САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД 60000 ОРЧИМ ИРГЭНД ОСОЛ СААТАЛГҮЙ ҮЙЛЧИЛЖЭЭ

A- A A+
САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД 60000 ОРЧИМ ИРГЭНД ОСОЛ СААТАЛГҮЙ ҮЙЛЧИЛЖЭЭ

Автотээврийн үндэсний төвөөс сар шинийн баярын өдрүүдэд нийслэл болон орон нутгийн автотээврийн төвүүдэд ажиллах хариуцлагатай эргүүл, жижүүрийн хуваарь гарган улс, хот хоорондын зорчигч, ачаа тээврийн хэвийн үйл ажиллагааг, давхардсан тоогоор 339 ажилтан, албан хаагчдын бие бүрэлдэхүүнтэйгээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн, байнгын хяналт тавин ажиллажээ. 
Тухайлбал, Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төвүүд болон орон нутгийн автотээврийн төв, салбарын дарга, тээвэр зохицуулагч нарт зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор тээвэрлэлтийн аюулгүй байдал, жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг мөрдүүлж ажилласны үр дүнд осол, зөрчил гараагүй талаар АТҮТ-өөс мэдээлж байна.