Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын чадварлаг боловсон хүчнийг нээн илрүүлэх, мэргэжлийн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, солилцох, салбарын боловсон хүчний үнэлэмжийг дээшлүүлэх, олон улсын тэмцээнд оролцуулах
ДэлгэрэнгүйНалайх дүүргийн Эрүүл мэндийн тѳвийн хамт олон ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран төрөөд удаагүй нярайд төрөлхийн өрцний ивэрхийг нөхөх болон бусад эмгэг гажгийг засах мэс засал хийжээ. Энэхүү хагалгаа нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд анхны мэс засал болж байна. Уйлж ч чадахгүй шахам бяцхан хүүхдийг оношилж, нойрсуулах ажилбарын дараа мэс засал хийнэ гэдэг хамгийн хэцүү. Харин мэс заслын болон нярайн мэргэшсэн эмч, чадварлаг сувилагч, хичээнгүй асрагч нарын ачаар бяцхан хүүхдийн биеийн байдал ѳдрѳѳс ѳдѳрт сайжирч байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Шинжлэх ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Азийн сангийн зүгээс “Азийн ном” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар инновацын төвийн номын санд 1 сая төгрөгний ном хандивлалаа. Мөн уулзалтаар хоёр талаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулан хамтарч ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
ДэлгэрэнгүйНийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор Иргэдийн спортын VIII их наадмыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулж байна. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн болон шатрын тэмцээнийг зохион байгуулна. Бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн
ДэлгэрэнгүйНийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын кино урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдын яам
ДэлгэрэнгүйНийслэлийн хүн амын 35.4 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Эерэг тэмүүлэл ТББ-тай хамтран 3 дахь жилдээ өрнүүлж байна.
ДэлгэрэнгүйУИХ-ын даргын захирамжийн дагуу Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулсан байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг энэ сарын 16-ны өдөр Төрийн ордноо зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйБаянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст “Саншайнь Виллаж” комплекс ХХК-иас ирүүлсэн “Саншайнь виллаж хотхоны спорт цогцолборын усан бассейны усыг шинжилгээнд
ДэлгэрэнгүйСайжруулсан түлш, зуухыг нэвтрүүлэхийн зэрэгцээ орон байр дулаалах, орон сууцжуулах шийдлийг хамт хэрэгжүүлэх нь богино болон дунд хугацааны бодлогын чухал хэсэг. Урт хугацаанд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах туршилтын төсөл, хувилбаруудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр үзсэн байна. Дэлхийн банк болон Жайка байгууллагын хийсэн судалгаанд сайжруулсан зуух нь эрчим хүчний урт хугацааны өөр оновчтой шийдэл олтол агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж байгааг онцолжээ.
Дэлгэрэнгүй“Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд нээлээ. Уг ёслолд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны хүмүүс оролцов
ДэлгэрэнгүйЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt ашиглан төлдөг боллоо
ДэлгэрэнгүйУлаанбаатар смарт компаниас Монгол Улсын хэмжээнд суралцаж байгаа нийт оюутнуудын дунд “U CAN CHANGE” ВИДЕО КОНТЕНТ бүтээх уралдаан зарлаад байна. Өөрийн бүтээлч сэтгэлгээгээ харуулах шинийг эрэлхийлэгч залуус оролцох боломжтой бөгөөд тус тэмцээнд оролцохыг хүсвэл ердөө бичлэг хийх камер, гар утас зэрэг өөрт ойр байгаа хэрэгслээр ажиллаж бүтээлээ бэлтгэн илгээгээрэй.
ДэлгэрэнгүйНийслэлийн Хүрээ амаржих газар үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой, “Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо”-ны 30 жилийн ойн баярын хүрээнд "Эх нярайн эрүүл мэнд-Хамтын хөгжил" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр Чингис зочид буудлын хурлын танхимд болж байна.
ДэлгэрэнгүйХудалдаа, үйлчилгээний газрууд ариун цэврийн өрөөгөө иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулна
ДэлгэрэнгүйОлон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны “FIFA Forward 1.0” буюу хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд баригдаж байсан хөлбөмбөгийн талбай өнөөдөр ашиглалтад орлоо. Энэхүү хөлбөмбөгийн талбай нь 115м х 85м хэмжээтэй, олон улсын А зэрэглэлийн тэмцээн явуулах боломжтой юм байна.
Дэлгэрэнгүй
















