card
Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд

Дэлгэрэнгүй

"МИАТ" ТӨХК Хөгжлийн банкны зээлээ бүрэн төллөө

“МИАТ” ТӨХК энэ сарын 19-нд Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл болох 443 сая иен буюу 10 тэрбум төгрөгийн төлбөрийг нэг дор шилжүүлж, зээлийн үлдэгдлээ хаалаа. Ингэснээр “МИАТ” компани төрийн өмчит компаниудаас зээлээ бүрэн барагдуулсан анхны компани болж байна.

Дэлгэрэнгүй
“ДАЙРЛАГА” УСК 09-Р САРЫН 23-ААС БҮХ IPTV- ГЭЭР

“ДАЙРЛАГА” УСК 09-Р САРЫН 23-ААС БҮХ IPTV- ГЭЭР

Найруулагч Ц.Хүсэлбаатарын ээлжит бүтээл “Дайрлага” УСК БҮХ IPTV болон SkyGO, LookTV, VOO-н видео сангаар 09-р сарын 23-аас эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Дэлгэрэнгүй
Агуулахад хадгалж буй болон үйлдвэрлэсэн шахмал түлшний чанарт тогтмол шинжилгээ хийж байна

Агуулахад хадгалж буй болон үйлдвэрлэсэн шахмал түлшний чанарт тогтмол шинжилгээ хийж байна

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсоор дөрөв дэх өвөлтэй золгох гэж байна.

Дэлгэрэнгүй

"Улаанбаатар түншлэл - 2022" үзэсгэлэн яармагт гадаадын 70 гаруй компани оролцоно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн хэмжээнд дулаан хангамж 94 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд дулаан хангамж 94 хувьтай байна

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг даалгаврыг ирэх 14 хоногт хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. Бодлогын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, удаашралтай байгаа, хөрөнгө оруулалт шаардагдахгүй ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон юм. 

Дэлгэрэнгүй
 УЛААНБААТАР ХОТЫН ОРОН СУУЦ, ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ, ЭМНЭЛГИЙН ХАЛААЛТ ЗАЛГАЛТ 96.4 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

УЛААНБААТАР ХОТЫН ОРОН СУУЦ, ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ, ЭМНЭЛГИЙН ХАЛААЛТ ЗАЛГАЛТ 96.4 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

УЛААНБААТАР ХОТЫН ОРОН СУУЦ, ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ, ЭМНЭЛГИЙН ХАЛААЛТ ЗАЛГАЛТ 96.4 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дэлгэрэнгүй
“САЙН САНААНЫ ҮЙЛС” ОЛОН УЛСЫН ӨДӨРЛӨГ 21 ДЭХ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

“САЙН САНААНЫ ҮЙЛС” ОЛОН УЛСЫН ӨДӨРЛӨГ 21 ДЭХ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клуб /ЭДК/ энэ 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Их танхимд “Сайн санааны үйлс“ олон улсын өдөрлөгөө уламжлал ёсоор Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн газрууд, дотоодын аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй хамтран зохион байгуулав.

Дэлгэрэнгүй
Д.Мөнхзул дэлхийн хошой аварга боллоо

Д.Мөнхзул дэлхийн хошой аварга боллоо

Дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул дэлхийн хошой аварга боллоо. Ингэснээр тэрбээр Монголоос түүхэндээ анх удаа 16 насандаа түрүүлж, Дэлхийн хошой аварга болж байна. Румын улсын Мамаиа хотноо 2022 оны есдүгээр сарын 5-17-ны өдрүүдэд Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй.

Дэлгэрэнгүй
Томоохон худалдааны төвүүдийн эрүүл ахуйч нарыг хүнсний аюулгүй байдлын сургалтад хамруулав

Томоохон худалдааны төвүүдийн эрүүл ахуйч нарыг хүнсний аюулгүй байдлын сургалтад хамруулав

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-ийн Хоол судлалын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Коронавируст халдвар хоол хүнсээр дамжихаас сэргийлэх” сургалтыг зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нар Монголд айлчилна

БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нар Монголд айлчилна

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дон Хун болон дэд Ерөнхийлөгч Гү Ён Шиг, Ким Хе Вон, Им Вон Шиг, Ан Хён Жүн нарын сэтгүүлчдийн төлөөлөл 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Монгол улсад айлчлахаар боллоо.

Дэлгэрэнгүй
Авто замын хөдөлгөөн зохицуулалт 38 хувиар буурчээ

Авто замын хөдөлгөөн зохицуулалт 38 хувиар буурчээ

Монгол Улсын Засгийн газраас 100 тэрбум төгрөг, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулан нийслэлийн төсөвт үлдээсэн 420 тэрбум төгрөгөөс 100 тэрбум төгрөгийг гаргаж, нийт 200 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, хамран сургах тойргийг оновчтой тогтоож мөрдүүлэх ажилд зарцуулсан.

Дэлгэрэнгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв. Энэхүү олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол, идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирснийг хэлэв. Цаашид ч ШХАБ-ын гишүүн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр ложистик, байгаль орчин, аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, хүнсний хангамж-аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, улс хоорондын болон бүс нутгийн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгох сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол болон хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлуудад улс орнууд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэмдэглэв. Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж эхлээд байгааг дуулгалаа. Уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж байгаа улс орнуудын нэг болохын хувьд Монгол Улс хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр хөрш болон бүс нутгийн улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулахаар болсныг хэлэв. Мөн түүнчлэн дэлхий даяар үнийн өсөлт-инфляц нэмэгдэж, дэлхийн улс орнууд хоол хүнс, эрчим хүч, нефть шатахуун болон бусад амин чухал бараа бүтээгдэхүүний хомсдолд орж байгааг дурдав. НҮБ-ын мэдээлснээр 2019 онд дэлхийн хэмжээнд 135 сая хүн хүнсний хэт дутагдалд орж байсан бол энэхүү үзүүлэлт өнөөдөр 2.5 дахин нэмэгдэж, 345 саяд хүрээд байна. Иймд улс орон бүр хүнсний хангамж, аюулгүй байдалдаа ихээхэн анхаарах шаардлагатай байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдлаа сайжруулж, цаашид хүнс экспортлогч улс болохыг зорьж байгааг онцоллоо. Монгол Улс нь Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлог байдалдаа тулгуурлан худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг хэлэв. Энэ хүрээнд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн өргөн хүрээтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарч, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т туссан авто зам, төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төслүүд болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ. Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит өргөтгөсөн хуралдааны дүнгээр: Самаркандын тунхаглал, Иран Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн улс болохтой холбогдуулан хүлээх үүргийн тухай санамж бичиг, Египет, Саудын Арабын Хаант Улс, Катар зэрэг улсад ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статус олгох тухай санамж бичиг, Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээр, ШХАБ-ын гишүүн орнуудын дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр, бизнесийн салбарын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх хөтөлбөр, ШХАБ-ын хүрээнд бүс нутгийн худалдааг хөгжүүлэх үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө, ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг нийт 40 гаруй баримт бичгийг батлан гаргасан байна. Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Балба, Камбож, Мьянмар, Шри-Ланка, Мальдив, Бахрейн, Сири, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Туркменистан зэрэг улсын төлөөлөгчид болон НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, Арабын орнуудын лиг, “Астана” Oлон улсын санхүүгийн төв зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Дэлгэрэнгүй
Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзав

Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзав

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 09 дүгээр сарын 15-ны өдөр болов.

Дэлгэрэнгүй
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”

32 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” буюу номын баяр есдүгээр сарын 16-18-ны хооронд, гурван өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр 13 цагт албан ёсоор нийслэлийн төв талбайд эхэллээ

Дэлгэрэнгүй