Эрүүл мэндийн яам (ЭМЯ) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.04.09) ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:
-Сүүлийн 24 цагт Covid-19-ийн шинжилгээг 12 мянга гаруй хүнд хийхэд 714 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 13494 болсон бол нас барсан хүний тоо 19 болжээ. Нийт 382 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 8522-д хүрэв.
Шинээр батлагдсан тохиолдлын 630 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 84 нь орон нутагт батлагджээ. Ийнхүү орон нутгийн өвчлөлийн тоо 1771 болж, нийслэлд гарсан халдварын тоо нийт 11174 болсон. Аймгуудаар нь авч үзвэл,
Архангай аймагт – 31
Төв аймаг – 3
Сэлэнгэ аймаг – 10
Өвөрхангай аймаг – 2
Баянхонгор аймагт – 13
Дархан-Уул – 5
Эрдэнэт – 8
Баян-Өлгий аймаг – 2
Ховд аймагт – 10 тохиолдол тус бүр батлагдаад байна.
Халдварын тархалт өсөх хандлагатай байна. Одоогоор 19 аймагт Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн. Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад дархлаажуулалтын явц хамгийн өндөр хувьтай байна. Хөл хорио тавигдсанаас хойш халдварын тоо тогтмол өсч байгаа юм. Нас баралтын тоо цаашид өсөх хандлагатай байна.
Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс
2017 хүний бие хөнгөн
435 хүний бие хүндэвтэр
94 хүний бие хүнд
14 хүний биеийн байдал маш хүнд байна.