УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.
ДэлгэрэнгүйТатварын шинэчлэлийн хүрээнд татвар төлөгчдөд ээлтэй цахим тогтолцоог бүрдүүлэх, хялбаршуулсан горимоор тайлан илгээх, татвараа төлөх, хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах, татварын мэдээллээ хянах технологийн шийдлийг ebarimt апликейшнд нэвтрүүлж байна. Та төлсөн татварын дүнгээ ebarimt апликейшн ашиглан хүссэн үедээ харах боломжтой боллоо.
ДэлгэрэнгүйЦахим орчинд олон мянган хандалт авч хүсэн хүлээж, шимтэн уншдаг өөрийн гэсэн уншигчидтай УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Түүхээ сөхвөл” цуврал дурсамж эмхтгэгдэн ном болон мэндэлжээ.
ДэлгэрэнгүйОлон улсын соробан сампин, цээж тооллын UCMAS тэмцээн энэ сарын 7-8-нд Камбож улсын нийслэл Пномпень хотод болсон. 40 орны 4000 хүүхэд 10 ангилалд оюуны чадвараараа өрсөлдсөн тус тэмцээнд Тояа хүүхэд хөгжлийн академийн сурагчид оролцож, 38 аваргын цом, 36 алтан цом, зургаан мөнгөн цом хүртсэн байна. Тэгвэл тус тэмцээнд амжилттай оролцсон Монголын баг өнөөдөр 15:50 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах юм байна.
ДэлгэрэнгүйХҮҮХДЭД БЭЛЭГ СОНГОХДОО ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ МӨРДӨӨРЭЙ
ДэлгэрэнгүйМонголын эмэгтэйчүүдийн холбооноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй эрэн сурвалжлагдаж байгаа 233 эцэг,
ДэлгэрэнгүйЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хороо Колумбын нийслэлд хуралдаж байна. Тус хуралдаанаар өчигдөр Биет бус соёлын өвийн жагсаалтад арван өвийг нэмж баталжээ. Тодруулбал, ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хороо яаралтай хамгаалалтад авах шаардлагатай биет бус соёлын өвийн жагсаалтад дахин нэг, хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлли
ДэлгэрэнгүйХөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зодуулсан хүн ирлээ гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2019.12.09-ний өдрийн 00:33 цагт ирсэн юм. Үүний дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад Хөвсгөл аймагт оршин суух 23 настай А нь шинэ жил тэмдэглэж архидан согтуурсан үедээ 34 настай эрэгтэй Э-г цохих гэж байгаад өөрөө савж унан толгойн тус газраа гэмтсэн хэрэг бүртгэгджэ
ДэлгэрэнгүйАргентинд энэ улсын төрийн тэргүүнээр сонгогдсон Альберто Фернандес тангарагаа өргөн албан сэнтийдээ заларчээ. Аргентины социалист намын тэргүүн, энэ улсын экс ерөнхийлөгч Кристина Киршнерын хамтрагч Альберто Фернандес улсынхаа парламентын танхимд хандан тангарагаа өргөсөн байна.
ДэлгэрэнгүйСайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шижир-Оргил, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн О.Алтангэрэл нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд галлагааны улирал ид эхэлсэн аравдугаар сартай харьцуулахад угаарын дуудлага эрс багассан байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд угаарын хийнд хордсон байж болзошгүй нэг дуудлага НОБГ-т бүртгэгджээ
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн шөнө /22:00-01:30 цагийн хооронд/ холбогдох албаны хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг болон дундын хангамжийн баазуудын үйл ажиллагааг шалгаж ажиллалаа.
Дэлгэрэнгүй“Зун” продакшны артист дуучин А.Нарандулам өнгөрсөн намар DJ Хөхжимийн хамт "Заян наваа" хэмээх Буриад ардын дууг шинэчлэн, найруулан дуулж олны хүртээл болгож чадсан.
ДэлгэрэнгүйНийслэлийн онцгой комиссын 14 дүгээр хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Сайн” картын бүртгэлжүүлэлт 96.2 хувьтай байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар хуваарь гаргаж “Сайн” картны хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа. Одоогоор түлш борлуулах зарим цэг түлшгүй болсон байна. Сүхбаатар дүүрэгт 12, Чингэлтэй дүүрэгт 13, Баянгол дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 44 цэг, Хан-Уул дүүрэгт 1 цэг түлш савлах хүнгүйн улмаас түлш борлуулах боломжгүй болоод байна” гээд түлш борлуулах цэгүүд түлшгүй болсон асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг дуулгалаа.““Тавантолгой түлш” компанийн үйлдвэр дээр цахилгааны эх үүсвэрээс үүдэлтэй доголдол гарч, жигд горимоор ажиллах боломжгүй байгаа учраас түлш борлуулах цэгүүдэд хомсдол үүссэн” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэллээ.Цахилгааны эх үүсвэргүйн улмаас зарим шугамд доголдол үүссэн, одоогоор 11 шугам ажиллаж байгаа, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж борлуулах цэгүүдэд үүссэн түлшний хомсдлыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байна хэмээн “Тавантолгой түлш” компанийнхан тайлбарлаж байлаа.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үйлдвэрийн бүх шугамыг бүрэн ажиллуулж түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг Тавантолгой түлш компанийн удирдлагад даалгаад нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан ажиллана гэлээ.Нийслэлийн онцгой комисс маргааш өглөө дахин хуралдахаар товлосноор энэ удаагийн хуралдаан өндөрлөлөө.Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ДэлгэрэнгүйНийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран 2016 оноос эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдийн дунд “Монгол хүн” хүмүүжлийн аяныг 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Ийнхүү “Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн өнөөдөр Ub palace концертын их танхимд боллоо. Нээлтэд нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариусан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Ё.Цацралтуяа, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар оролцлоо.
ДэлгэрэнгүйТовч мэдээ - Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангаж байх зорилгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, ажлыг нь эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, агентлаг, бүх шатны Засаг дарга нарт даалгав.
Дэлгэрэнгүй
















