card
Иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов

Иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд  2019 оны гуравдугаар улиралд  иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээг даваа гаригт Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Дэлгэрэнгүй
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Сингапурын орон сууцжуулалтын хөтөлбөртэй танилцлаа

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Сингапурын орон сууцжуулалтын хөтөлбөртэй танилцлаа

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон иргэдийг орон сууцжуулах ажлыг хариуцаж буй холбогдох яам, агентлагийн төлөөлөгчид 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Бүгд найрамдах Сингапур улсад ажиллав.

Дэлгэрэнгүй
“Хар тамхигүй орчин, ажлын байр” болох уриалгыг ИНЕГ хамгийн түрүүнд ажил хэрэг болголоо

“Хар тамхигүй орчин, ажлын байр” болох уриалгыг ИНЕГ хамгийн түрүүнд ажил хэрэг болголоо

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар/ХТТГ/-аас гаргасан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгад ИНЕГ нэгдэж, үндэсний хэмжээний аж ахуйн нэгж, байгууллагуудаас хамгийн түрүүнд уг уриалгыг ажил хэрэг болголоо. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ХТТГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдод албан бичиг илгээж, салбарын залуу боловсон хүчнийг хар тамхины төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, боловсон хүчний тогтвортой байдлыг хадгалах зорилгоор тус уриалгад нэгдэж буйгаа мэдэгдэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэгвэл “Цагаан тахал”-ын аюулаас сэргийлэх ажлын хүрээнд ИНЕГ-ын дарга тушаал гаргаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг ажилтнуудад ойлгуулан таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, иргэний нисэхийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба/НХҮА/-ны зэрэглэлтэй хөдөлгөөний удирдагчдыг хамруулсан сургалт, үзлэг шалгалтыг зохион байгууллаа. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн сургалтыг нээж хэлсэн үгэндээ “ИНЕГ-ын харьяа алба, салбарууд дотор хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тайвшруулах янз бүрийн эм, донтох магадлалтай эм тарианаас ангид байх дүрмийн заалттай нэгжийн нэг нь НХҮА. Нислэгийн удирдагч та бүхний хийж буй үндсэн ажлын чинь шаардлага эв эрүүл, сав саруул байх ёстой. Тиймээс ИНЕГ-ын даргын тушаалаар та бүхнийг жил бүр энэ төрлийн тестийн шинжилгээнд хамруулж байхаар болсон нь нэгдүгээрт иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллахын төлөө, хоёрдугаарт та бүхний төлөө, гуравдугаарт Монгол улсын ирээдүй болсон залуучууд цагаан тахлаас хол байж, нийгэм маань эрүүл саруул байхын төлөө хийж байгаа зүйл юм шүү” гэдгийг онцлон анхаарууллаа. Мөн манай улс хар тамхи, мансууруулах бодис дамжуулагч орноос хэрэглэгч орны хэмжээнд хүрч, хүүхэд, залуучуудын дунд хар тамхи ихэд тархаж, донтох хэлбэр өргөн болсон өнөө үед “Хар тамхигүй орчин, ажлын байр” аяныг дэмжиж нэгдсэн нь залуусаа энэ аюулаас хол байлгахын тулд, иргэний нисэхийн залуучууд бид энэ бүхнээс ангид байна хэмээн уриалж байгаа аян юм шүү гэдгийг онцоллоо. Манай улсын агаарын замаар өдөрт 300-400 агаарын хөлөг тогтмол нисч байна. Үүний аюулгүй ажиллагааг газраас хангаж ажиллаж буй гол хүмүүс нь нислэгийн удирдагч нар байдаг учир ИНЕГ-ын дарга харьяа алба, салбарууд дотроосоо НХҮА-ыг эхний ээлжийн сургалтад хамруулсан юм. Одоогоор нисгэгч нар болон Иргэний нисэхийн дүрэмд оруулсан шинэ өөрчлөлтийн дагуу нислэгийн удирдагч нарыг хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх илрүүлэг шинжилгээнд хамруулж байгаа бол цаашид онгоцны үйлчлэгч нарыг хамруулж, нислэгт оролцож байгаа бүх хүмүүсээс ийм төрлийн шинжилгээ авдаг болно гэдгийг ИНЕГ-ын дарга хэллээ. Сургалтыг удирдан зохион байгуулсан ХТТГ-ын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням ЦЕГ-ын ХТТГ-аас гаргаад 2 сар болж буй хар тамхигүй ажлын байр, хамт олныг бий болгож, энэ төрлийн гэмт хэрэгт ойр дотныхоо хэн нэгнийг өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж, ирээдүй хойч үеийнхээ нийгмийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулахыг уриалсан тус уриалгад үндэсний хэмжээний аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэж, хамтран ажиллахаа илэрхийлсэн ч хамгийн түрүүнд ажил хэрэг болгож байгаа газар нь ИНЕГ болж байгааг онцлон талархал илэрхийллээ. Сургалтаар ХТТГ болон СЭМҮТ-ийн мэргэжилтнүүд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний өнөөгийн нөхцөл анхаарах асуудал, сэтгэцэд нөлөөт бодисын хамрах хүрээний талаар хичээл зааж, сургалтын төгсгөлд нислэгийн хөдөлгөөний удирдагчдыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх “сорьц тавих” тестийн шинжилгээнд хамрууллаа.                

Дэлгэрэнгүй
Стандартчилагдсан багц сургалт зохион байгуулагдлаа

Стандартчилагдсан багц сургалт зохион байгуулагдлаа

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/971 тоот тушаалаар Нисэхийн сургалтын төвд

“Хар тамхигүй орчин, ажлын байр” болох уриалгад ИНЕГ нэгдлээ

“Хар тамхигүй орчин, ажлын байр” болох уриалгад ИНЕГ нэгдлээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар/ХТТГ/-аас гаргасан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгад ИНЕГ нэгдэж, үндэсний хэмжээний аж ахуйн нэгж, байгууллагуудаас хамгийн түрүүнд энэ уриалгыг ажил хэрэг болголоо.

Дэлгэрэнгүй
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д ажлын айлчлал хийж байна

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д ажлын айлчлал хийж байна

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-ын Бээжин хотноо хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Хятадын олон улсын соёлын солилцооны төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

Дэлгэрэнгүй
Моллаей Саеидийг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын харьяат болголоо

Моллаей Саеидийг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын харьяат болголоо

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, өөрийнх нь хүсэлт, Гадаадын иргэн харьяатын газрын дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, Моллаей Саеидийг Монгол харьяат болгов.

Дэлгэрэнгүй
Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, бэртэжээ

Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, бэртэжээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 406 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 380-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дэлгэрэнгүй
Москва хот “World Travel Awards” жагсаалтыг тэргүүллээ

Москва хот “World Travel Awards” жагсаалтыг тэргүүллээ

Манай хойд хөршийн нийслэл Москва хот дэлхийн аялахад хамгийн таатай хотоор анх удаа шалгарч, аялал жуулчлалын салбарын Оскар гэгддэг World Travel Awards шагнал хүртжээ. Москва хот энэхүү нэр хүндтэй шагналыг аялж жуулчлахад хамгийн сайхан хот буюу “The Best Travel Destination. City” гэсэн ангилалд тэргүүлсэн байна.

Дэлгэрэнгүй
“TOPLINE” хамтлагын шинэ дуу цацагдлаа

“TOPLINE” хамтлагын шинэ дуу цацагдлаа

ӨМӨЗО-ний хөвгүүдийн хамтлаг болох “TOPLINE”  өөрсдийн

Дэлгэрэнгүй
НЭМҮТ: Бяцхан охиныг өвчлүүлсэн халдварын үүсгэгч нь юу байв?

НЭМҮТ: Бяцхан охиныг өвчлүүлсэн халдварын үүсгэгч нь юу байв?

НЭМҮТ: Бяцхан охиныг өвчлүүлсэн халдварын үүсгэгч нь юу байв?

Дэлгэрэнгүй
Авлигын эсрэг төрийн үйлчилгээний цахим шийдлүүдийг танилцууллаа

Авлигын эсрэг төрийн үйлчилгээний цахим шийдлүүдийг танилцууллаа

Авлигын эсрэг төрийн үйлчилгээний цахим шийдлүүдийг танилцууллаа

Дэлгэрэнгүй
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаан эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаан эхэллээ

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн ээлжит XXIX хуралдаан өнөөдөр  болж байна.  Хуралдаанаар “Нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, нийслэлийн ИТХ-ын 2019 оны 26/23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай”, “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Дэлгэрэнгүй
Монголын сайтын холбооноос “Чингис хаан” банкныхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нөлөөлж, сэтгүүлчдийг дарамталсан асуудлаар мэдээлэл хийж байна