УИХ-ын гишүүн М эхнэрээ зодож, гэмтэл учруулсан гэх дуудлага Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт иржээ
ДэлгэрэнгүйУлсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 13673 сорьцод шинжилгээ хийхэд 2395 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт өвчлөл 83128 болж байна
ДэлгэрэнгүйБайгаль хамгаалагчтай_ярилцах цаг булангаараа Тарвагатайн нурууны тусгай хамгаалалтын газрын мэргэжилтэн П.Энхсайхантай ярилцлаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Монгол Улсын Хүнсний Тогтолцооны Тогтвортой байдал” сэдвээр Төрийн ордонд хэлэлцүүлэг өрнүүллээ. Үндсэн хоёр чиглэлээр хэлэлцүүлэг боллоо. Тухайлбал: “Нэмүү өртгийн сүлжээ ба зах зээл”, “Зах зээлийг тэлэх, шинэ зах зээлийг бий болгох боломж, бололцоо” гэсэн агуулгаар талууд асуудлуудыг хөндөн ярилцлаа. Одоогийн нөхцөлд хүлээгдэж буй гол үр дүн нь Хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийг дэмжихэд шаардлагатай богино, дунд, урт хугацааны бодлогын зөвлөмжүүдийг гаргах нь чухал байгааг оролцогчид хэлж байлаа. Хүнсний тогтолцоо тогтвортой байх нь бүх нийтийг аюулгүй, шим тэжээлтэй, хүнсний бүтээгдэхүүнээр хүртээмжтэй хангахад чухал ач холбогдолтой билээ. “Хүнсний тогтолцоо”-ны тухай ойлголтод хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дахин боловсруулалт, тээвэрлэлт болон хэрэглээний түвшний бүх төрлийн үйл ажиллагаа хамаарна. Хүнсний тогтолцоо эрүүл, аюулгүй байх нь хүн ба хүрээлэн буй орчны эрүүл мэнд, эрүүл аж төрөх соёл болоод эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлдөг. Энэ асуудлын хүрээнд 6 дугаар сарын 22, 24-ны өдрүүдэд Үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулна. Гол зорилго нь 2030 онд манай улсад хүнсний ямар тогтолцоо шаардлагатай болохыг тодорхойлж, Монгол Улсын хүнсний тогтолцоог тогтвортой байдалд хүргэх арга замыг бий болгоно гэж үзэж байгаа юм байна. Дэлхийн хүнсний тогтолцоог сэргээн сайжруулах асуудал нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилж буй COVID-19-ийн хямралыг даван туулах "Илүү сайныг бүтээцгээе" уриалгад хариулах боломжийг бидэнд олгоно. Монгол Улсын хувьд энэхүү Арван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, хүнсний тогтолцоог өөрчлөх хүрээнд олон талын оролцогчдыг нэгтгэх бүсийн болон үндэсний түвшний хэлэлцүүлэг зохион байгуулах асуудлыг Монгол улсын Ерөнхий сайд дэмжиж байгаа юм. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх, Монгол Улсын хүнсний тогтолцооны яриа хэлэлцээг удирдан зохион байгуулагч Э.Болормаа, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч, Монгол Улсын хүнсний тогтолцооны яриа хэлэлцээг чиглүүлэгч Винод Ахужа, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Дөлгөөн нар болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
ДэлгэрэнгүйУлсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар халдварын нөхцөл байдал, тархалт, нас баралтын шалтгаан, вакцинжуулалтын явцын талаар судлаач, мэргэжилтнүүдийг саналыг сонсчээ.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар авч, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгаатай холбоотойгоор өнгөрсөн тавдугаар сард газар дээр нь очиж ажилласан.
ДэлгэрэнгүйУлсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11153 сорьцод шинжилгээ хийхэд 2386 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
ДэлгэрэнгүйКоронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлсэн.
ДэлгэрэнгүйТөв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсэг өргөтгөсөн хуралдаан хийж энэ сарын 11-ний өдрийн байдлаарх бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ.
ДэлгэрэнгүйШадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Хилийн боомтуудад гацсан ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Шадар сайд удаа дараалан хүсэлт тавьж ажилласны дагуу Эрээний хилийн боомтоор орж ирэх ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэхээр талууд тохиролцсон талаар Элчин сайд мэдэгдлээ. Цар тахлаас үүдэж дэлхийн олон улсад төдийгүй БНХАУ-д дотооддоо ачаа тээврийн эргэлт удаашралтай байгааг тэрээр дурдаад, хөрш орнуудын ачаа тээврийг эрчимжүүлэхээр онцгой анхаарч ажиллаж буйгаа хэллээ. Талууд Монгол Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цар тахлын нөхцөлд аль болох хэвийн үргэлжүүлэх чиглэлээр хоёр талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг идэвхжүүлэх талаар хэлэлцэв. Ялангуяа хилийн боомтуудаар нэвтрүүлэх экспорт, импортын автомашины тоог нэмэгдүүлж, БНХАУ-ын Тяньжин боомтод гацсан чингэлгүүдийг шуурхай тээвэрлэх хэлэлцээрүүдийг эрчимжүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлэв. Тэрээр “Чөлөөт бүс”-ийн үйл ажиллагааг энэ оны 3 дугаар удиралд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буйг онцлон тэмдэглээд, хил орчмын худалдаа хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээрүүдийг яаралтай эхлүүлэхээр ажиллаж байгааг энэ үеэр дурдлаа. Боомтын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах хүртэл байнгын ажиллагаатай Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
ДэлгэрэнгүйГеодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын үерийн далан суваг, мөн авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээг хариуцан ажилладаг. Нийслэлийн хэмжээнд нийт 153 км далан суваг, 163 км авто замын борооны ус зайлуулах шугам бий. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяатай ярилцлаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг хуралдаж, Нийслэлийн Спорт хороо, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргүүдийн ЗДТГ-ын дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо.
ДэлгэрэнгүйБайгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд 39.2 хувийн биелэлттэй байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм.
ДэлгэрэнгүйНийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт зургадугаар сарын 11-13-ны хооронд иргэдээс нийт 705 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.51 минут байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын уялдаа холбоог сайжруулах, хийж, хэрэгжүүлж буй ажлаа эрчимжүүлэх чиглэлээр харьяа газрын алба хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ.
Дэлгэрэнгүй
















