Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын эрхэм хүмүүн ТАНАА!
ДэлгэрэнгүйНийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд цахим шилжилт хийх, шинэлэг санааг хуваалцсан “UB healthcare week 2022” цогц арга хэмжээг энэ сарын 16-18-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас зохион байгууллаа
ДэлгэрэнгүйТөсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “... Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд танилцуулж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусган боловсруулна” гэж заасны дагуу Нийслэлийн 2023 оны төсвийн төсөлд нийслэлийн иргэд та бүхнээс санал авахаар танилцуулж байна. Нэг. Нийслэлийн төсвийн өнөөгийн байдал Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан төсвийн орлогын ангиллын дагуу нийслэлийн төсвийн орлого нийтдээ 24 нэр төрлийн татварын болон татварын бус орлогын нэр төрлөөс бүрдэж байгаагаас 17 нэр төрөл нь татварын орлогоос, 5 нь татварын бус орлогоос, 2 нь хөрөнгийн түрээс болон өмч хувьчлалын орлогын нэр төрлөөс бүрдэж байна. Нийслэлийн төсвийн орлогын дийлэнх хувийг буюу 62.3 хувийг Хувь хүний орлогын албан татвар бүрдүүлж байгаагийн 50 орчим хувийг Цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ дангаар эзэлж, үлдэх хувийг үл хөдлөх хөрөнгө, буу, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл, газар, ус гэх мэт тодорхой нэг обьектод хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулдаг хязгаарлагдмал эх үүсвэр бүхий орлого бүрдүүлж байна. 2022 онд нийслэлийн төсөвт 1 их наяд 705.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 821.8 тэрбум төгрөгийн урсгал зардал, 716.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, нийслэлийн төсвөөс улсын төсөвт 167.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр батлагдсанаас эхний 10 сарын байдлаар нийслэлийн төсөвт 1 их наяд 226.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 895.4 тэрбум төгрөгийн зарлага, санхүүжилтийг хийгээд байна. 2022 оны эхний 10 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө 156.6 тэрбум төгрөгөөр буюу 11.3 хувиар тасарсан дүнтэй байна. Төсвийн орлогын гүйцэтгэлийг дүүрэг бүрээр танилцуулбал: Нийслэлийн 2022 оны эхний 10 сарын төсвийн орлогын гүйцэтгэл /сая төгрөгөөр/ Хот дүүрэг 2022 оны батлагдсан төлөвлөгөө 10 дугаар сарын гүйцэтгэл Төлөвлөгөө Гүйцэтгэл Давалт тасралт Хувиар 1 Хотын шууд 539,850.4 420,060.7 413,248.4 (6,812.3) 98.4 2 Налайх 10,451.2 8,515.2 8,813.9 298.7 103.5 3 Багануур 12,493.6 9,626.3 10,892.0 1,265.6 113.1 4 Багахангай 1,051.9 832.6 947.9 115.2 113.8 5 Сонгинохайрхан 66,603.6 56,293.1 53,573.2 (2,719.9) 95.2 6 Баянгол 167,269.1 139,983.4 98,901.8 (41,081.6) 70.7 7 Чингэлтэй 155,578.9 118,951.6 114,505.3 (4,446.2) 96.3 8 Сүхбаатар 300,005.2 233,543.8 221,364.3 (12,179.6) 94.8 9 Хан-Уул 232,291.7 202,085.3 184,084.6 (18,000.7) 91.1 10 Баянзүрх 220,056.5 192,951.5 119,887.4 (73,064.1) 62.1 НИЙТ ДҮН 1,705,652.3 1,382,843.5 1,226,218.6 (156,624.9) 88.7 Хотын шуудын төсвийн орлого бүрдүүлэлтэд дамжуулан зээлийн хүүгийн орлого болон өмч хувьчлалын орлогын тасалдал голлох сөрөг нөлөөллийг үзүүлж байгаа бол Цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Газрын төлбөрийн давалт төсвийн орлого бүрдүүлэлтэд эерэг нөлөөллийг үзүүлж байна. Нийслэл, дүүргийн 2022 оны орон нутгийн төсөвт нийт 821.8 тэрбум төгрөгийн урсгал зардал санхүүжүүлэхээр батлагдснаас 505.3 тэрбум төгрөг буюу 61.5 хувийг хотын шуудын урсгал зардал, 316.5 тэрбум төгрөг буюу 38.5 хувийг дүүргүүдийн урсгал зардал эзэлж байна. Хотын шуудын төсвийн урсгал зардлын задаргааг танилцуулбал дараах байдалтай байна. /тэрбум.төг/ Зардлын төрөл Дүн Хувь 1. Нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардал 131.8 26.1% 2. Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардал 36.6 7.3% 3. Хот тохижуулах зардал 52.6 10.4% 4. Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, борлуулалт, хадгалалт хамгаалалтын зардал 32.3 6.4% 5. Цалин, НДШ - ийн зардал 66.8 13.2% 6. Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал /гэрэл цахилгаан, халаалт, цэвэр бохир ус/ 13.3 2.6% 7. Нийслэлд хэрэгжих хөтөлбөр 24.3 4.8% 8. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал 13.0 2.6% 9. Засаг даргын нөөц хөрөнгө 16.8 3.3% 10. Нийгмийн халамжийн сан 3.4 0.7% 11. Бусад зардал 114.4 22.6% Дүн 505.3 100.0% 2022 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 643.4 тэрбум төгрөгийн, 2021-2022 онд он дамжин санхүүжих 36.0 тэрбум төгрөгийн, нийслэлийн 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 14.6 тэрбум төгрөгийн, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021-2022 онд он дамжин санхүүжих 13.8 тэрбум төгрөгийн нийт 707.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсан. Эхний 10 сарын байдлаар хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд үндэслэн нийт 274.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. № Эх үүсвэр Ажлын тоо Төсөвт өртөг 2022 онд санхүүжих дүн Олгосон санхүүжилт Олгосон санхүүжил тийн хувь 1 Нийслэлийн төсөв /2022 он/ 387 1,236,379.4 575,433.4 220,031.2 38.2% 2 Нийслэлийн төсөв /2021-2022 он/ 235 117,833.8 18,970.4 6,695.7 35.3% ДҮН 622 1,354,213.2 594,403.8 226,726.9 38.1% 3 Нийслэлийн замын сан /2022 он/ 156 126,602.9 67,992.3 32,417.7 16.6% 4 Нийслэлийн замын сан /2021-2022 он/ 63 35,963.4 17,000.9 7,401.1 23.6% ДҮН 219 162,566.3 84,993.2 39,818.7 46.8% 5 ОНХСАН /2022 он/ 77 15,403.8 14,648.1 5,332.8 36.0% 6 ОНХСАН /2021-2022 он/ 172 18,250.9 13,757.8 2,462.9 18.0% ДҮН 249 33,654.6 28,405.9 7,795.7 27.0% НИЙТ ДҮН 1090 1,550,434.2 707,802.8 274,341.3 39.0% Хоёр. Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн талаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар нийслэлийн 2022 оны төсвийн суурь орлогыг 1,625.3 тэрбум төгрөг, суурь зарлагыг 607.0 тэрбум төгрөгөөр тус тус тооцон, нийслэлийн төсвөөс улсад төвлөрүүлэх орлогыг 593.4 тэрбум төгрөг байхаар Монгол улсын 2023 оны төсвийн тухай хуулийг баталлаа. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд баталснаар нийслэлийн төсвийн суурь орлогыг 2022 оны түвшнээс 238.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийслэлийн төсвөөс зайлшгүй санхүүжих урсгал зардлыг 259.5 тэрбум төгрөгөөр бууруулан хянаж, улсад төвлөрүүлэх орлогыг энэ оны түвшнээс 425.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн батлаад байна. 2023 онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 32.1 тэрбум төгрөг хуваарилагдаж байгаа бөгөөд энэхүү хөрөнгийг холбогдох хууль, журамд заасан итгэлцүүрийн дагуу нийслэл, 9 дүүрэгт хуваарилан нийслэлийн иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй байгаа төсөл, арга хэмжээнд зарцуулах юм. Нийслэлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөө нь үйлдвэрлэлийг инновацид тулгуурлан хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмж татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, хүний хөгжлийг дэмжих, ажлын байр, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, авто машины түгжрэлийг бууруулах зорилгоор шинэ суурьшлын бүс, дэд төвүүдийг хөгжүүлэх, нийтийн тээврийн бодлогын цогц шинэчлэлтийг хийх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлнэ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгоно. Иймд ТА БҮХЭН нийслэлийн 2023 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, нийслэл Улаанбаатар хотод нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний талаар санал хүсэлтээ [email protected] хаягаар ирүүлэхийг хүсье.
Дэлгэрэнгүй-“Дижитал хот”-ын талаар онцлох ойлголтууд- Аж үйлдвэржилтийн эринд ноёрхож байсан аналог технологийн үе төгсөж, мэдээлэл харилцаа, өндөр технологийн дэвшлийн зуунд бид амьдарч байна.
Дэлгэрэнгүй2022 онд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэн хийж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй"Озон дусал"-тай холбоотой асуудлаар ЭМЯ-наас мэдээлэл хийж байна
ДэлгэрэнгүйХичээлийн шинэ жилийг тохиолдуулан нийслэл дэх сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд /цэцэрлэг/-ын статистик мэдээллийг хүргэж байна.
ДэлгэрэнгүйХичээлийн шинэ жилийг тохиолдуулан нийслэл дэх их, дээд сургууль, коллежуудын статистик мэдээллийг хүргэж байна
ДэлгэрэнгүйХичээлийн шинэ жилийг тохиолдуулан нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулиудын статистик мэдээллийг хүргэж байна.
ДэлгэрэнгүйСургуулийн бүсэд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, суралцагч гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих “Сургуулийн автобус” төслийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр нийслэлийн Баянгол дүүрэгт ажиллалаа.
ДэлгэрэнгүйУИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, АН-ын бүлгийн удирдлагын асуудлыг шийдвэрлэх хууль эрхзүйн орчин бүрдлээ.
ДэлгэрэнгүйЗамын бүтээн байгуулалтын хоёр байршилд “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газар өртжээ. “Эрэл” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлдэггүй, хүлээж авах хүн байдаггүй байна. Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэл хүргүүллээ.
ДэлгэрэнгүйҮндэсний их баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ жил цахимаар хүлээн авах бөгөөд хүсэлтийг маргаашаас буюу 2022 оны зургадугаар сарын 29-ний 08:00 цагаас авч эхэлнэ. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас тодрууллаа.
Дэлгэрэнгүй