Хөдөө, орон нутагт шилжин суурьших иргэдийг төсвийн бодлогоор дэмжинэ. Тухайлбал анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6%-ийг хөнгөлж 3% болгож, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даана. Түүнчлэн орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1%-ийн хөнгөлөлттэй зээл олгох юм байна. Үүнээс гадна орон нутагт ажиллаж амьдрах иргэдийг дараах байдлаар дэмжих аж. Энэ талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
2023 оноос хойш хэрэгжих дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90%, дараагийн гурван жил 50%-иар тус тус орлогын татвараас хөнгөлнө;
Уул уурхайн компаниас бусад нийслэлд байршилтай (Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад дүүрэгт байршилтай) үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50%-иар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасна;
Уул уурхайн компаниас бусад орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байгaaг өөрийн сонголтоор 15 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгоно;
Уул уурхайн компаниас бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20%-иар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасч татварын дэмжлэг үзүүлнэ.