card
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв. Энэхүү олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол, идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирснийг хэлэв. Цаашид ч ШХАБ-ын гишүүн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр ложистик, байгаль орчин, аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, хүнсний хангамж-аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, улс хоорондын болон бүс нутгийн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгох сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол болон хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлуудад улс орнууд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэмдэглэв. Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж эхлээд байгааг дуулгалаа. Уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж байгаа улс орнуудын нэг болохын хувьд Монгол Улс хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр хөрш болон бүс нутгийн улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулахаар болсныг хэлэв. Мөн түүнчлэн дэлхий даяар үнийн өсөлт-инфляц нэмэгдэж, дэлхийн улс орнууд хоол хүнс, эрчим хүч, нефть шатахуун болон бусад амин чухал бараа бүтээгдэхүүний хомсдолд орж байгааг дурдав. НҮБ-ын мэдээлснээр 2019 онд дэлхийн хэмжээнд 135 сая хүн хүнсний хэт дутагдалд орж байсан бол энэхүү үзүүлэлт өнөөдөр 2.5 дахин нэмэгдэж, 345 саяд хүрээд байна. Иймд улс орон бүр хүнсний хангамж, аюулгүй байдалдаа ихээхэн анхаарах шаардлагатай байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдлаа сайжруулж, цаашид хүнс экспортлогч улс болохыг зорьж байгааг онцоллоо. Монгол Улс нь Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлог байдалдаа тулгуурлан худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг хэлэв. Энэ хүрээнд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн өргөн хүрээтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарч, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т туссан авто зам, төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төслүүд болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ. Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит өргөтгөсөн хуралдааны дүнгээр: Самаркандын тунхаглал, Иран Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн улс болохтой холбогдуулан хүлээх үүргийн тухай санамж бичиг, Египет, Саудын Арабын Хаант Улс, Катар зэрэг улсад ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статус олгох тухай санамж бичиг, Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээр, ШХАБ-ын гишүүн орнуудын дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр, бизнесийн салбарын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх хөтөлбөр, ШХАБ-ын хүрээнд бүс нутгийн худалдааг хөгжүүлэх үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө, ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг нийт 40 гаруй баримт бичгийг батлан гаргасан байна. Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Балба, Камбож, Мьянмар, Шри-Ланка, Мальдив, Бахрейн, Сири, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Туркменистан зэрэг улсын төлөөлөгчид болон НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, Арабын орнуудын лиг, “Астана” Oлон улсын санхүүгийн төв зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Дэлгэрэнгүй
Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн төсвөөр хэрэгжүүлж буй ажлууд

Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн төсвөөр хэрэгжүүлж буй ажлууд

Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотоос улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг хотод үлдээж, хотын хөгжил дэвшилд, тодруулбал, түгжрэл бууруулах, төвлөрөл сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн.

Дэлгэрэнгүй
Скаймедиа хурд их, үнэ хямд боллоо

Скаймедиа хурд их, үнэ хямд боллоо

Интернэт дэх мэдээллийн хавтгай ертөнц биднийг дэлхийгээс хором ч хоцроолгүй хөтлөн дагуулсаар байна. 2022 оны байдлаар дэлхий даяар интернэт хэрэглэгчдийн тоо 4,9 тэрбум болсон нь нийт хүн амын бараг гуравны хоёр нь энэхүү хавтгай ертөнцөд бидэнтэй хөл нийлүүлэн алхаж байгааг илтгэж байна.

Дэлгэрэнгүй
Их эзэн Чингис хааны эш хөргийг залахын учир шалтгааныг Ерөнхийлөгч маргааш суралцагчдад тайлбарлана

Их эзэн Чингис хааны эш хөргийг залахын учир шалтгааныг Ерөнхийлөгч маргааш суралцагчдад тайлбарлана

2022 оны 9 дүгээр сарын 1-н буюу Пүрэв гарагт улс орон даяар хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. К

Дэлгэрэнгүй
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ ГИШҮҮД ТОМИЛОГДЛОО

ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ ГИШҮҮД ТОМИЛОГДЛОО

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.

Дэлгэрэнгүй
Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын нээлтийн ёслол боллоо

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын нээлтийн ёслол боллоо

"Ирээдүйн төлөө хамтдаа, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд анхаарал хандуулъя" сэдэвт 2022 оны Хятад, Монгол хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын нээлтийн арга хэмжээ 08-р сарын 26-нд боллоо.

Дэлгэрэнгүй
2022 оны ургац хураалтад Имартын хамт олон оролцлоо

2022 оны ургац хураалтад Имартын хамт олон оролцлоо

Имартчууд Тогтвортой хөгжлийн бодлогын Хариуцлагатай хэрэглээг дэмжих зорилтын хүрээнд нийгэмд болон ажилтнууддаа чиглэсэн олон үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг. Мөн 6 жилийн өмнө анхны салбар дэлгүүрээ нээсэн үеэс эхлэн үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчидтэй бүх талаараа хамтран ажилласан. 

Дэлгэрэнгүй
МХЕГ-ын дарга М.Баасандоржид дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх үүрэг өгөв.

МХЕГ-ын дарга М.Баасандоржид дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх үүрэг өгөв.

Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өнөөдөр /2022.08.09/ ажиллаж байна. Тэрбээр Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргалаа.

Дэлгэрэнгүй
САР БҮР ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ ХИЙЖ ХҮҮХЭД БҮРИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА

САР БҮР ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ ХИЙЖ ХҮҮХЭД БҮРИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА

Боловсрол шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2022.08.09/ мэдээлэл хийлээ. Цэцэрлэгийн хүүхдүүдийг боловсролын байгууллагад тэгш хүртээмжтэй хамруулах тал дээр анхаарсан асуудлаар мэдээлэл өгч байна.

Дэлгэрэнгүй
14 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав

14 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 8 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 167 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 41 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 126 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Дэлгэрэнгүй
Хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэгдэж, зарим нэр төрлийн эм шинээр нэмэгдлээ

Хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэгдэж, зарим нэр төрлийн эм шинээр нэмэгдлээ

Шинэчилсэн жагсаалтад 159 ерөнхий нэршлийн, 590 худалдааны нэршлийн эмүүд багтсан бөгөөд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, мэргэжлийн холбоод зэргээс ирүүлсэн ерөнхий нэршлийн болон худалдааны нэршлийн эм шинээр оруулах, өөр тун хэмжээтэй эм оруулахаар хүсэлтүүдийг судалж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын “Аргачлал шинэчлэн батлах тухай” А/102 дугаар тушаалын хөнгөлөлт олгох эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох шалгуурт нийцсэн эмүүдийг жагсаалтад нэмсэн болно

Дэлгэрэнгүй
ЭХЭМҮТ-д элэг шилжүүлэх мэс засал анх удаа амжилттай хийжээ

ЭХЭМҮТ-д элэг шилжүүлэх мэс засал анх удаа амжилттай хийжээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д 2022 оны зургадугаар сарын 19-ний өдөр долоон настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ.

Дэлгэрэнгүй
Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөллөө

Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөллөө

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, АН-ын бүлгийн удирдлагын асуудлыг шийдвэрлэх хууль эрхзүйн орчин бүрдлээ.

Дэлгэрэнгүй
Шатахууны үнэ 1000 орчим төгрөгөөр нэмэгдэх магадлалтай байна

Шатахууны үнэ 1000 орчим төгрөгөөр нэмэгдэх магадлалтай байна

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар өнөөдөр /07.04/ боллоо.  Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Бүлгийн хурлаар АИ-92 шатахууны үнийг цаашид барихыг Засгийн газарт чиглэл болголоо. Хэрэглэгчдийн 70 орчим хувь нь АИ-92 шатахуун худалдан авдаг. Ингэхгүй бол 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэх магадлалтай.

Дэлгэрэнгүй
МИАТ ТӨХК JU-1021 агаарын хөлгөө өмчлөлдөө хүлээн авлаа

МИАТ ТӨХК JU-1021 агаарын хөлгөө өмчлөлдөө хүлээн авлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа JU-1021 бүртгэлийн дугаартай B767-300ER агаарын хөлгийн түрээсийн төлбөрийг хугацаанаас нь өмнө барагдуулж 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авлаа.

Дэлгэрэнгүй