Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд “жуулчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, аялал жуулчлалын гол чиглэлд, зам дагуу түр буудаллах цэгүүд, боловсон ариун цэврийн газар, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц, хоолны газар бүхий үйлчилгээний цогцолборуудыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээврийн хөгжлийн яам хамтран хэрэгжүүлж байгаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн ойгоос 2021 онд 4400 шоо метр мод бэлтгэн, иргэдийн түлээ болон хэрэглээний модны хэрэгцээг хангахаар төлөвлөжээ.
ДэлгэрэнгүйКоронавирусын үед зөвлөгөө мэдээлэл өгөх нэгдсэн лавлах 119 төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ЭМЯ-ны дэргэд Эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугам ажиллаж эхэллээ.
Дэлгэрэнгүй“Өөрт хэрэглэхгүй байгаа эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриан дор “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг энэ сарын 18-27-ны хооронд нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх цахим уулзалтыг
ДэлгэрэнгүйНийслэлд их хэмжээний бороо орж буйтай холбогдуулан үерийн хамгаалалтын бүс болоод гол дагуу буусан айл, аж ахуй нэгжүүдэд шаардлага тавин, албан мэдэгдэл хүргүүлж байна.
ДэлгэрэнгүйУИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэртээ гар хүрч Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байна. Эх сурвалжийн мэдээллээр Ж.Мөнхбат уг үйлдлийг гаргахдаа согтуу байжээ.
ДэлгэрэнгүйЖил бүрийн зургадугаар сарын 17-нд Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэж байхаар НҮБ-аас зарласан байдаг. Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш.
ДэлгэрэнгүйОрхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Найман нуур, Ширээт нуурын эрэгт ОТОГЛОХ ЦЭГ байгууллаа. Отоглох цэг гэдэг нь машины зогсоол, майхан барих, ил гал түлэх тусгай талбай, эко жорлон , хогийн цэг, гэрэлтүүлэг, сандал, саравч, бүхий цогц орчин юм. Төв Азийн нүүдэлчин ард түмний өлгий нутаг болсон Архангай аймгийг зорин ирсэн аялагч, жуулчдын хувьд тав тухтай, цэвэр орчинд амарч зугаалаад байгаль орчиндоо ээлтэй аялахад чухал цэг болно. Отоглох цэг байгуулснаар зорин ирсэн аялагч, жуулчдын хувьд тав тухтай, цэвэр орчинд амарч зугаалаад байгаль орчиндоо ээлтэй аялахад чухал ач холбогдолтой.
ДэлгэрэнгүйНӨАТ-ын урамшууллын 2021 оны 06 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 06-р сарын 20-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр цахимаар болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. ДЭНЖИЙН МЯНГА ДЭД ТӨВД 13, СЭЛБЭ ДЭД ТӨВД 14 ДУЛААН ДАМЖУУЛАХ ТӨВ БАЙГУУЛНА Хурлын эхэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Дэнжийн мянга, Сэлбэ дэд төвийн дулааны эх үүсвэрийг төвлөрсөн дулаан хангамжид холбох, хослон ажиллуулах тухай” тооцоо, судалгааг танилцууллаа. Төвлөрсөн дулаан хангамжийн гол магистраль шугам сүлжээний 24 хувь буюу 91.2 км урт шугам 30 жилээс дээш насжилттай, ашиглалтын хугацаа дуусжээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн ачаалал эх үүсвэрийн хүчин чадлаас даруй 50 гаруй хувиар хэтрээд байна. Дэнжийн мянга дэд төвийн нутаг дэвсгэрийг 16 хэсэгт хуваан, нарийвчлан гаргаж, дулаан дамжуулах 13 төвтэй байхаар төлөвлөсөн. Тус дэд төвд өндөр хүчин чадлын дулаан хуваарилах төв болон оргил ачааллын үед ажиллах дулааны эх үүсвэрийг шинээр барьж, төвлөрсөн дулаан хангамжтай холбон, хослон ажиллуулах техникийн шийдлийг гаргажээ. Харин Сэлбэ дэд төвийн нутаг дэвсгэрийг 14 хэсэгт хуваан нарийвчлан төлөвлөсөн. Тус хэсэгт дулаан дамжуулах 14 төв, 9.97 км дулааны шугам угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй явж буй. НИЙСЛЭЛД 378 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамжийн хүрээнд зохион байгуулж буй нийт худалдан авах ажиллагааны явцын талаар тайлагналаа. 2021 онд эрх шилжүүлсэн 79 захирамжаар долоон салбарын 378 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, боловсролын салбарт 53, эрүүл мэндийн салбарт 16, авто зам, авто замын барилга байгууламжийн салбарт 92, хот тохижилтод 178 төсөл хэрэгжүүлж байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 70 дугаар тогтоолын 2021 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг 2021 оны долдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж, гэрээ байгуулахаар тооцож ажиллахыг үүрэгжүүлсэн. Үүний дагуу нийслэлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 71 төсөл, арга хэмжээ байна. Гэвч товлосон хугацаандаа гэрээ байгуулж амжихгүй байх магадлалтай 35 төсөл, арга хэмжээ байгаа аж. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас хойш үнэлгээний хороо байгуулаагүй байгууллагууд яаралтай байгуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, эрчимжүүлэхийг үүрэгджээ.
ДэлгэрэнгүйАзийн анхны залуучуудын байгууллага Монголын Залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулан сэтгүүлч, нийтлэлчдийн шилдэг бичлэг, нийтлэлийн “Миний мэдэх МЗХ-өчигдөр, өнөөдөр, маргааш” шилдэг нийтлэлийн уралдаан зарлаж байна.
ДэлгэрэнгүйЗалуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн төлөвлөгөөний дагуу яам бүрт залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулаад байгаа юм. Энэ удаад Соёлын яамны залуучуудын зөвлөлийн үйл ажиллагааны талаар тус яамны шинжээч, Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дарга Э.Цэнд-Аюуштай ярилцлаа.
ДэлгэрэнгүйЭрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдрөөс эхлэн 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэллээ.
ДэлгэрэнгүйУлсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11540 сорьцод шинжилгээ хийхэд 2642 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт өвчлөл 85770 боллоо.
Дэлгэрэнгүй
















