“САЙН САНААНЫ ҮЙЛС” ОЛОН УЛСЫН ӨДӨРЛӨГ 21 ДЭХ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

A- A A+
“САЙН САНААНЫ ҮЙЛС” ОЛОН УЛСЫН ӨДӨРЛӨГ 21 ДЭХ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клуб /ЭДК/ энэ 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Их танхимд “Сайн санааны үйлс“ олон улсын өдөрлөгөө уламжлал ёсоор Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн газрууд, дотоодын аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй хамтран зохион байгуулав.

Тус өдөрлөгийн нээлтийн ёслолд Гадаад харилцааны яамны газар, хэлтсийн удирдлага, Улаанбаатарт суугаа ДТГ-ын  тэргүүн нар, Өргөмжит Консулууд,  НҮБ, түүний төрөлжсөн  болон олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч, зохицуулагч нар хүндэт зочноор оролцов.

Тус арга хэмжээг нээж Эмэгтэйчүүдийн дипломат клубын тэргүүн С.Онон, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Г.Хулан нар хэлсэн үгэндээ Эмэгтэйчүүдийн дипломат клубын зохион байгуулж буй үйл ажиллагааг үнэлж, цаашид ч үндэсний бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчлах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд боломжтой дэмжлэг үзүүлэх, нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслахад чиглэсэн төслүүдийг үргэлжлүүлэх явдал чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Улаанбаатар хотноо 21 дэх жилдээ зохиогдсон энэ удаагийн өдөрлөгт Австрали, Беларусь, Хятад, Эстони, Энэтхэг, Итали, Япон, Казахстан, Лаос, ОХУ, Турк, АНУ, Вьетнамын ЭСЯ-д өөрийн орны тухай мэдээлэл түгээж, соёл, өв уламжлал, урлаг, үндэсний хоол, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлан танилцуулж идэвхтэй оролцсон ба “Сайн санааны үйлсэд” ихээхэн дэмжлэг үзүүлэв.

Мөн БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монакогийн Гүнт Улс болон Нидерландын Хаант Улсаас суугаа Өргөмжит Консулын газрууд ЭДК-аас цаашид нийгмийн эмзэг бүлэгт чиглэгдсэн хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлэхэд зориулан хандив барив. Түүнчлэн манай улсын аж ахуйн нэгжүүд, гарааны бизнес болон хувиараа аж ахуй эрхлэгчид, Азийн сангийн шугамаар Монголд хэрэгжиж байгаа төслүүд бараа, бүтээгдэхүүнээ таниулан сурталчилав.

Өдөрлөгийн үеэр “Өнөр бүл” хүүхдийн төвийн “Сэтгэлээс минь ургасан миний бүтээл” сэдэвт үзэсгэлэн дэлгэгдэн тавигдаж, Энэтхэг, Казахстан, ОХУ-ын ЭСЯ-ны болон “Өнөр бүл” хүүхдийн төвийн хүүхэд залуучууд урлагын үзүүлбэр тус тус танилцуулсан  нь олон нийтийн сонирхол, сайшаал