АРХИВ , АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АРХИВ , АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АТҮТ ТӨҮГ нь Архивын ерөнхий газартай хамтран Архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны чиглэлээр гарсан хууль тогтоомж болон харииуцсан албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг амжилттай зохион байгууллаа. 
Тус сургалтанд Улаанбаатар хот дахь Зорчигч тээвэр, Техник хяналтын үзлэгийн төв болон орон нутгийн автотээврийн төв, салбарын архив албан хэрэг хариуцсан албан хаагчид, няравуудаас бүрдсэн 50 гаруй албан хаагчид хамрагдав. 
Энэхүү сургалтаар Архивийн ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн Ш.Дариймаа, Мэдээлэл технологийн ахлах мэргэжилтэн А.Болд болон тус үйлдвэрийн газрын СЭЗХ-ийн дарга Я.Оюунсүрэн, ЗСХНХ-ийн мэргэжилтэн Х. Батбилэг, Д.Даваахүү нар өргөн хүрээний мэдлэг, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Тухайлбал, баримт бичгийн стандарт, баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, хадгаламжийн нэгж бүрдүүлэх, бүртгэл хийх, цахим архив, санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлтээс гадна 2019 онд хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, үүрэг чиглэл өгсөн юм.