Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн байцаагчид иргэнээс ирсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуун овоо дахь РМТ ХХК-ийн худалдааны агуулахад хяналт шалгалт хийжээ.
ДэлгэрэнгүйНийслэлийн Онцгой байдлын газраас Цагдаагийн ерөнхий газрын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран нийслэлийн төвийн 5 дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалтыг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйДэлхийн 180 гаруй улс орон жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.Энэ жил “ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ- ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ” уриан дор тус аян явагдаж байна. Энэхүү аянтай холбогдуулан Эрчим хүчний яамны ажилтан албан хаагчид “Цагаан туузтаны хөдөлгөөн” -д байгууллагаараа нэгдлээ.
ДэлгэрэнгүйЭнэ сарын 2-нд буюу маргааш төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 2,3-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-үүр голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
ДэлгэрэнгүйСүүлийн өдрүүдэд иргэдийн гар утсанд сугалаанд хожсон мэт мессежүүд гадаад улсын дугаараас ирж байна. Энэ нь ямар нэг сугалаат уралдаан биш бөгөөд харин залилан мэхлэх гэмт хэрэг юм.
Дэлгэрэнгүй32 дахь удаагийн “Гоёл-2020” наадам 12 сарын 30-нд Соёлын төв өргөөнд болж, шилдэг топ моделиор загвар өмсөгч Д.Долгион тодорлоо. Шагналыг өнгөрсөн жил топ моделиор шалгарсан Н.Сарнай гардуулан өглөө.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Москва хотноо болох ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болон “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ДэлгэрэнгүйХоол хүнс, эмийн замбараагүй хэрэглээ, орчны бохирдол, уур амьсгалын нөлөөлөл гээд монголчуудын дундах элдэв өвчлөл хүрээгээ тэлсээр. Тэр дундаа эмэгтэйчүүдийн хоргүй хавдар улам бүр залуужиж, тэр хэрээр эрхтнээсээ салсан бүсгүйчүүдийн тоо ихэссэнийг эмч нар хэлж байна.
ДэлгэрэнгүйАвлигатай тэмцэх газраас соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан “Шударга ёс: Хүн болох багаасаа” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны дүн гарч шилдэгүүдээ тодруулжээ.
ДэлгэрэнгүйМонголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гишүүдийн Ээлжит бус хурал өнөөдөр/2019.11.28/ “Чингис” зочид буудлын “Өргөө” хурлын танхимд зохион байгуулагдлаа.
ДэлгэрэнгүйМонголын минь сүр хүч болсон эрчүүдийн маань нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж, мэсгүй эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлсэн “La Salute” эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ.
ДэлгэрэнгүйГадаад валютын нөөц сэдэвт хурлыг Монголбанкнаас санаачлан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйӨнгөрсөн долоо хоногийн Баасан гараг буюу 11 сарын 22-нд МАН-ын Хяналтын хороо хуралдаж, удаа дараа намынхаа дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн МАН-ын дарга Д.Ганболд, Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын дарга Д.Бат-эрдэнэ нарыг намын бага хурлын гишүүнээс нь чөлөөлсөн талаар мэдээлэл гарч эхэллээ.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан билээ.
ДэлгэрэнгүйУИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжин баталлаа. Ингэснээр 2020 оны 1-р сарын 1-нээс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгож эхлэхээр боллоо.
Дэлгэрэнгүй
















