Экспортлогчдыг олон улсын банк, санхүүгийн болон хандивлагч байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулах арга хэмжээ авч, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг багасгах чиглэлээр олон улсын болон бүс нутгийн банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах, зуучлах стратеги зорилтын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын Банк (ЭЗХАОУБ)-тай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг ОХУ-ын Москва хотноо энэ оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулав.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг өнөөдөр хэлэлцэх байсан Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан хойшлогдлоо.
ДэлгэрэнгүйНийслэлийн Эрүүл мэндийн газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын санхүүжилтээр энэ сарын 18-наас 24-нд өрнөсөн “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд “Нянгийн тэсвэржилтийг бууруулахад эм зүйчдийн үүрэг” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйМонголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны гишүүдийн ээлжит бус хурал өчигдөр Улаанбаатар хотноо боллоо. Хурлаар МҮОХ-ны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж
ДэлгэрэнгүйДуучин A Cool-ын шинэхэн уран бүтээл “АНХНЫ ЦАС“
ДэлгэрэнгүйУИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.29) нэгдсэн хуралдаанаар эхлээд Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.
ДэлгэрэнгүйУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.11.29) хуралдаанаар “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
ДэлгэрэнгүйӨвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн “Өв-Эко Мийт” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт аммиакийн хий алдагдаж, үнэртээд байна гэсэн дуудлага өчигдөр 12.40 цагт тус аймгийн онцгой байдлын газарт иржээ.
ДэлгэрэнгүйЕрөнхий боловсролын сурагчдын ээлжийн амралт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ.
ДэлгэрэнгүйЖендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ)тэмцэх 16 хоногийн аян “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан дор 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлсэн билээ. Тус аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой юм.
ДэлгэрэнгүйХан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Эко дүүрэг-Утаагүй орчин” утааны эсрэг сайн үйлсийн аянг 10 дугаар сараас эхлүүлж амжилттай үргэлжилж байна.
ДэлгэрэнгүйДэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт нэн шаардлагатай дөрвөн нэр төрлийн 400 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөөмжийг өнөөдөр гардууллаа.
ДэлгэрэнгүйНийслэл Улаанбаатар хотыг Зүүн Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох зорилтын хүрээнд олон улсын чанартай соёл, урлагийн томоохон наадам, үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаагийн нэг нь “UB DANCE” орчин үеийн бүжгийн наадам юм. Энэхүү наадмыг дөрөв дэх жилдээ Нийслэлийн Соёл, урлагийн газар болон “Экстрим крейв студио” хамтран зохион байгуулагдах гэж байна.
ДэлгэрэнгүйАрхив, албан хэрэг хөтлөлтийн салбарт хамтран ажиллахаар АЕГ-ын дарга С.Энхбаатар, Япон улсын Үндэсний архивын газрын ерөнхийлөгч Като Такэо нар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Япон улсын Токио хотноо санамж бичиг байгууллаа.
ДэлгэрэнгүйУИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.11.29/ хуралдаанаар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Дэлгэрэнгүй
















