Нийслэлийн Засаг даргын 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн А/1291 дүгээр захирамжаар “Анхааралтай байвал-Аюул үгүй” уриан дор “Шар дарцаг” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын Парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч Даниел Кавчински, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон нартай уулзаж,
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоодугаар сард Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийх үеэр нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хоттой холбоотой томоохон хоёр Санамж бичгийг үзэглэсэн.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өнөөдөр нийслэлийн хэмжээнд хийж байгаа зарим бүтээн байгуулалт, тохижилтын ажлын төсөл хэрэгжүүлж буй талбарт ажиллалаа.
ДэлгэрэнгүйАсем Вилла хотхоны баруун хойд талд, Туул голын эрэг дагуу 1.3 га талбайг ногоон байгууламж, авто зогсоол, сүүдрэвч, асар, усан тавцан, гэрэлтүүлэг, шорлогны талбай, ариун цэврийн байгууламж зэргээр тохижуулж байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Дархан цаазат Богдхан уулын амд байрлах зөвшөөрөлгүй шавар гэрүүдийг буулгаж, чөлөөлсөн талбайд иргэдийн ая тухтай амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлэх тохижилтын ажлыг эхлүүлсэн.
ДэлгэрэнгүйСкай хайпермаркет ХХК буюу Имартынхан тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө санаачлан зорилтот арга хэмжээг зохион байгуулдаг. Тухайлбал “Хариуцлагатайгаар аялцгаая”, “Итгэл найдвараа хуваалцъя”, “Дэм дэмэндээ” аяныг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Харин энэ удаа хүүхдийн асрамжийн төвүүдэд өсөн торниж байгаа 1-6 насны бяцхан хүүхдүүдэд 1000 гутлыг бэлэглэлээ.
ДэлгэрэнгүйНЗДТГ, Хүний нөөцийн хөгжлийн төв, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төсөл хамтран “Харилцан суралцъя-Хамтдаа өөрчилье” уриан дор “Нийслэл-110” менторшип хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд зургаан сарын турш үргэлжилсэн тус хөтөлбөр хэрэгжиж дууслаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр ОХУ-ын Газпромбанк группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Дэд дарга А.П.Белоус тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас жил бүр тогтмол зохион байгуулдаг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр барилгажилт нэмэгдэж байгаа өнөө үед нийслэлийн гудамж, талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлага тулгарч буй.
ДэлгэрэнгүйНийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тулгамдаж буй асуудлууд, шийдэл болон олон улсын сайн туршлага, олон нийтийн оролцоо, хууль, тогтоомжийн зохицуулалт зэрэг сэдвийн хүрээнд “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
ДэлгэрэнгүйНийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцуулав.
ДэлгэрэнгүйНийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2022 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа. 2022 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулсан бол II ээлжийг есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах юм. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 89 хувьтай байна. Мөн 1605 хүн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ. Нийслэлийн цэрэг татлагын товчооны зүгээс цэрэг татлагын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтэд анхаарч, ирж буй өргөдөл, гомдлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Түүнчлэн цэрэг татлагын комисс, хороод хууль, эрх зүйн дагуу ажиллаж буй эсэхэд хяналт тавьж буй юм. Мөн хурлын үеэр өнгөрөгч цэрэг татлагуудын эрүүл мэндийн үзлэгийн үр дүнг танилцууллаа. 2021 оны II ээлж болон 2022 оны I ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт нийт 10.671 хүн хамрагджээ. Тэдгээрийн дунд Дотрын эмгэг Чих, хамар, хоолойн өвчлөл Мэс заслын эмгэг Шүд, амны хөндийн өвчлөл Нүдний эмгэг гэсэн өвчин эмгэгүүд өндөр хувь эзэлж байна. Харин бэлгийн замын халдварт өвчин, сэтгэцийн эмгэг харьцангуй бага хувь эзэлжээ. Хугацаат цэргийн албанд татагдагч нь цэрэг татлагын үеэр найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм. Мөн цэрэг татлагын байранд ирэхдээ Иргэний үнэмлэх Цэргийн үүрэгтний үнэмлэх Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч, тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй. Цэрэг татлагын байрнуудын бэлтгэлийг бүрэн хангасан бөгөөд Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль Налайх дүүрэг – Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр сургууль Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль гэсэн байршилд байрлаж байна. НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Дэлгэрэнгүй
















