчтөнүүдийг хүлээн авах боломжтой болох юм.
ДэлгэрэнгүйНийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас БНСУ-ын Технологийн паркуудыг дэмжих холбоотой харилцаа, хамтын ажиллагаа тогтоох зорилгоор энэ сарын 18-нд цахим уулзалтыг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйДүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд тулгарч буй гол хүндрэл бэрхшээл болох эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, Коронавирусийн халдвартай жирэмсэн эхчүүдийг хүндрэх эрсдэлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх асуудал энэ үеэр хөндөгдөж байв.
ДэлгэрэнгүйДүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд тулгарч буй гол хүндрэл бэрхшээл болох эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, Коронавирусийн халдвартай жирэмсэн эхчүүдийг хүндрэх эрсдэлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх асуудал энэ үеэр хөндөгдөж байв.
ДэлгэрэнгүйТаны “Ковид-19” PCR шинжилгээний хариу эерэг гарсан үед хаана, хэнд хандах, хэрхэн бусдад сэрэмжлүүлэхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл цахим хэлбэрээр энэ асуудлыг шийдэх боломжтой. Тодруулбал, хэрвээ таны PCR шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд гар утсанд тань eruul.gerege.mn системээс нэг удаагийн баталгаажуулах линк ирнэ. Баталгаажуулах линк нь шинжилгээний хариу гарснаас хойш 4 цагийн дотор гар утсанд тань мессежеер ирэх учиртай. Ирсэн баталгаажуулах линк дээр дармагц COVID-19 ERSDEL системд шинжилгээний хариу тань автоматаар орж, тантай ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх болно. Энэ үед таны нэр, утас, байршлын зэрэг хувийн мэдээлэл COVID-19 ERSDEL системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийн санаарай. Энэ боломжийг ашигласнаар та “ковид-19” халдварын эсрэг үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй хэрэг бөгөөд гэр бүл, хайртай дотны хүмүүсээ цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хавьтлыг эрт илрүүлэх, тандан судалгаа хийх эрүүл мэндийн салбарынхны ажлыг хөнгөвчилж байгаа юм. COVID-19 ERSDEL SYSTEM ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? COVID-19 ERSDEL системийг ашиглахын тулд та iPhone утас хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой. Android үйлдлийн системтэй утастай бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой. Энэхүү системийг ашиглахын тулд та утасныхаа Bluetooth -ийг идэвхжүүлэх шаардлагатай ба таны утас хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэж, өөр хүний утастай тодорхой зайнд ойртох үед утаснууд өөр хоорондоо санамсаргүй тоон дарааллаа солилцоно. Таны хувийн мэдээлэл тэрхүү тоон дарааллаар хамгаалагдсан байх болно. Хэрвээ хэн нэгэн ковид-19-р өвдсөн тохиолдолд энэ тухайгаа КОВИД-19 ЭРСДЭЛ системд мэдэгдэх боломжтой. Ингэснээр тухайн хүний утастай сүүлийн 14 хоногт санамсаргүй тоон дараалал солилцсон бүх утсанд “ковид-19” халдварт өртсөн байж болзошгүй тухай анхааруулга очих бөгөөд тухайн халдвар авсан хүнийг тодорхойлох боломжгүй, харин халдвар авсан байж болзошгүй иргэнд эрт мэдээлж халдварын цаашдын тархалтыг эрт зогсоох боломж бүрдэнэ. Хавьтал тодорхойлох энэ ажил нь иргэн бүрийн идэвхтэй оролцоо, дэмжлэгээс хамаарах тул та бүхэн үүргээ биелүүлж, гадуур гарах, бусадтай харилцах үедээ COVID-19 ERSDEL системийг тогтмол ашиглаарай.
ДэлгэрэнгүйCovid-19-ийн тохиолдол их байгаа тул вакцинд хамрагдаагүй иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гэртээ зочин урихгүй байхыг Улсын онцгой комиссоос онцгойлон анхаарууллаа. Мөн вакцинд хамрагдаагүй иргэдийг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалав.
ДэлгэрэнгүйУлсын Онцгой комиссын нэгдсэн хуралдаанаар Дорноговь, Өмнөговь аймгуудад Шуурхай бүлэг томилох асуудлыг хэлэлцэж, улмаар Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллуулахаар шийдвэрлэсэн.
ДэлгэрэнгүйНийслэлийн хэмжээнд халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан бүх төрлийн баар, ресторан, кофе шопын танхимын үйлчилгээг хязгаарлаж, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг долоо хоногийн хугацаатай хаахаар болсон билээ.
ДэлгэрэнгүйНийслэлийн нийгмийн салбарын удирдах ажилтнууд цахимаар хуралдаж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн зарим үүрэг, чиглэл өглөө.
Дэлгэрэнгүй“Invest in Mongolia – Seoul 2021” МОНГОЛ-СОЛОНГОСЫН БИЗНЕС ФОРУМ -ийг Үндэсний хөгжлийн газраас зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйУИХ-ын дарга Г.Занданшатарт Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.06.18) УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өргөн барилаа. Цаашид цар тахлын нөхцөл байдал үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэх эрсдэлтэй хэмээн Засгийн газар үзжээ. Иймд цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэнд, хүний эрхийг хангаж хамгаалах, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, ажлын уялдаа холбоог сайжруулах, тандалт судалгаа, илрүүлэлтийг эрчимжүүлж, тасралтгүй зохион байгуулах хэрэгцээ, шаардлага үүссэн байна. Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах, хуулийн үйлчлэх хугацааг сунгах шаардлагатай хэмээн үзэж төслийг боловсруулжээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40 тэрбум байхаар баталсан боловч 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар зарцуулах дүн 52 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь цаашид коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас урьдчилан тооцох боломжгүй байдал үүссэн тохиолдолд санхүүгийн хүндрэл үүсгэхээр байгаа нь хуулийн төслийг боловсруулах үндэслэл болжээ. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл хангалтгүй байгааг шуурхай шийдвэрлэх зорилгоор уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай гэж үзсэн байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, холбогдох байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний санал, дүгнэлт, холбогдох бусад байгууллагын саналд үндэслэн төслийг боловсруулжээ.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Баянзүрх дүүргээс удирдан явууллаа.
ДэлгэрэнгүйӨвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэрүүд болон нөөцийн талбайн ажил, байдалтай танилцлаа. Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөцийг бэлтгэх, татан авалт, тээврийн зардлын асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлд нийт сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийн нөөц 725 мянга гаруй тонн шаардлагатай. Энэ нөөцийг шат дараатай татан төвлөрүүлэх тээвэрлэлтийн зардлыг шийдвэрлэх Баруун бүсийн үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлийг хийх, нүүлгэх ажлыг хэрхэн шат дараатай зохион байгуулах талаар Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулах шаардлагатай. Ингэснээр тус дүүргийн айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангахын тулд үйлдвэрлэлийг 20 хувиар нэмэгдүүлэх шаардлага үүснэ. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд шаардагдах төсөв, зардлыг шийдвэрлэж өвлийг өнтэй давах бэлтгэлийг зуны сардаа базааж дуусгах гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр ажиллалаа. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийн түлшний хэрэглээг тасалдуулахгүй бүрэн хангах бэлтгэл ажлыг шат дараатай, цаг хугацаанд багтаан хийж гүйцэтгэх, ингэхдээ агаар, орчны бохирдлын үнэлгээг тухай бүрд нь хийж байхыг Байгаль орчин аялал, жуулчлалын сайд Н.Уртнасан онцоллоо. 2020 оны хувьд агаарын чанарыг сайжруулах бүсийг үндсэн дөрвөн бүсэд хуваан, хамрах хороодын тоог заасан. Эдгээр бүсийн айл өрхийн түлшний хэрэглээг хангахад өнгөрсөн онд “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэр 525 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн. Энэ жилийн хувьд өвлийн бэлтгэлийн хүрээнд нийт 725 мянга гаруй тонн түлшний түүхий эдийг шат дараатай татан авсан байх ёстойгоос одоогийн байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт 26 мянган тонн, Зүүн бүсийн үйлдвэрт 28 мянган тонн, Төв аймгийн нөөцийн талбайд 73 мянган тонн түүхийн эдийн буюу мидлингийн нөөц, 855 тонн барьцалдуулагчийн нөөцтэй байна. Хорио цээрийн нөхцөл байдалтай холбоотойгоор түүхий эдийг татан авах, техник хэрэгслийн сэлбэг, хангамжийн нийлүүлэлт удаашралтай байгаа. Одоогоор 26 машин сул зогсолттой байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн ачааны жингийн хязгаарлалт, зөөвөрлөлтийн маршрутын 60 км нь шороон замтай байгаа зэрэг тулгамдсан асуудлаа “Таван толгой түлш” ХХК-ийн удирдлагууд танилцууллаа.
ДэлгэрэнгүйХарилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн санаачилсан “Код бичих охидын хөтөлбөр” өнөөдөр /2021.06.18/ нээлтээ хийлээ. Хөтөлбөрт нийт 2100 гаруй охин Монгол орны өнцөг булан бүрээс бүртгүүлснээс 21 аймаг 9 дүүргээс 30 охин шалгарсан юм. Эдгээр 30 охид ирэх найман долоо хоногийн туршид веб хөгжүүлэгч болоход шаардагдах үндсэн чадварыг олж авах бөгөөд алгоритм ба кодчилол, веб, мобайл программуудыг эзэмшиж, сурсан мэдсэн зүйлийнхээ дагуу эх загвар бүтээх юм Тус хөтөлбөрийн сургалтыг БШУЯ болон МУИС-ийн эрдэмтэн, багш нар хариуцан ажиллаж байгаа бол Хаан банк сан, Голомт банк, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Faro сургалтын төв, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Goldman Sachs зэрэг байгуулагууд мэдээллийн технологийн салбар дахь хүний нөөцийг бэлдэх,тэр дундаа эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг олноор бий болгох зорилгыхнхоо хүрээнд хамтарч ажиллаж байна. Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, УИХ-ын Х.Ганхуяг нар сонгогдсон тойргийнхоо охидын боловсролд анхаарал хандуулж, дээрх хөтөлбөрт хамрагдахад нь дэмжлэг үзүүллээ. XXI зуунд бичиг үсэг тайлагдсан байдлыг код хэмээн дэлхий нийтээрээ үзэх болсон энэ үед технологийн зөвхөн хэрэглэгч байх биш тухайн технолои хэрхэн ажилладаг талаар ойлголттой байх нь бүх салбарт өрсөлдөх чадварыг эрс дээшлүүлж байгааг дэлхий нийт онцолж байна. Өөрөөр хэлбэл, хуульч, эмч, улстөрчид бүгд алгоритм гэж юу болохыг мэддэг, интернэт хэрхэн ажилладаг талаар ойлголттой байх шаардлага тулгарч байна. Иймээс компьютерийн шинжлэх ухааныг хүүхдэд багаас нь заах нь чхуал гэдгийг хөгжингүй орнууд анхаарч, ажил хэрэг болгож эхэлжээ. Харин манай улсад Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Код бичих охидын хөтөлбөр”-ийг санаачилж, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид, тэрдундаа охидод код бичих боловсрол олгох замаар бүс нутгийн тоон хуваагдлыг арилгах, салбарын жендерийн тэгш бус байдлыг бууруулах, салбарын хүний нөөц, тэр дундаа эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлдэх, технологийн салбарт хөдөө орон нутгийн охид, бүсгүйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байгаа билээ. Код бичих сурснаар хүүхэд цэгцтэй логиктой сэтгэх, томоохон асуудлыг задалж үе шаттайгаар шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээтэй болох томоохон ач холбогдолтой ажээ.
Дэлгэрэнгүй
















