З.Энхболд ЕТГ-ын дарга байхдаа УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т “…Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж оруулсан өөрчлөлтийг 2025 оны долдугаар сарын 1-нээс биш 2020 оны тавдугаар сарын 25-наас эхэлж мөрдөх санааг гаргажээ.
ДэлгэрэнгүйFacebook компани Монголын интернэт хэрэглэгчдийг цахим ертөнцөд аюулгүй, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд шаардагдах чадваруудыг эзэмшүүлэх, боловсрол олгох “We Think Digital – Бид Дижитал Иргэд” төслийг өнөөдөр /2021.04.14/ эхлүүллээ. Төслийн хүрээнд Faro Foundation Mongolia ТББ, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам болон Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар хамтран цуврал хэлэлцүүлэг, үнэгүй сургалт болон энэ төрлийн мэдлэг олгох контентуудыг бэлтгэн хүргэх бөгөөд энэ онд 10,000 сурагчдад сургалт орохоор төлөвлөөд байна.
Дэлгэрэнгүй"Эрдэнэс Тавантолгой” ХК нь томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор Монголдоо анх удаа нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн дүн бүхий төгрөг, валют хосолсон ЭТТ бондыг гаргахаар зарласан.
ДэлгэрэнгүйСАЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДТОЙ ХОЛБООТОЙ АВЛИГЫН ХЭРЭГТ ХУРААГДСАН 1.4 САЯ АМ ДОЛЛАРЫГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОВ
Авлигатай тэмцэх газраас Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.445.200 ам.долларыг эд мөрийн баримтаар хураан авсан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/319 дүгээр тогтоолоор 1.445.200 ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхээр хянагдаж, эцэслэн хүчин төгөлдөр болсны дагуу Авлигатай тэмцэх газраас 2021 оны 04 сарын 07-ны өдөр Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд дээрх хураагдсан мөнгийг шилжүүллээ. Авлигатай тэмцэх газар нь 2020 онд мөрдөн шалгах ажиллагааны явцад 35.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 10.112.736.4 сая төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалаад байна. Эх сурвалж:iaac.mn
ДэлгэрэнгүйНийслэл хотод дөрөвдүгээр сарын 10-н буюу маргаашаас эхлэн 15 хоногийн хугацаанд гамшгийн үеийн “Улаан түвшин”-д шилжиж, хатуу хөл хорио тогтооно. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас хүнсний бараа бүтээгдэхүүнийн өсөлтөд хяналт тавьж ажиллахаар мэдэгдлээ. Хяналт шалгалт өнөөдрөөс эхэлж буй юм.
ДэлгэрэнгүйЭрүүл мэндийн яам (ЭМЯ) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.04.09) ээлжит мэдээллээ хийлээ.
Дэлгэрэнгүй-“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Салхитын мөнгөний ордын баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарсан. Иргэдийн тэтгэврийн зээлийг төлөх баялгийг олборлох тусгай зорилгоор байуулагдсан компани гэж ойлгодог?
ДэлгэрэнгүйМонгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжид эрүүл мэндийн салбар, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа, үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явах шаардлагатай байгууллага, зорилтот бүлгийн ажилчид, иргэдийг хамруулж байлаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэдээс ирсэн гомдлын дагуу өнгөрсөн даваа гарагт хэд хэдэн барилгын компанийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, үүрэг даалгавар өгсөн
ДэлгэрэнгүйЭ.Эрдэнэбаатар: Орон нутаг руу ПСР шинжилгээ заавал өгч, аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр зорчино
Шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал болон шинжилгээний явуулын цэгийн талаар НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.
ДэлгэрэнгүйНЗДТГ-ын Цэргийн штабаас санаачлан, хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн сургалт, судалгааны төвөөс нийслэл, дүүргүүдийн Цэргийн штабын офицеруудад зориулсан “Албан хэрэг хөтлөлт”, “Төрийн албан хаагчийн манлайлал”, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт онлайн сургалтыг дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн амжилттай зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар болон “Ковид 19” халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх,
ДэлгэрэнгүйХаврын улиралд ой, хээрийн болон өнжмөл шар өвсний түймэр ихэсдэг. Иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа.
ДэлгэрэнгүйСүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татсан хоёр томоохон асуудлыг хууль, хяналтынхан шалгаж эхэлжээ. Тодруулбал, ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтан ОХУ руу нэвтрээд эргэж ирэхдээ их хэмжээний ам.доллар ачиж ирсэн гэх мэдээлэлд Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах хэрэг нээсэн бол “хонгилын” гэх шүүгч Б.Баасанцогттой холбоотой асуудалд ЦЕГ-аас хэрэг бүртгэх хэрэг нээн ажилласны үндсэн дээр АТГ-т шилжүүлсэн байна. Ингэснээр тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн талаарх мэдээллийг УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийнхэнд ирүүлжээ. Энэ талаарх мэдээллийг өчигдөр Б.Энх-Амгалан нарын гишүүд олон нийтэд мэдээлэв. УИХ-ын даргын захирамжаар Хууль хяналтын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буйд болон хэвлэл мэдээллийн орчинд тархсан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд нь улс орны дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ахалж байгаа юм. Харин бүрэлдэхүүнд гишүүн Б.Барсайхан, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Ч.Ундрам нар багтсан. Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийг эрчимжүүлэх, баталсан хуульд хяналт тавих үүднээс дээрх Ажлын хэсгийг байгуулсан учраас тэдний зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан ноцтой мэдээлэлд анхаарал хандуулан ажилласнаар ийнхүү эхнээсээ үр дүн гарч эхэлснийг тодотгож байна. Тэдний зүгээс өнгөрсөн сарын 16-нд ХЗДХ-ийн сайд Ц.Нямбаатар, Монгол Улсын Ерөнхий прокурор болон Тагуулын ерөнхий газар, АТГ, ЦЕГ-ын даргад санал хүргүүлж буйгаа зарласан. Үүний дагуу дээрх газруудаас Ажлын хэсгийн гишүүдэд хариу мэдэгдсэн байна. Тус мэдээлэлд дурдсанаар өмгөөлөгч Б.Баасанцогт болон зарим шүүгчтэй холбоотой мэдээллийг ЦЕГ хүлээж аваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6.1-д заасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч шүүгч нартай холбогдсон байдал тогтоогджээ. Тиймээс хэргийг харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Мөн хяналтын харьяаллыг нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Дараагийн асуудал нь ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтнууд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ руу хил нэвтрээд буцахдаа их хэмжээний валют ачиж ирсэн байж болзошгүй гэх мэдэллийн дагуу Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн сарын 9-нөөс мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Үүний дагуу Улсын ерөнхий прокуророос өнгөрсөн сарын 12-нд тушаал гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуулийн байгууллагын буюу өмгөөлөгч, шүүгчидтэй холбоотойгоор гарсан мэдээллийг шуурхай шалган шийдвэрлэх ажлын хэсгийг гаргажээ. Тус ажлын хэсгээс хуулийн байгууллагын ажилчидтай холбоотой 20, хуулийн байгууллагын ажилтнуудын нэр дурдагдсан 86 хэргийг хянаж байгаа юм байна. Түүнчлэн ХЗДХ-ийн сайдын зүгээс эдгээр асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаагаа Ажлын хэсгийнхэнд тус тус албан бичгээр мэдэгджээ. Харин ЦЕГ-аас ирүүлсэн мэдээлэлд цахим сүлжээнд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн ОХУ-аас их хэмжээний валют оруулж ирсэн гэх ҮАБЗ-ийн реферэнт Г.Галбадрах, Б.Галданжамц, зөвлөлийн шинжээч Б.Бямбацогт нарт Улсын ерөнхий прокурорын тушаалын дагуу Тагнуулын ерөнхий газар шалгаж байгааг дуулгажээ. Түүнчлэн өмгөөлөгч Б.Баасанцогт, Э.Долгорсүрэн нар нь БЗД-ийн 26 дугаар хороо“парк виев” хотхоны 752 дугаар байрны 270 тоотод нэр бүхий шүүгч нарт бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 12.1-д зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулаад өнгөрсөн сарын 19-нд АТГ-т шилжүүлсэн гэжээ. Шалгах явцад энэ хэрэгт шүүгчид оролцсоноос гадна эдгээр хүмүүс хоорондоо мөнгө шилжүүлсэн, хэрэг хуваарилдаг захиалдаг байж болзошгүйг нотлох схем Б.Баасанцогт өмгөөлөгчийн компьютроос гарч ирсэн учраас энэ хэргийг АТГ хамтатган шалгаж байгааг ч мөн гишүүдэд мдэээлсэн байна. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хэлснээр дээрх хэргийг замхруулчихгүй байх, олон нийтийн анхаарлаас гаргахгүй байхад Ажлын хэсгийнхэн анхаарал хандуулан ажиллах болно гэлээ. Түүнчлэн дээр нэр дурдагдсан хүмүүстэй холбоотой гомдол тус Ажлын хэсгийнхэнд ирсэн байна. Тухайлбал, Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой хоёр ч мэдээлэл ирсэн бөгөөд холбогдох хуулийн байгууллагад шилжүүлжээ.
ДэлгэрэнгүйЭнэ бямба гарагаас буюу дөрөвдүгээр сарын10-наас/ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэрийг Засгийн газраас гаргалаа
Дэлгэрэнгүй















