Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит хуралдаан Монголбанкны хурлын танхимд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: “Монгол Улсын ногоон таксономи”-ийг батлуулах тухай
ДэлгэрэнгүйУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
ДэлгэрэнгүйУИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийн талаар хэлэлцэв. Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.
ДэлгэрэнгүйУИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр -ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.
ДэлгэрэнгүйУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг Улсын Их Хурал хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай гэжээ.
ДэлгэрэнгүйУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Энхболд танилцуулсан юм. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Ганболд, бүрэлдэ
ДэлгэрэнгүйУИХ-ын Дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо болж буй Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы 19 дүгээр Ерөнхий ассамблейд оролцож байна.
ДэлгэрэнгүйЭрчим хүчний яамны санаачилгаар “Хүлэмжийн хийн ялгарал багатай дулаан хангамжийн систем” хэлэлцүүлэг, семинарыг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэг, семинарт Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Эрчим хүчний хөгжлийн төв, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, орон нутгийн хөгжлийн бодлогын газар, хэлтсийн төлөөлөл болон бусад холбогдох байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцлоо.
ДэлгэрэнгүйЭМЯ-наас бага насны хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг анхааруулав. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан ханиад, томуугийн тархалт нэмэгдэж байна. Тиймээс ЭМЯ-наас бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явуулахгүй байх уриалга гаргажээ. Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж иргэд
ДэлгэрэнгүйМонголын үндэсний олимпын хороо //МҮОХ/-ны Тэргүүн дээд шагнал "Бөртэ Чоно 2019" гардуулах ёслол 2019 оны 12 дугаар сарын 13-нд буюу нөгөөдөр болно.
ДэлгэрэнгүйТөрийн албаны тухай хууль шинэчлэгдэн энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн. Хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан Төрийн албаны ерөнхий шалгалтыг өнгөрсөн сард улс даяар зохион байгуулсан. Уг шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт, үр дүнг өнөөдөр хэлэлцлээ. Хангарди ордонд явагдаж буй хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, зарим яам, агентлагийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар болон программ хангамжийн “Лидер Вишн Групп” ХХК, НҮБ-ын “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн менежерүүд оролцож байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн нийтийн тээврийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, одоо хийгдэж буй ажлын явцын талаар Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нийтийн тээврийн газар болон “Улаанбаатар Смарт карт”-ын удирдлагууд, холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтад Нийтийн тээврийн үйлчигээний газрын дарга Ч.Сайханбаяр, Улаанбаатар Смарт компанийн ерөнхий захирал Шин Дун Ү, гүйцэтгэх захирал Б.Батзориг болон холбогдох албаныхан оролцлоо.
ДэлгэрэнгүйМонгол улсын Үндэсний статистикийн газар 2019 оны улсын мал тооллогын ажлаа эхлүүлжээ. Мал тооллогын ажлыг улсын хэмжээнд 10 хоногийн хугацаатай явуулж, аймаг тус бүрээр малын тоо толгойг гаргах юм.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2019 оны 351 дүгээр тогтоолоор Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж баг, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын эзэмшлийн 19, 20, 21, 22 дугаар байрны 91 айлын орон сууцыг өмчлүүлэх эрхийг баталсан.
Дэлгэрэнгүй
















