Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи түр зуур секундэд 18-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шу
ДэлгэрэнгүйНалайх-Чойрын 20.9 км автозамын ажлын явцын талаар Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.
ДэлгэрэнгүйГадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Токио хотноо 2019 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд болох Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцоно.
ДэлгэрэнгүйНийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор “Азийн хотуудын орон сууцны IV форум”-д зориулсан үзэсгэлэн Сүхбаатарын талбайд аравдугаар сарын 11- ээс аравдугаар сарын 29-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэнд Хот байгуулалт, хөгжлийн газрын нэгжүүд дараах хуваарийн дагуу иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байна.
ДэлгэрэнгүйШУУД :НАМЭХ-НЫ ЭЭЛЖИТ VII ЧУУЛГАНААС
ДэлгэрэнгүйЭнэ сарын 13-ны өдрийн 23.25 минутад шилжих шөнийн ээлжинд ажиллаж байсан “Хүннү Эйр” ХХК-ийн ажилтан О.Мэргэншагай гэх залуу өндрөөс унаж хүнд гэмтсэн осол гарсан. Гэвч энэ ослын талаарх мэдээллийг “Хүннү айр” ХХК-ийнхан тас нууцалж, хэргийн нотлох баримтуудыг хуурамчаар үйлдэх, устгах ажлыг шат дараалан хийж байгаа талаарх мэдээллийг О.Мэргэншагайн ах Д.Совд өнөөдөр өглөө.
ДэлгэрэнгүйСангийн дэд сайдаар Х.Булгантуяа гэх шавилхан бүсгүй томилогдсоныг сонсчихоод “Ийм мундаг толгойг тиймхэн албан тушаалд ашиглах ч гэж дээ, МАН-ынхан” хэмээн нэлээд нэр хүндтэй нэгэн эдийн засагч толгой сэгсэрч байж билээ. Тэр үед Дэд сайдын талаар мэдэхгүй байсан учраас чухамдаа яагаад тэгж үнэлснийг нь сонирхож, намтрыг нь хэрэг болгон уншсан юмдаг. Х.Булгантуяа тун ч энгийн бүсгүй. Элдвийн гоёл чимэглэлгүй, энгийн л нэг төрийн албан хаагч. Сайн танихгүй нэгэнд том яамны дэд сайд ч гэж харагдахгүй байх шүү. Тийм л энгийнээр амьдардаг бас ажилладаг. Гэхдээ эзэмшсэн мэргэжил, төгссөн сургуулийнх нь жагсаалтыг харвал энэ шавилхан бүсгүй өнөөгийн төрд суугаа олон арван улстөрчдөөс “тохой илүү” мэдлэгтэй гэдгээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд нотлон харуулсан юм.
ДэлгэрэнгүйМонголын Аялал Жуулчлалын Холбоо, МАЖХ-ны гишүүн байгууллагуудын санаачлагаар анх удаа иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, гадаад улсруу аялах сонирхолтой хэн бүхэнд мэдээлэл цуглуулах, оновчтой гарцаа олоход нэн чухал “OUTBOUND TRAVEL MART” гадаад аяллын үзэсгэлэнг аравдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд “Тусгаар тогтнол”-ын ордонд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын Бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Гэрэлсайхан, МЗХ-ны Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга Э.Хишигбаяр, Монголын Аялал жуулчлалын холбооны менежер Ч.Болорхүү нар мэдээлэл хийлээ.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаэг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 00:00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс орчимд байрладаг Сайжруулсан түлш борлуулах цэг дээр очиж, түлшний тээвэрлэлт, түгээлт, нөөц, иргэдийн худалдан авалтын талаар борлуулагчтай уулзаж, мэдээлэл сонсохоор очлоо.
ДэлгэрэнгүйНийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрйин мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хийлээ.
ДэлгэрэнгүйАвлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэд олон нийтэд авлигын эсрэг хууль тогтоомж болон үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулах зорилгоор Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс гурван хоногийн хугацаатай ажиллаж эхэллээ.
ДэлгэрэнгүйОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Арабын Нэгдсэн Эмират улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Персийн булангийн өмнөд хэсэгт байрлах Арабын хойгийн энэ улсад ОХУ-ын төрийн тэргүүнийг ёслол хүндэтгэлтэйгээр угтан авсан байна.
Дэлгэрэнгүй“Шинэ хөдөө-Булган” төслийн хүрээнд хийгдэж буй олон талт ажлын нэг нь өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 16-н сумын анхан шатны хүнсний ногоо тариалагчдад зөвлөмж зааварчилгааны хамт хүлэмж хүлээлгэн өгөх юм.
ДэлгэрэнгүйТөрийн бодлогыг хэрэгжүүлэх мөн хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 85-н жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Монгол экспорт экспо - 2019” үзэсгэлэн худалдаа нь хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид, аж ахуй нэгжүүдийн экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд сурталчилан таниулах, борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна.
Дэлгэрэнгүй
















